Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Иргэдийн төлөөлөгч Г.Зэвгээ,

Улсын яллагч Ц.Сүхбат  

Шинжээч эмч Б.Ариунзул

Шүүгдэгч Б.Алтансүх, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр /ҮД: 2444/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанхүүгийн Алтансүхэд холбогдох эрүүгийн 1709009970029 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Классик” ХХК-ийн хашаанд харуулаар ажиллаж байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 243 тоотод оршин суудаг, Монгол Улсын  ерөнхийлөгчийн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Баасанхүүгийн Алтансүх /РД:ЦА66080611/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Алтансүх нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 06-наас 2017 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнийн 00-02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны задгайд тоотод байх гэртээ талийгаач П.Эрдэнэбаяртай архи ууж, П.Эрдэнэбаяр нь “хариач, зайлаач” гэж хэлснээс болж маргалдсаны улмаас түүнийг зодож, төмөр иштэй сүхээр толгойн тус газарт нь удаа дараа цохиж алсан энэ гэмт хэргийг үйлдэхдээ олон тооны шарх гэмтэл учруулах замаар онц харгис хэрцгийгээр үйлдсэн, хохирогч нь хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсэн байж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Алтансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгнө гэв. Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ харихаар явж байтал талийгаач над руу байн байн утсаар залгаад уулзах талаар асуугаад байхаар нь би нэг шил архи аваад талийгаач дээр очсон. Талийгаачийн гэр ойрхон ганцаараа байдаг учраас сард нэг удаа талийгаачтай уулздаг байсан. Тэгээд талийгаачтай архи уугаад сууж байтал талийгаач намайг “манай гэрээс зайл” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би талийгаачийг хоёр удаа толгойн тус газарт сүхээр цохисон…” гэв.

Шинжээч эмч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Талийгаачийн цогцосноос 3.1 промилли спирт илэрсэн учраас хүнд зэргийн согтолттой байсан. Талийгаачид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой. Эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ талийгаачид тархины эдийн няцралт үүссэн учраас шууд хэлэхэд төвөгтэй байдаг. Гэмтэл согогын эмнэлэгт хүргэгдсэн учраас талийгаачийн ил харагдах шархийг цэгцэлсэн байдаг…” гэв.

Эрүүгийн 1709009970029 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Алтансүх нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Харуул хийж хоноод өглөөний 10:00 цагийн алдад ажлаасаа буугаад хүнсний эд зүйл аваад явж байтал Пүрэвжавын Эрдэнэбаяр гэх найз маань над руу утасдаж надаас “хаана, юу хийж явж байгаа” талаар асууж гэртээ ирэх болж байгаа талаар асуусан. Тэгээд миний бие 0.5 литрийн нутаг гэх нэртэй 1 шил архийг аваад Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны задгай тоотод байрлах манай гэрийн урд талд байдаг найз П.Эрдэнэбаярын гэр лүү 1 шил архиа аваад тэдний гэрт орсон. Тэдний гэрт П.Эрдэнэбаяр ганцаараа бага зэргийн халамцуу сууж байсан бөгөөд 0.5 литрийн Хараа нэртэй тал шил архиа урдаа тавьчихсан бид хоёр түүнийг нь хувааж уучихаад манай гэр лүү орж миний авчирсан 1 шил 0.5 литрийн нутаг нэртэй архийг задалж дуустал нь уусан. 2 дахь шил архиа дуусахад ойролцоогоор 21:00 цаг болж байсан гэж бодож байна. Тэгээд миний санаж байгаагаар бид хоёр дахиж гэрээс гарч 1 шил архи авсан санагдаж байна. 1 шил архиа аваад манай гэр лүү очиж 3 дахь шил архиа задалж уусан. Миний бие болоод П.Эрдэнэбаяр бид хоёр нилээн их согтсон байсан. Тэгээд нэг мэдсэн чинь П.Эрдэнэбаяр намайг "хариач, зайлаач" гээд орилоод гэрийн хоймрын орон дээр сууж байсан. Харин би гэрийн баруун талд орон дээр байж байсан ба би босож очоод П.Эрдэнэбаярын сууж байсан орны доор байсан төмөр иштэй том сүхийг аваад 2 гараараа барьж байгаад толгой руу нь төмөр иштэй сүхнийхээ иртэй талаар нь 3 удаа цохисон. Миний бодож байгаагаар толгой нь нилэнхийдээ маш их цус гарч гоожиж байсан. Харин П.Эрдэнэбаяр "намайг яаж байгаа юм бэ" гээд орилоод байсан. Түүний дараагаар миний бие 102 болон 103 руу цагдаад болон түргэн тусламж руу утасдаж дуудлага өгчихөөд гэрээсээ гарч машин явдаг төв зам дээр гарч түргэн болон цагдаагийн автомашин ирэхийг хүлээгээд зам дээр гар өргөж зогссон... Болсон явдлыг бол би бүгдийг нь санаж байна аа. Сүхээр 3 удаа цохисноо бол санаж байна..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 135-138 дугаар хуудас/,

