| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00426/И |
| Дугаар | 191/ШШ2025/02200 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02200
2025 03 18 191/ШШ2025/02200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ..................... хаягт байрлах, С /РД:0000000/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э ХХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х овогт Э.Б /РД:000000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С-ын дарга Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Татвар төлөгч Э ХХК /РД:0000000/-ийн Улсын бүртгэл болон татварын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хаяг нь ............... дүүргийн ................. дүгээр хороонд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Э.Б нь ............. дүүргийн .............. дугаар хороо ............... тоотод хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, Э ХХК болон Э.Б нь ............ дүүргийн ................... дугаар хороонд бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй болохыг хорооны Засаг дарга нар нь тус тус тодорхойлсон. Тус татвар төлөгчийн 518,880 төгрөгийн өрийг төлүүлэх гэсэн боловч хаяг байршилдаа байдаггүй, холбогдох боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу Э ХХК болон Э.Б-ийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан 2025.01.15-ны өдрийн 01/80 дугаартай Ж.Х, Д.Д, Г.Н нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 2 х/,
-Хуулийн этгээдийн лавлагаа /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4 х/,
-2025.01.13-ны өдрийн 3 тоот ......... дүүргийн ......... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5 х/,
-2024.12.05-ны өдрийн 76 тоот ............. дүүргийн .............. дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 6 х/,
-2024.12.06-ны өдрийн 61 тоот ............... дүүргийн ............... дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 7 х/,
-Татвар төлөгчийн мэдээлэл /хх-ийн 8 х/,
-Улсын бүртгэлийн 000000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 9 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Э.Б-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар С-ын дарга Б.Б шүүхэд хүсэлт гаргажээ.
Э ХХК нь С-т татварын өр төлбөртэй талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү татварын өр төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах С-ын шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 8 х/,
Хүсэлт гаргагч нь иргэний үнэмлэхийн лавлагаанд хаягийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Э.Б-ийн оршин суух хаягийг ................... тоотод амьдарч байгаа эсэхийг тодруулахаар .......... дүүргийн ............... дугаар хорооны Засаг даргад хандсан байна.
..................... дүүргийн ................... дугаар хорооны Засаг даргын 2025.01.13-ны өдрийн 3 дугаартай тодорхойлолтоор тус хороонд бүртгэлтэй Э ХХК-ийн /0000000/ үүсгэн байгуулагч захирал Э.Б /000000000/ нь бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй болох нь тогтоогджээ. /хх-ийн 5 х/,
Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.7, Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар тухайн баг, хорооны засаг дарга нь хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх, мэдээлэх чиг үүрэгтэй тул хэрэгт авагдсан ............... дүүргийн .............. дугаар хорооны Засаг даргын 2025.01.13-ны өдрийн 3 тоот тус хороонд бүртгэлтэй Э ХХК-ийн /0000000/ үүсгэн байгуулагч захирал Э.Б /00000000/ нь бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй. Татвараас ирүүлсэн энэхүү бичиг нь 5 дах удаагаа ирж байгаа болно гэх тодорхойлолтыг шүүхийн өмнө хууль ёсны баримт гэж үзнэ. /хх-ийн 5 х/,
Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Э.Б нь иргэний үнэмлэхийн лавлагаанд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь ................. дүүргийн ................ дугаар хорооны Засаг даргын 2025.01.13-ны өдрийн 3 дугаартай оршин суугаа хаягийн тодохорхойлолт, С-ын дарга Б.Б-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд С-ын хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Э.Б-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар хүсэлт гаргагч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э ХХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х овогт Э.Б /РД:000000000/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Э.Б-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар хүсэлт гаргагч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА