| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/05255/И |
| Дугаар | 191/ШШ2025/06053 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/06053
| 2025 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 191/ШШ2025/06053 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
124,982,400 төгрөгийг шилжүүлэн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч А., гэрч Г., гэрч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* би 2013 оны 6-р сараас ******* *******" ХХК-нд Аж ахуйн дарга албан тушаалд ажилд орсон бөгөөд тухайн үед компанийн удирдлагын зүгээс надад удаа дараа санал болгосны дагуу миний бие т эрхэлж байсан ажил төрөл, бизнесээ орхин ******* ******* ХХК-нд ажиллахаар ирж байсан юм.
Ингээд 2015 оны 12-р сарын 15-ны өдрөөс ******* ******* ХХК-ийн 100 хувь эзэмшлийн охин компани болох ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон өнөөг хүртэлх хугацаанд тус компанид ажиллаж байна.
Миний бие ******* *******" ХХК болон түүний охин компани болох " ХХК-нд ажиллах хугацаандаа үр бүтээлтэй, амжилттай ажиллаж ирсэн бөгөөд энэ бүх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, сахилгын болон эд хөрөнгийн хариуцлага хүлээж байгаагүй билээ.
Намайг анх ажилд ороход ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Н. захирал надад цалин хөлснөөс гадна орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхээр амлалт өгч, үүний дагуу ******* *******" ХХК-ийн барьж буй Нийслэлийн тоот орон сууцыг надад 2014 оны 10-р сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш миний бие нь өнөөдрийг хүртэл 10 шахуу жил эхнэр, 5 хүүхэд, 1 зээ нийт 8 ам бүлийн хамт энэхүү орон сууцанд амьдарч, хүүхдийн сургууль, цэцэрлэг, ажил төрөл бүх зүйл энэ хаягаараа шийдэгдэн Улаанбаатар хотод суурьшсан.
Энэхүү шийдвэрийг үндэслэж би " " ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-г байгуулж, уг гэрээний 2.2-т зааснаар орон сууцны төлбөрийг ******* Холдинг" ХХК нь 100% төлөхөөр заалт оруулж, баталгаажуулсан билээ. Энэхүү төлбөрийн нөхцөлийг " ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч надтай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ одоо ч хүчин төгөлдөр юм.
Ийнхүү ******* Холдинг" ХХК нь "Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ"-ний 2.2-т зааснаар 124.982.400 төгрөгийг " " ХХК-нд төлөх үүрэг хүлээсэн ба энэхүү төлбөр төлөгдсөнөөр миний бие нь тухайн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, албан ёсны өмчлөгч болж, гэр бүлээ ая тухтай амьдруулах боломж үүсэх билээ.
2018 онд компанийн удирдлага өөрчлөгдөж ******* Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар өмнө нь т гадаад худалдаа хариуцсан захирал, ХК-нд ерөнхий захирал, Монгол улсын буюу Зам тээвэр хөгжлийн зэрэг өндөр албан тушаал хашиж байсан овогтой гэдэг эрхэм хүн томилогдон ажилласан.
Ингээд би Д. захиралд хандан өөрт үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлаж, орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд тэрээр би төрийн түшээ байсан хүн чиний асуудлыг заавал шийдэж өгнө, чи ажлаа хийж бай, удахгүй шийдэж өгнө гэж амлаж байсан.
Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд миний орон сууцны асуудлыг шийдэж өгөхгүй байгаа бөгөөд хэд хэдэн удаа Д. захиралтай биечлэн уулзахад компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байна, мөнгөтэй болохоор орон сууцны асуудлыг шийдэж өгөе, удахгүй болгоно оо гэх зэргээр аахар шаахар шалтаг хэлж, миний асуудлыг шийдвэрлэхгүйгээр хойш нь тавьсар ирсэн.
Дээрх орон сууцыг ******* *******" ХХК-ийн удирдлагын зүгээс миний ажил хөдөлмөр, үр бүтээлийг үнэлж цалин хөлснөөс гадна урамшуулал болгон үнэ төлбөргүйгээр олгосон бөгөөд энэ нь хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэйгээр ажилтаны нийгмийн асуудлыг хангаж урамшуулал олгосон юм.
Миний бие нь одоо ч ******* *******" ХХК-ийн охин компани болох ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ба ******* ******* ХХК, түүний хамаарал бүхий компанид өөрийн мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө хангалттай зориулсаар ирлээ. Гэвч компанийн удирдлагын зүгээс надад өгсөн орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсаар байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.
Манай компани дээр хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул дүүргийн хөдөлмөрийн маргаан хариуцсан байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд хариуцагч талаас хүлээн зөвшөөрөөгүй, талууд харилцан эвлэрээгүй шалтгаанаар асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.
******* Холдинг" ХХК-иас миний гэр бүлийн хэрэгцээнд зориулан олгосон Нийслэлийн тоот орон сууцны үнэ болох 124,982,400.00 /Нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг " ХХК-нд шилжүүлэн төлөхийг ******* Холдинг" ХХК-нд даалган шийдвэрлэж өгнө үү.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан, гэрч оролцлоо холбоотой улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагаа, хариуцагч талаас ирүүлсэн тайлбар зэрэгт үндэслэн тайлбар хэлье. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж үзээд байна. Яагаад шаардах эрхгүй талаар тайлбар хэлээгүй. Гэрээний болон гэрчүүдийн хэлснээр, ******* ******* ХХК-ийн захиралд Р.*******ийн зүгээс өргөдөл гаргаж байсан, мэйлд үзлэг хийсэн баримтуудыг үзэхэд тухайн гэрээтэй холбоотой төлбөрийн асуудлыг ******* ******* ХХК мэдэж байсан. Төлбөр төлнө гэдгийг бусад баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Тухайлбал хэрэгт авагдсан хараат бус ын тайлан дээр ******* ******* ХХК Р.*******өд 124,982,400 төгрөгийн өглөгтэй юм байна гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Тэрнээс биш Р.*******өд 124,982,400 төгрөгийг өгсөн юм уу эсвэл 124,982,400 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө шилжүүлж өгсөн юм уу гэхээр тийм зүйл байхгүй. 124,982,400 төгрөгийг нэхэж байгаа нь ямар учиртай вэ гэхээр ын тайлан дээр Р.*******ийн нэр дээр бусдад өглөгтэй гэж харагдаж байна. Гэрээнд заасан үнийн дүнтэй тохирч байна. ******* ******* ХХК болон би эйч проперти ХХК нарын удирдлага нь нэг хүн байсан учраас тухайн үед орон сууц захиалгын гэрээн дээр төлбөрийг төлнө гэж оруулж байгаа байдал нь Н. захирал нь аль аль компанийнхан захирал байсан тул зайлшгүй шаардлагагүй гэж үзээд хүснэгтлээд зөвхөн Р.******* бус бусад ажилчдыг шагнаж урамшуулсан гэрээн дээр хүртэл ******* ******* ХХК 10,20,30 хувь гэж төлбөрийг төлнө гэж бичигдэж байсан. Тухайн үед захиалгын гэрээ дээр тэгж заасны дагуу наас зээл нь гараад ажилчид байртай болсон гэдгийг миний зүгээс мэдэж байгаа. ******* ******* ХХК-ийн төлөөлөгч өмгөөлөгч нар үүн дээр ямар нэгэн маргаан байхгүй байна гэж үзэж байна. Ажилчидын төлбөрийн нөхцөл хэмжээ нь өөр болохоос яг ийм дараалалтай хийгддэг гэрээнүүд юм. Тийм учраас талууд хүсэл зоригоо илэрхийлсэн. Ийм байдлаар манайх тайлбарлаж байгаа юм. Энэ үүргээ ******* ******* ХХК үүрэх шаардлагатай. Олон жил өнгөрсөн байна. ******* ******* ХХК гэрээний оролцогч биш гэж тайлбарлаж байна. Гэрээний оролцогч биш юм бол ******* ******* ХХК бусад ажилчдаа яг ийм гэрээ байгуулаад шагнасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Хэрэгт авагдсан протокол, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг гаргаж өгсөн. Гэрээ хийсэнтэй маргадаггүй. Тэгсэн атлаа Р.