 

              Хохирогч Л.Энхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Уг хэргийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож өгнө үү гэж хүсэлт гаргаж байна..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

              Ж.Отгонтуяа /хөрш/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар задгайн 284/В тоотод 7 жил гаруй амьдарч байна. Манай хойд талын гудамжинд Алтансүх, Эрдэнэбаяр гэх 2 хүн хүний хашааг харж хашаанд нь амьдардаг юм... Архи ихэвчлэн уучихсан байдаг. Согтуу байдаг..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Л.Цолмонбаяр /хөрш/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Алтансүх нь энд ирээд 2 жил, Эрдэнэбаяр нь 1 жил гаран болж байна. Хоёулаа ганцаараа амьдардаг. Өмнө хоорондоо маргалдаж байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан хамт уудаг л гэж мэднэ..." гэсэн мэдүүлэг  /1 хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч М.Мөнх-Оргил /хөрш/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Энэ 2 хүнийг танина. Хоёулаа манай энд ирээд 2 жил болж байгаа. Алтансүх 7-8 хоногийн өмнө "ажилд орсон" гэж манай гэрт орж ирээд гарсан. Алтансүхийн хүүхдүүд нь хааяа ирдэг. Эрдэнэбаяр дээр ирж байгаа хүн харагддаггүй. Авгай нөхөр 2 шиг л цуг явж байдаг байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Гэрч М.Баянбат /түргэний эмч/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Өчигдөр би дуудлагыг 02:36 минутанд хүлээн авсан. Дуудлагыг хүлээж аваад 02:55 минутанд очсон. Дуудлагын дагуу тухайн гэрт ороход өвчтөнөөс гадна 2 цагдаа, 1 согтуу эрэгтэй хүн байсан. Ороход гэрт тог байхгүй, харанхуй, үзлэг хийх боломжгүй байхаар нь 2 цагдаагийн тусламжтайгаар дамнуургаар зөөж машинд оруулсан. Машинд оруулж үзлэг хийхэд өвчтөн өөрөө аягүй эсэргүүцэлтэй, гар хөлөө хөдөлгөөд босож суугаад тогтож чадахгүй ямар ч тусламж үзүүлэх боломжгүй "намайг тайван орхи, унтмаар байна" гээд сулхан дуугаар хэлээд байсан. Тэгээд харж ажиглахад баруун талын нүдний хүүхэн хараа нарийссан, зүүн талын нүүр хэсэг тэр чигээрээ хавдсан, зүүн хөмсөгний дээр 4 см орчим зүсэгдсэн шинэ шархтай, намайг очиход шинээр цус алдаагүй байсан. Хуучин цус алдалт нь тогтсон байсан. Уруул хэл хуурай, уруул хөхөрсөн зэрэг шинж тэмдэг илэрсэн байсан. Хамгийн боломжтойгоор нь хүчилтөрөгч хамраар нь өгөөд гэмтлийн эмнэлэгт 03:40 минутанд очиж хүлээн авах тасагт хүлээлгэж өгсөн. Харахад бол биеийн байдал нь хүнд байсан. Өвчтөн бол согтуу өөрийгөө удирдах чадваргүй байсан. Хамт байсан гэх эрэгтэй нь гайгүй байсан. Өвчтөн гэрт байхдаа "Аагий намайг тайван орхи, би унтмаар байна" гээд байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 49-50  дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Түвшинжаргал /дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө 01 цаг 46 минутанд Бэлх 10-с Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 задгай тоотод "би найзынхаа толгойн тус газарт сүхээр цохьчихлоо" гэсэн дуудлага мэдээллийн дагуу 10 минутын дараа очиж шалгахад хохирогч гэх залуу нь гэрийн хойморт байрлах орон дээр ёолсон байдалтай, толгой болон гар хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон хэвтэж байхаар нь яаралтай 103 түргэн тусламж дуудсан юм. Тэгээд 103 түргэн тусламж удалгүй хүрч ирээд хохирогчийг толгойндоо гэмтэлтэй байна гэж хэлээд аваад явсан юм. Тухайн үед Б.Алтансүх гэгч дуудлага өгсөн этгээд нь гэрт байсан юм. Тухайн үед Б.Алтансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай найзынхаа толгой руу сүхээр цохьчихсон гэж хэлж байсан юм. Тухайн үед талийгаач нь ярих чадвар байхгүй, ёолоод хэвтээд байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 172-173 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...П.Эрдэнэбаяр нь надад урьд нь гэр бүлийнхээ талаар хэлэхдээ манай эгч Налайх дүүрэгт амьдардаг байсан ба хавдраар нас барсан гэж хэлж байсан. Өөр ах, дүү хамаатан садан байхгүй гэж хэлж байсан. Ах дүү хамаатан надад байхгүй, би ганц бие гэж надад хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

               Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

               -“…Хэрэг учрал гарсан гэх газар нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-ийн задгай тоот гэх ногоон торон хашаан хаалгатай... 4 ханатай монгол гэр байв...Уг орны урд доор төмөр иштэй сүх байсныг №46 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч уг сүхийг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов..." гэжээ /1 хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

 

               Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...165см урттай, толгойдоо 8 см хар өнгийн үстэй, биеийн ерөнхий хөгжил зөв мах мяраа өөхөн эдийн хөгжил дунд зэрэг эрэгтэй хүний цогцос байна. Цогцосны 2 нүдний зовхи аниастай хүүхэн хараа жигд өргөссөн, хамар, хацарын яс бүтэн, ам ангайсан дээд шүднүүд хиймэл, доодох шүднүүд бүрэн. Хүзүүний зүүн хажуу гадаргуу 14х7 см талбайд хүрэн улаан өнгийн цус хуралттай, 2х2 см хоёр ширхэг, зүүн мөрөнд 5х4 см, зүүн бугалганы урд дээд гадаргуу 4х1 см, гадна дунд гадаргуу 1х1, урд доод гадаргуу 7х4 см талбайд хүрэн улаан өнгийн зулгаралт, баруун бугалганы дотор доод хэсэгт 2,5х1,5 см, зүүн суганы урд гадаргууд 1х1, хэвлийн урд гадаргуун 1х2,5 см улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай, эрүүний зүүн булан хүзүүний зүүн хажуу хэсэг, зүүн эгэм орчим нилэнхүүдээ овоож хавдсан, өөр ил харагдах гэмтэлгүй болно...” гэжээ /1 хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

 

               Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...гэрийн хоймор хэсэгт байрлах орон дээр байх цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ном, дэвсгэр давууг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн эд мөрийн баримтаар тооцон хураан авав...” гэжээ /1 хх-ийн 15-25 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: "...1. Баасанхүү овогтой Алтансүх нь энгэртээ цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн цамц 2. Бүдэг эрээн ягаавтар өнгийн хар хөх өнгийн эмжээртэй, энгэрийнхээ зүүн тус газарт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон майк... 4. Ногоон өнгөтэй, урд хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон өмд...оймстой... Биед ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй байв..." гэжээ /1 хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Амь хохирогч П.Эрдэнэбаярын нас барах үедээ өмсөж явцсан хувцсанд үзлэг хийхэд: Жижиг босоо захтай, захны урд 3 ширхэг хар точвтой, цагаан, хар саарал цэнхэр өнгө хослосон хөндлөн судалтай, богино ханцуйтай даавуун материалтай эрээн өнгийн футболка 1 ширхэг байна. Уг футболканы босоо зах нэлэнхүйдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн уг футболканы урд болон хойд хэсэг нэлэнхүйдээ хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, ямар нэгэн урагдал тасралт байхгүй байна. Дөрвөлжин төмөр аралтай, бор өнгийн эрэгтэй хүний суран тэлээ 1 ширхэг, уг тэлээний доод ирмэгт Diesel гэсэн шошготой байна, уг тэлээнд ямар нэгэн урагдал тасралт болон ил харагдах бохирдол байхгүй байлаа. Бор өнгийн хилэн эрэгтэй хүний өмд 1 ширхэг, уг өмдний баруун хойд талын халаасны орчимд Bang bang гэсэн саарал шошготой байна. Уг өмдний цахилгааны урд хэсэгт болон зүүн гуяны урд хэсэгт жижиг толбо бүхий хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн уг өмд нь бага зэрэг хуучирч элэгдсэн байдалтай байлаа. Уг өмдний баруун урд халааснаас ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, хөндлөн хар судалтай цагаан өнгийн металл бөгж 1 ширхэг гарч ирэв. Зүүн урд халааснаас шармал өнгийн металл бөгж 1 ширхэг, Майлд Севен гэсэн бичигтэй хар оосортой эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйл гарч ирэв. Уг бугуйн цагний оосор бага зэрэг элэгдсэн байна. Саарал өнгөтэй, хир мэт зүйлээр бохирлогдсон ноосон оймс 1 ширхэг, уг оймсны өсгий хэсэг хуучирч элэгдсэн бололтой цоорсон байна. Хар хөх өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, уг дотоожинд ил харагдах урагдал тасралт байхгүй, ямар нэгэн шошго хаяггүй, бага зэрэг нойтон байлаа...” гэжээ /1 хх-ийн 30-31 дүгээр хуудас/, 

 

Эд мөрийн баримтаар хураан тэмдэглэлд: “...хар өнгийн энгэртээ alien to th earth one гэсэн бичигтэй ханцуйтай , энгэртээ цус мэт хүрэн улаан энгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн цамц. Бүдэг эрээн ягаавтар өнгийн хар хөх өнгийн эмжээртэй, энгэрийнхээ зүүн тус газарт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон майк. Ногоон өнгөтэй, урд хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон өмд. Зэрэг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд явуулхаар тогтов...” гэжээ /1 хх-ийн 32 дугаар хуудас/, 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ¹1787 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

1. Талийгаачид баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн ясанд цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээр доорх ялтаслаг хэлбэрийн цус хурал, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доорх голомтлог цус хуралт, баруун чамархайн тархины эдийн цусархаг няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн хацар шанаанд зулгаралт, хүзүүний зүүн хажуу хэсэг, зүүн эгэмний хонхорт зулгаралт цус хуралт, зүүн гүрээний артерийн гадна хальс, зүүн талын бамбайн хальсанд цус хуралт, голтын арын зөөлөн эдэд зүүн талдаа илүү нэвчмэл цус харвалт, зүүн мөр, зүүн бугалга, баруун мөрөнд зулгарал цус хуралтууд, цээжний зүүн хажуу хэсэгт 8, 9 дүгээр хавирганы түвшинд цус хуралт, зүүн бөөрний өөхөн эслэгт нэвчмэл цус хуралт, зүүн бөөрний хальсан дор цус хуралт, зүүн бөөрний их биеийн өнгөц хөндлөн урагдлууд, нарийн гэдэсний чацархайд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, босоо суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсч болох гэмтлүүд байна.

  1. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
  2.  Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
  3.  Цусны 3 дугаар бүлэгтэй байна.
  4.  Үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй...шинжээч эмч Б.Ариунзул..." гэжээ  /1 хх-ийн 63-66 дугаар хуудас/

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8628 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “П.Эрдэнэбаяр 62 эр” гэж хаягласан цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэжээ /1 хх-ийн 68 дугаар хуудас/

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8616 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

                1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Алтансүхийн гарын 10 хурууны хумснууд нь шинжилгээнд тэнцэнэ.

                2. Б.Алтансүхийн баруун гарын ядам, чигчий, зүүн гарын дунд хуруунаас авсан гэх хумснууд дээр цус илэрсэн, бусад хумснаас цус илрээгүй.

                3. Б.Алтансүхийн баруун гарын ядам, зүүн гарын дунд хуруунаас авсан гэх хумснууд дээр хүний цус илэрсэн, баруун чигчий хурууны хумснаас илэрсэн цус шинжилгээнд тэнцэхгүй байна.

