2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/06257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын 07-3 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******/РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, гэрч Б.*******, гэрч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* нь 1964 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 61 насанд хүрч байна.

Миний бие өндөр насны тэтгэвэрт гарахаар улсад ажилласан жилээ тооцуулахад 2013 оны Баянзүрх дүүргиийн нийгмийн даатгалын газрын №2727001163 Баталгаажуулалтын хуудас-аар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг 11 жилээр нөхөн тооцсон. Тус 11 жил нь 1990 оноос 2000 оныг хүртэлх хугацааг нөхөн тооцсон. Мөн миний бие 2018 оны 01 дүгээр сараас 2023 он хүртэл 6 жил хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан. Ийнхүү нийгмийн даатгалын шимтгэл төлөн ажиллаж байсан жил маань 17 жилийн хугацаа тооцоологдсон.

Гэтэл миний ажил хөдөлмөрийн байдал нь 1980 оноос эхэлсэн бөгөөд 1980 оноос 1991 он хүртэлх хугацаа болон 2000 оноос 2007 он хүртэл ажилласан дараах жилд нийгмийн даатгалын хэлтсээс оруулан тооцохгүй байгаа юм. Үүнд:

1. Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2-р бригадад үхэрчнээр 2 жил ажилласан.

1980 онд Ерөнхий боловсролын сургуульд суралцан 8-р анги төгссөн бөгөөд тус оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын тушаал №20 болох Ерөнхий боловсролын 8-р анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалаар Л.******* намайг 2-р бригадад үхэрчнээр ажилд томилсон. Гэтэл тухайн тушаал намайг дууддаг богино нэр болох Төгс гэх нэрээр минь буруу бичилт хийсэн бөгөөд үүний тухайн үедээ тоохгүй орхисон.

2. 1982 оноос 1985 он хүртэл 3 жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаасан:

2-р бригадад үхэрчнээр 1982 он хүртэл ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд тухайн ажлаасаа шууд татагдсан бөгөөд 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Аймгийн цэргийн хэлтсийн даргын 491 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдаж 1985 он хүртэл 3 жилийн хугацаанд 0132 дугаар ангид цэргийн алба хааж 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0132 дугаар цэргийн ангийн захирагчийн 364 дугаар тушаалаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн.

3. 1985 оноос 1991 он хүртэл Баацагаан сумын Чойбалсан зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор 6 жилийн хугацаанд ажиллсан.

1985 онд цэргийн албанаас чөлөөлөгдсөний дараа 1985 оны 09 дүгэр сарын 21-ний өдрийн "Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын тушаал" зууханд ажлуулахаар томилсон буюу Баацагаан сумын Чойбалсан зам нэгдлийн туслах №44 болох "Ажилд томилох тухай" тушаалаар Л.******* намайг "Нормчноор" уурийн үйлдвэрийн бригадад ажилтнаар томилсон. Гэтэл тухай тушаал нь өмнөх тушаалын адил болох Төгс-өөр бичигдэн гарсан. Улмаар тус ажлаас 1991 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд тус өдрийн "Нэгдлийн даргын 32 тоот тушаалаар дууддаг нэр ажлаас чөлөөлсөн.

4. 2000 оноос 2007 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан суманд малчнаар ажилласан 7 жил

Миний бие Баянхонгор аймгийн Баацагаан суманд малчнаар 2000 оноос 2007 оныг хүртэл ажилласан. Тухайн малчнаар ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын дэвтэрт өөрийн хайхрамжгүй зангаасаа болж бичиглэл хийлгэж байгаагүй. Тухайн үе өөрийгөө малчнаар ажиллаж байснаа нотлох үүднээс Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар архивын тасгаас авсан архивын лавлагаанаас өөр баримт гарч ирэхгүй байгаа юм. Тус баримт нь Баацагаан сумын малчин Лхагва овогтой *******ийн мал тооллогын тухай мэдээлэл юм. Малчнаар ажиллаж байсан байдлын тухай мэдээллийг холбогдох газраас нь асууж тодруулахад мал тооллогын архивын лавлагаанаас өөр баримт гарч ирээгүй.

Дээрх хугацаануудыг нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жилд оруулан тооцохгүй байгаа үндэслэл нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын тушаал №20, 1985 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын тушаал" №44 зэрэг тушаалуудад Лхагва овогтой ******* намайг дууддаг богино нэр болох Төгс гэх нэршлээр бичсэн, 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Аймгийн цэргийн хэлтсийн даргын №491 тушаал болон Цэргийн батлахийн нэр зэргүүдэд мөн адил Төгс нэрээр бичсэн тул таны хөдөлмөр эрхлэлтийн байдал гэж тооцох боломжгүй гэх хариуг өгсөн.

Миний бие миний нэрийг дууддаг нэр болох Төгс гэх нэршлээр тушаал гарч байсныг ойр дотны хамт байсан найз болох Банзрагчийн *******, хамаатан болох Бадарчийн ******* нар нь мэддэг байсан бөгөөд өөрийн мэдэж байгаа мэдээллийн хүрээнд миний нэрийг Төгс гэх нэршлээр бичигдсээр байсныг гэрчилнэ.

"Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын тушаал" №20-ийг нэр өөр гэдэг утгаар нь Хөдөлмөрийн дэвтэр"-т бичиглэл хийгээгүй бөгөөд түүнээс хойш Төгс гэх нэршлээр цэргийн алба хаасан болон цэргийн албанаас халагдсань дараа тушаалууд дээр Төгс гэх нэршлээр бичигдснийг Л.******* нь өөрөө мөн гэж үзэх хөдөлмөрийн дэвтэрт бичиглэл хийсэн.

Дээрх жилүүдийг тооцвол Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2-р бригадад цэргийн алба хаасан болон 1985 оноос 1991 он хүртэл Баацагаан сумын Чойбалсан зам үхэрчнээр ажилласан 2 жил, 1982 оноос 1985 он хүртэл 3 жилийн хугацаанд хугацаат нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор 6 жил ажилласан жилүүдийн нэгтгэн тооцвол 11 жил болж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 17 жилийн хугацаан дээр тогтоогдохгүй байгаа 18 жилийг нэмж тооцвол нийтдээ 35 жил болж байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болох юм.

Иймд Лхагва овогтой ******* миний Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2-р бригадад үхэрчнээр ажилласан 2 жил, 1982 оноос 1985 он хүртэл 3 жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаасан болон 1985 оноос 1991 он хүртэл Баацагаан сумын Чойбалсан зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор 6 жил ажилласан, 2000 оноос 2007 он хүртэл Баацагаан сумын Малчнаар ажиллаж байсан 7 жил зэрэг нийт 18 жил ажилласныг тогтоож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хүсэлт гаргагчийн баримтаар Л.*******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 211 Тодорхойлолт, Л.*******ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, Л.*******ийн Төрсний гэрчилгээний хуулбар, Л.*******ийн №А 1476759 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Л.*******ийн № 370797 Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.*******ийн № 2727001163 Баталгаажилтын хуудасны хуулбар, Л.*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 08/1792 Лавлагаа, Л.*******ийн Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Л.*******ийн №704 Цэргийн батлахын хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн № 2104 Архивын лавлагааны хуулбар, Б.*******ы 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Тодорхойлолт, Б.*******ын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №1052 Архивын лавлагааны хуулбар, Л.*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Төрөл садангийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №20 тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №44 тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №11 тушаалын хуулбар, Үндэсний төв архивын 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 603 дугаар Тодорхойлолт, Архивын газрын 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 280 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 716 Архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн № 33 тушаалын хуулбар, гэрч Б.*******ы гэрчийн мэдүүлэг, гэрч Б.*******ын гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* овогт ******* ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2-р бригадад 1980 оноос 1982 он хүртэл үхэрчнээр, 1982 оноос 1985 он хүртэл 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасныг, 1985 оноос 1991 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсан зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор, 2000 оноос 2007 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

******* ******* овогт ******* ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2-р бригадад 1980 оноос 1982 он хүртэл үхэрчнээр, 1982 оноос 1985 он хүртэл 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасныг, 1985 оноос 1991 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсан зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор, 2000 он, 2003 он, 2005 он, 2006 онд малчнаар ажилаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Л.*******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Л.*******ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, Л.*******ийн Төрсний гэрчилгээний хуулбар, Л.*******ийн №А 1476759 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Л.*******ийн № 370797 Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.*******ийн № 2727001163 Баталгаажилтын хуудасны хуулбар, Л.*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 08/1792 Лавлагаа, Л.*******ийн Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Л.*******ийн №704 Цэргийн батлахын хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн № 2104 Архивын лавлагааны хуулбар, Б.*******ы 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Тодорхойлолт, Б.*******ын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №1052 Архивын лавлагааны хуулбар, Л.*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Төрөл садангийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №20 тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №44 тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №11 тушаалын хуулбар, Үндэсний төв архивын 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 603 дугаар Тодорхойлолт, Архивын газрын 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 280 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 716 Архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн № 33 тушаалын хуулбар, гэрч Б.*******ы гэрчийн мэдүүлэг, гэрч Б.*******ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч ******* ******* овогт ******* ******* нь 2001 он, 2002 он, 2004 он, 2007 онд малчнаар ажиллаж байсан гэх үйл явдал нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №1052 Архивын лавлагаагаар үгүйсгэгдэж байх ба ******* ******* овогт ******* ******* нь 2001 он, 2002 он, 2004 он, 2007 онд малчнаар ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх хүсэлт гаргагч ******* ******* овогт ******* ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2-р бригадад 1980 оноос 1982 он хүртэл үхэрчнээр, 1982 оноос 1985 он хүртэл 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасныг, 1985 оноос 1991 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсан зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор, 2000 он, 2003 он, 2005 он, 2006 онд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн 2001 он, 2002 он, 2004 он, 2007 онд малчнаар ажиллаж байсан хэсэгт холбогдох хэсгийг хэрэсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хүсэлт гаргагч ******* ******* овогт ******* ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2-р бригадад 1980 оноос 1982 он хүртэл үхэрчнээр, 1982 оноос 1985 он хүртэл 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасныг, 1985 оноос 1991 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсан зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор, 2000 он, 2003 он, 2005 он, 2006 онд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн 2001 он, 2002 он, 2004 он, 2007 онд малчнаар ажиллаж байсан хэсэгт холбогдох хэсгийг хэрэсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