******* дээр ирэхдээ ******* ******* ХХК гэрээний оролцогч биш, тийм учраас хариуцлага үүрэхгүй гэдэг. Шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх ёстой үүргээ биелүүлэхгүй байна. Бусад ажилчид дээр болоод Р.******* дээр болохгүй байна гэдэг логикгүй тайлбар хэлж байна. би эйч проперти ХХК-иас мөнгөө шаард гэж байгаа. би эйч проперти ХХК-иас мөнгө шаардах шаардлагагүй. Төлбөр төлөх ******* ******* ХХК байгаа тул шаардаж байгааг тодруулж хэлье. Н. захирлыг бусдад хөрөнгө шилжүүлэх эрхгүй байсан гэж тайлбарлаж байна. Н. компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа хүн юм. Компаниас урьдчилгаа төлбөр, 100 хувийн төлбөр гаргах шийдвэрийг тухайн үед удирдлагуудтайгаа ярилцаад гаргаж байсан гэдгийг хариуцагчийн зүгээс хэрэгт протокол гаргаж өгснөөр баталж байна. Д. захирлаас шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж байна. ******* ******* ХХК өөрөө үе үеийн удирдлагууд төлбөрийн холбоотой асуудлыг мэдэж байсан. Одоо ч мэдэж байгаа. Д. мэдэж байгаа. Харин ч эвлэрэх байр суурь байгаа шүү ойлголтыг өгөөд өмнөх шүүх хуралдааны дараа хоорондоо ярилцаж болох юм гэдэг ойлголт, хүлээн зөвшөөрсөн хандлагаа илэрхийлээд явж байсан. Тийм учраас би эйч проперти ХХК руу 124,982,400 төгрөгийг Р.*******ийг орон сууцны төлбөрт шилжүүлж өгөх үүргийг даалгуулах хүсэлтэй байна. Даалгуулснаар ямар үр дагавар үүсэх вэ гэхээр Р.******* гэр бүлийн хамт албан ёсоор өмчлөгч нь болоод бүртгэх нөхцөл бүрдэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагаагаар энэ орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. ******* ******* ХХК төлбөрөө төлөөгүйн улмаас гэрчилгээ гарахгүй өнөөдрийг хүртэл хүн хохирч байгаа. Манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-иас тоот хаягт байрлах орон сууцтай холбоотой гэрээний үүрэг шаардах эрхгүй тухайд:
Нэхэмжлэгч нь " проперти" ХХК-тай 2014.10.21-ны өдөр тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар " проперти ХХК нь тоот хаягт байрлах орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд 2014.10.21-ны өдөр байгуулагдсан тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Захиалагч тал төлбөр тооцоог энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй" гэсэн атлаа төлбөр төлөх графикт ******* *******" төлөх гэж заажээ. Ямар үндэслэлээр захиалагчийн үүргийг ******* *******" ХХК-д шилжүүлэх болсон талаар гэрээнд заагаагүй буюу нэхэмжлэгч энэ талаарх баримтаа ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-т заасны дагуу шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэмт хор учруулах үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасанд хариуцлага хүлээнэ. Нэхэмжлэгч Р.******* нь Орон сууц захиалгын гэрээний дагуу шаардах эрх хэрэгжүүлэхдээ тухайн гэрээний оролцогч биш этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, гуравдагч этгээдэд гэм хор учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөвхөн тухайн гэрээний оролцогч нөгөө талаасаа гэрээнээс үүдэх аливаа шаардлагыг гэрээлэгч тал болох " проперти" ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, " проперти" ХХК болон Р.*******ийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанаас үүссэн хариуцлагыг гэрээний оролцогч биш этгээд буюу ******* ******* ХХК хариуцах үндэслэлгүй юм.
