Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 31

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах би Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч *******, *******, ******* нарт холбогдох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны 20, 21, 22, 23 тоот актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын  24-ний  өдөр хүлээн авч  2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч  Бугат сумын иргэн ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* нь Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын байцаагч ******* *******, ******* нарт холбогдох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны 20, 21, 22, 23 тоот актуудыг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Миний энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Бугат сумын иргэн ******* нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны 20, 21, 22, 23 тоот актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэхь хэсэгт заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