2. ******* ******* ХХК нь ажилчдаа шагнаж урамшуулдаг байсан талаар:
"******* *******" ХХК нь хамт олноо манлайлан, тогтвор суурьшилтай ажиллаж, урьдчилгаа шийдэж өгдөг, мөн түүнчлэн өөрийн өмчлөлийн орон сууцуудаасаа өнөөдрийг эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж ажилладаг ажилчдадаа орон сууцны 30 хувийн хүртэл үнэ төлбөргүйгээр ашиглуулж, амьдрах нөхцөлийг нь бүрэн хангасаар ирсэн. Харин нэхэмжлэгч Р.*******өд маргаан бухий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар компанийн хувьцаа эзэмшигчид болоод удирдлагын зүгээс ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй болно.
3. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд,
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгуй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Р.*******ийн хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний үүрэг шаардах эрхийн хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан тухай холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Ийнхүү, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. гэж хүн 2012 онд хувьцаа эзэмшигч байсан. 2012-2014 онд болсон учраас бид нар уг байрыг шаардаж чадаагүй гэсэн. Гэхдээ 2014 оны оны 10 сарын 21-ний өдрөөс хойш эзэмшилтэй холбоотой асуудал яригдаж байна. Цаг хугацааны дарааллын дагуу зөрүүтэй тайлбар хэлж байна. Н. захирлаас шаардахгүй яасан юм бэ гэхээр болоод чадаагүй, дараа дараагийн удирдлагуудад шаардлагаа гаргахгүй яасан юм бэ гэхээр үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь биш тул тухайн захирлуудтай нь холбогдоогүй гэдэг тайлбар хэлдэг. Тэгсэн атлаа одоо захирлуудтай нь холбогдож байсан гэж байна. Үнэн зөв тайлбар гаргах үүргээ өөрөө гаргана уу гэж хүсэж байна. ******* ******* ХХК ингэж хүсэл зоригоо илэрхийлсэн шүү дээ шууд дайрч байгаатай адил хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид хоёрыг эд нар мэдэж л байгаа шүү дээ гэдэг байдлаар гуйвуулсан тайлбар хэлж байна. Гэрч нарын мэдүүлгийн тухайд ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хүсэлт зоригийг илэрхийлэхгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр ******* ******* ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирлаар Н. гэж хүн байсан. Хэрэгт авагдсан баримтуудаар ******* ******* ХХК 2008 оноос хойш 3 хувьцаа эзэмшигчтэй. Уг 3 хувьцаа эзэмшигч нь шагнах гэдэг талаар Компанийн тухай хуульд заасны дагуу шагнал урамшуулал олгох тухай шийдвэрүүд гаргаж байсан. 2014 оны 10 сарын 16-ны өдөр 12/08 дугаартай шийдвэр байгаа. Энэ үед үнэхээр Р.*******өд байрыг 100 хувь өгөхөөр байсан бол уг шийдвэр дээр нэр нь байх ёстой. Гэтэл 2,3 өдрийн зөрүүтэй зүйлс дээр 100 хувийн Р.*******өд шагнал урамшуулал олгох үндэслэл үүсээгүй байсан. Шагнал урамшуулал олгохоор хэмжээний тогтвортой суурьшилтай ажиллаж байгаа зэрэг үндэслэлүүдийг өнөөдрийн байдлаар Р.******* гэж хүн нотлоогүй. ******* ******* ХХК-д ажиллаж байгаа гэж хэлсэн. ******* ******* ХХК одоо зөвхөн Д. захирал байгаа. Үе үеийн удирдлага нягтлан бодогч нарын буруутай үйлдлээс болж өөр ажилтан байхгүй. Нөхөр нь би ажиллаж байгаа гэж худлаа ярьсан ч юм уу гэрч Д.гийн мэдүүлгээр ******* ******* ХХК-д ажилладаггүй. ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл байгаа гэдэг нь худлаа. Хэрэгт авагдсан ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа өгсөн юм байна. Нийтэд илэрхий баримт тул опен дата дээр 2014 оны 10 сард ХХК-ийн гүйцэтгэх захирлаар О. гэж хүн томилогдоод Р.******* гэх хүн ХХК болон ******* ******* ХХК-д хамааралгүй байгаа юм. Аудитын тайлангийн хүснэгтийн урд талд нь авах ёстой авлага гэдэг жагсаалт байгаа юм. Тэрнээс биш Р.******* гэх хүнд өгөх өглөг гэсэн өгүүлбэр байхгүй. Зарим зүйлс дээр маргадаггүй гэж байна. д нар маргаж байгаа учраас өнөөдөр энд зогсож байна. Тухайн үед 2 хүнд 100 хувь байр өгсөн. Нэг нь гэх хүнд нөгөө нь Р.******* гэж байна. гэх хүн ******* ******* ХХК-иас 2012 оны 4 сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу байр бэлэглэсэн байдаг. Энэ үйл баримтыг би сайн мэднэ. Харин 2014 онд хотхонд 100 хувийн байр шагнаж урамшуулж бэлэглэж байгаагүй. Тийм болохоор бодит бус таамгаар тайлбараа хэлж байгаа нь үндэслэлгүй байна. би эйч проперти ХХК мөнгө өгөхөөр өмчлөгчөөр тогтооно гэж байгаа. Өнөөдрийн байдлаар би эйч проперти ХХК та нар ******* ******* ХХК-иас мөнгөө аваад ир гэсэн бичиг хэрэгт байхгүй. Одоо бид нар хүчээр би эйч проперти ХХК-ийн ашиг сонирхол руу шүүхийн шийдвэрээр нөлөөлнө гэж үзэж байна. Өөр гэрээний дагуу төлбөр авна гэдэг ч юм уу өөр байдалтай байгаа үгүй тэр компани хэргийн оролцогч биш учраас мэдэхгүй. 2013-2020 онд хүртэл ажилласан борлуулалтын менежер гэдэг хүн бол би түлхүүр гардуулж өгсөн гэдэг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй орон сууц хүлээлцсэн акт дээр Мягмарсүрэн гэж өөр хүний нэр байдаг. Ямар 2 хүнд байр өгсөн бэ гэхээр нэгийг нь санаад нөгөөхийн санахгүй байгаа. Хэдэн сарын хэдний өдөр вэ гэхээр тодорхой үйл явдлыг харсан мэдсэн хүнийг гэрч гэж үзнэ гэдэг. Тэрнээс биш би эйч проперти ХХК-ийн борлуулалтын менежер гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. д нар энэ хүнийг би эйч проперти ХХК-ийн борлуулалтын менежер хийж байсан үгүй мэдэхгүй. Энэ компанид ажиллаж байсан талаар баримтыг гэрч оролцуулах хүсэлт гаргасан тал гаргаж өгөөгүй. Иймд мэдүүлгийг шууд үнэлэх боломжгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан бичгээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж байна. Энэ гэрээ дээр би эйч проперти ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. гэж хүн тухайн үед би эйч проперти ХХК-ийн 17 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Н. захирал өөрөө нар ******* ******* ХХК-ийн төлбөр төлөх хүсэл зоригийг илэрхийлсэн юм гэж байгаа. Төлбөр төлөх хүсэл зориг илэрхийлсэн гэж үзэж боломжгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг 2014 оноос хойш яагаад шаардаагүй вэ гэхээр гүйцэтгэх захирлууд нь сайн мэдэхгүй, гүйцэтгэх захирал нь болсон гэдэг. Тухайн хөрөнгийг гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрх байгаагүй. ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь 2006-2008 оны хооронд байсан. Гэрч Н. дарга нь өгсөн юм гэж хэлж байна. Нас барахаас нь өмнө Н. захиралтай холбогдоод уг асуудлаа ярьсан бол хэн хариуцах, яах эсэх нь яригдана. Хууль зүйн үндэслэлийн тухайд энэ гэрээний үүргийг шаардаж байна гэж байна. Иргэний хуулийн ямар гэрээний харилцаа үүсээд ямар шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг тодорхойлохгүй байна. Өөрөө тухайн гэрээний үүрэг гэж хэлсэн. 2014 оны 10 сарын 21-ний өдрийн гэрээний төлбөр төлөхтэй холбоотой шаардах эрх, байрны өмчлөх эрх нь бусад оролцогч нарын хамааралтай өөр компанийн хөрөнгө учраас бид нар өмнөөс нь тайлбар гаргах боломжгүй байгаа. 2014 оны 10 сарын 21-ний өдрийн гэрээний төлбөр төлөхтэй гээд байгаа нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75.2.1-т заасны дагуу дууссан. Иргэний хуулийн 78,79 дүгээр зүйлүүдэд заасан хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт заасныг ярьдаг боловч ******* ******* ХХК-ийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн баталгаа гаргаагүй. Ямар нэгэн байдлаар төлбөр төлнө гэж зөвшөөрөөгүй. Тухайн компанийн байрыг эзэмшиж байгаа асуудал нь манай компанийн төлбөр төлөхтэй хамааралтай асуудал гэж үзэхгүй байна. д нарын хооронд хэлцэл хийсэн гэж үзэхгүй. Тухайн гэрээний нэг тал биш. Гэрээний нэг тал биш тул үүрэг хүлээхгүй. Үүрэг хүлээнэ гэж шүүх үзэж байгаа бол үүргийг гүйцэтгэхээс татгалзана. Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. би эйч проперти ХХК-ийн хүсэл зориг ямар нэгэн байдлаар илэрхийлэгдээгүй байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Р.*******ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Р.*******ийн Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Р.*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №НРТ14С95 Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, Р.*******ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Өргөдөл, дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №408 Тодорхойлолт, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1001 дугаартай албан бичиг, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ******* ******* ХХК-иас гаргасан хариу тайлбар, ХК-ийн № дугаартай хэрэглэгчийн контор, цахилгааны төлөлтийн хуулга, Р.*******ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай албан бичиг, дүүргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 143 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн № Үл хөдөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ий хуулбар, ХХК-ийн Хараат бус ын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тайлангийн хуулбар, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № дугаартай гэрээний хуулбар, би эйч проперти ХХК-ийн өмчлөлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Авлага өглөгийн товчоо, сны лавлах, Авлага өглөгийн тооцоо, ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаартай тогтоолын хуулбар, ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаартай протоколын хуулбар, ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №15/06 дугаар тогтоолын хуулбар, ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №15/06 дугаар Протоколын хуулбар,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар Албан бичиг, би эйч проперти ХХК-ийн Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Г.ийн гэрчийн мэдүүлэг, гэрч П.гийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан тоот орон сууцны үнэ болох 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг би эйч проперти ХХК-д шилжүүлэн төлөхийг ******* Холдинг ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь ямар нэгэн байдлаар төлбөр төлнө гэж зөвшөөрөөгүй, тухайн компанийн байрыг эзэмшиж байгаа асуудал нь манай компанийн төлбөр төлөхтэй хамааралтай асуудал гэж үзэхгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь би эйч проперти ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №HPT14C95 Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №HPT14C95 Орон сууц захиалгаар бариулах гэрээ-р тогтоогдож байна.
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №HPT14C95 Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ий 1-ийн 1.2, 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 3.3-т зааснаар би эйч проперти ХХК нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол хаягт байрлах өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн болох нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №HPT14C95 Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-р тогтоогдож байна.
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №HPT14C95 Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ий 1-ийн 1.2-т нэхэмжлэгч/захиалагч/ нь орон сууцны үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай заасан байх боловч тус гэрээний 2-ын 2.2-т хариуцагч нь 100/нэг зуу/ хувь 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг төлөх гэжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ гэж заасан.
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №HPT14C95 Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-ийн удирдлагын зүгээс дээрх орон сууцыг 100 хувь үнэ төлбөргүй миний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ гүйцэтгэх захирал Н. өөрийн хувь эзэмшдэг, мөн гүйцэтгэх захирлаар ажилладаг ХХК-ийн эзэмшлийн дээрх тоот 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэж маргаж байна.
Хариуцагч нь Компанийн тухай хуульд заасны дагуу шагнал урамшуулал олгох тухай шийдвэрүүд гаргаж байсан, Р.*******өд байрыг 100 хувь өгөхөөр байсан бол уг шийдвэр дээр нэр нь байх ёстой гэж маргаж байна.
Гэрээнд би эйч проперти ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Р.******* гарын үсэг зурсан болох нь Гэрээгээр тогтоогдож байна.
******* ******* ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Н. нь тус компанийн гүйцэтгэх захирлаар 2006 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
би эйч проперти ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Н. нь тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. гэж заасан.
Хариуцагч нь тус компанийн ажилчдад орон сууц худалдан авах үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрт дүйцүүлж 30,000,000/гучин сая/ төгрөгийг буцалтгүй нөхцөлөөр шагнах тухай ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн № 15/06 Тогтоолын хуулбарыг нотлох баримтаар гаргажээ.
Нэхэмжлэгчийг буцалтгүй нөхцөлөөр орон сууцны үнэ болох 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөр шагнах тухай ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Гэрээнд ******* ******* ХХК-ийн Борлуулалтын менежер гэж гарын үсэг зурсан Г. нь ... Гэрээ хийсний дараа ашиглалтад орсон байсан. Тэгээд шагналын байр учраас ******* ******* ХХК бүх төлбөрөө төлнө. Тийм учраас наад хүнээ байранд нь оруул гэсний дагуу над дээр түлхүүрүүд байдаг байсан тул би түлхүүрийг хүлээлгэж өгсөн ... гэх гэрчийн мэдүүлэн өгч байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг буцалтгүй нөхцөлөөр тоот орон сууцны үнэ болох 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөр шагнах тухай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Гэрээнд би эйч проперти ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. гарын үсэг зурж, би эйч проперти ХХК-ийн тамгыг даржээ.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар компани өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ., 195.2-т Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна., мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196.1.3-т гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан; гэж заасан.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчтай эрх үүргийн хувьд холбогдохоор Гэрээг байгуулах санал илгээж, хариуцагч нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Гэрээнд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н. нь тус компанийн гүйцэтгэх захирлын хувиар гарын үсэг зурж, компанийн тамгыг дараагүй байх ба Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК нь би эйч проперти ХХК-ийн өмнөөс үүрэг хүлээхгүй үндэслэлгүй тул хариуцагчид тоот орон сууцны үнэ болох 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг би эйч проперти ХХК-д шилжүүлэн төлөхийг даалгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал нь Аудит ХХК-ийн Хараат бус ын тайланд хариуцагч нь орон сууцны үнэ 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг төлөх талаар тусгасан гэж маргаж байна.
Тус тайлангийн хариуцагчийн авлагууд хэсэгт 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг гэж тусгасан байх тул уг тайлангаар хариуцагч нь тоот орон сууцны үнэ болох 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэх захиралтай харилцсан 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр илгээсэн, хүлээн авсан цахим зурвас нь компаниас орон сууцны гэрчилгээг хэрхэн шилжүүлэх талаар хүлээн зөвшөөрсөн агуулгатай гэж маргаж байх боловч хариуцагчийн гүйцэтгэх захирлын ирүүлсэн хариу зурваст ... гаражийн гэрчилгээ ...-ий тухай бичигдсэн болох нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.3 дах заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Р.*******ийн хариуцагч Өндөр буянт ******* ХХК-д тоот орон сууцны үнэ болох 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг би эйч проперти ХХК-д шилжүүлэн төлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 783,000 төгрөгөөс 782,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 138 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.*******өд олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.3 дах заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Р.*******ийн хариуцагч Өндөр буянт ******* ХХК-д тоот орон сууцны үнэ болох 124,982,400/нэг зуун хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг би эйч проперти ХХК-д шилжүүлэн төлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 783,000 төгрөгөөс 782,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 138 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