                4. Б.Алтансүхийн баруун гарын ядам, зүүн гарын дунд хуруунаас авсан  гэх хумснаас хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн…” гэжээ /1 хх-ийн 72 дугаар хуудас/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4617 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

                1. Шинжилгээнд ирүүлсэн төмөр сүхний гадаргуунаас гарын мөр илрээгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.

                2. Шинжилгээнд ирүүлсэн 4 дугаартай гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Б.Алтансүх, П.Эрдэнэбаяр нарын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

                3. Шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Б.Алтансүхийн зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна..." гэжээ  /1 хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8615 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

                1. Шинжилгээнд хүргүүлж байгаа хэргийн газраас хураан авсан 00-ийн цаас, хөвөн, нөхөн үзлэгээр хураан авсан ягаан өнгийн хөнжлийн даавуу, шаргал өнгийн дэрний уут, "Их үдийн хот загасны хайрс шиг гудамж" гэсэн гарчигтай ном, амь хохирогч П.Эрдэнэбаярын эрээн өнгийн футболка, бор өнгийн хилэн өмд, яллагдагч Б.Алтансүхээс хураан авсан хар өнгийн цамц, майк, ногоон өнгийн өмд дээр цус илэрсэн.

                2. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээр илэрсэн цус шинжилгээнд тэнцэхгүй.

                3. Төмөр сүхний гадаргууд цус илэрсэн.

                4. Хөнжпийн болон дэрний уут, 00-ийн цаас, ном, төмөр сүх, амь хохирогч П.Эрдэнэбаярын хувцаснууд, яллагдагч Б.Алтансүхийн хувцаснууд зэрэг зүйлс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

                5. Уг цус нь П.Эрдэнэбаярын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна. Б.Алтансүхийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой микросателлитын 13 локусын аллелиар тохирохгүй байна..." гэжээ /1 хх-ийн 95-97 дугаар хуудас/,

 

                 Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹897 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

                 1. Б.Алтансүх нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчтэй гэх баримт нотолгоо үгүй байна.

                 2. Б.Алтансүх нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр эмчийн хяналтанд байдаггүй байна.

                 3. Б.Алтансүх нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байна..." гэжээ /1 хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8629 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дүгнэлт: 1. Эрдэнэбаярын шингэн цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна…” гэжээ /1 хх-ийн 67 дугаар хуудас/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8617 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дүгнэлт: 1. Алтансүхийн шингэн цус нь В/III/ бүлгийн  харьяалалтай байна…” гэжээ /1 хх-ийн 87 дугаар хуудас/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4628 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн эмжээртэй ягаан майканд гогодолт шинээр гарсан байна. Хөх өнгийн оймсонд цооролтууд хуучин  эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас, углаа даавуу гэмтэлгүй байна…” гэжээ /1 хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

                Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

                “…П.Эрдэнэбаярын нас барах үедээ өмсөж байсан жижиг босоо захтай, хар саарал, цэнхэр өнгө хосолсон хөндлөн судалтай даавуун футболка-1 ширхэг, Дөрвөлжин төмөр аралтай, бор өнгийн эрэгтэй хүний суран тэлээ-1 ширхэг, Бор өнгийн хилэн эрэгтэй хүний өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон оймс-1 хос, хар хөх өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /1 хх-ийн 169 дүгээр хуудас/,

 

                Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

                “…улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 72.5х45 см-ийн хэмжээтэй нэг талдаа цахилгаан товчтой саарал өнгийн углаа даавуу-1 ширхэг, Их үдийн хот загасны хайрс шиг гудамж гэсэн гарчигтай саарал өнгийн хавтастай ном, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 207х137 см-ийн харьцаатай нэг талдаа цахилгаан товчтой ягаан өнгийн углаа даавуу 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 00-ийн цаас, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөвөн зэргийг эд мөрийн баримртаар тооцов…” гэжээ /1 хх-ийн 170 дугаар хуудас/,

 

                Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

                -“…ажлын хэсэг нь 12.3 см, ажлын хэсгийн өргөн нь 19  см, бариул хэсэг нь 41 см хар өнгийн төмөр сүхийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /1 хх-ийн 171 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /1 хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч М.Бямбасүрэнгийн мэдүүлэг /1 хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Г.Ганпүрэвийн мэдүүлэг /1 хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч С.Зоригтын мэдүүлэг /1 хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч А.Тамирын мэдүүлэг /1 хх-ийн 60-61 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 147 дугаар хуудас/, Б.Алтансүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 151 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Алтансүхийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх-ийн 153-159, 190-191 дүгээр хуудас/, эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 168 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Алтансүх нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 06-наас 2017 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнийн 00-02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны задгайд тоотод байх гэртээ талийгаач П.Эрдэнэбаяртай архидан согтуурч тэрээр шүүгдэгчийг “хариач, зайлаач” гэж хэлснээс болж уурлан маргалдаж улмаар П.Эрдэнэбаярыг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй согтуурсан байхад нь зодож, төмөр иштэй сүхээр толгойн тус газарт нь удаа дараа цохиж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Алтансүхийн “...талийгаачтай архи уугаад сууж байтал талийгаач намайг “манай гэрээс зайл” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би талийгаачийг хоёр удаа толгойн тус газарт сүхээр цохисон...” мэдүүлсэн мэдүүлэг,

 

гэрч М.Баянбатын “...өвчтөн баруун талын нүдний хүүхэн хараа нарийссан, зүүн талын нүүр хэсэг тэр чигээрээ хавдсан, зүүн хөмсөгний дээр 4 см орчим зүсэгдсэн шинэ шархтай, намайг очиход шинээр цус алдаагүй байсан. Хуучин цус алдалт нь тогтсон байсан. Уруул хэл хуурай, уруул хөхөрсөн зэрэг шинж тэмдэг илэрсэн байсан. Харахад бол биеийн байдал нь хүнд байсан. Өвчтөн бол согтуу өөрийгөө удирдах чадваргүй байсан. Өвчтөн гэрт байхдаа "Аагий намайг тайван орхи, би унтмаар байна" гээд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Ө.Түвшинжаргалын “..."би найзынхаа толгойн тус газарт сүхээр цохьчихлоо" гэсэн дуудлага мэдээллийн дагуу 10 минутын дараа очиж шалгахад хохирогч гэх залуу нь гэрийн хойморт байрлах орон дээр ёолсон байдалтай, толгой болон гар хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон хэвтэж байхаар нь яаралтай 103 түргэн тусламж дуудсан юм. Тухайн үед Б.Алтансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай найзынхаа толгой руу сүхээр цохьчихсон гэж хэлж байсан юм. Тухайн үед талийгаач нь ярих чадвар байхгүй, ёолоод хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ¹1787 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...Дүгнэлт: 1. Талийгаачид баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн ясанд цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээр доорх ялтаслаг хэлбэрийн цус хурал, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доорх голомтлог цус хуралт, баруун чамархайн тархины эдийн цусархаг няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн хацар шанаанд зулгаралт, хүзүүний зүүн хажуу хэсэг, зүүн эгэмний хонхорт зулгаралт цус хуралт, зүүн гүрээний артерийн гадна хальс, зүүн талын бамбайн хальсанд цус хуралт, голтын арын зөөлөн эдэд зүүн талдаа илүү нэвчмэл цус харвалт, зүүн мөр, зүүн бугалга, баруун мөрөнд зулгарал цус хуралтууд, цээжний зүүн хажуу хэсэгт 8, 9 дүгээр хавирганы түвшинд цус хуралт, зүүн бөөрний өөхөн эслэгт нэвчмэл цус хуралт, зүүн бөөрний хальсан дор цус хуралт, зүүн бөөрний их биеийн өнгөц хөндлөн урагдлууд, нарийн гэдэсний чацархайд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, босоо суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсч болох гэмтлүүд байна. 3.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 4. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 5. Цусны 3 дугаар бүлэгтэй байна. 6. Үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

ШШҮХ-ийн ¹8628 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “П.Эрдэнэбаяр 62 эр” гэж хаягласан цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

ШШҮХ-ийн ¹8616 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...Б.Алтансүхийн баруун гарын ядам, зүүн гарын дунд хуруунаас авсан  гэх хумснаас хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

ШШҮХ-ийн №4617 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Б.Алтансүхийн зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

                ШШҮХ-ийн №8615 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...3. Төмөр сүхний гадаргууд цус илэрсэн. 4. Хөнжпийн болон дэрний уут, 00-ийн цаас, ном, төмөр сүх, амь хохирогч П.Эрдэнэбаярын хувцаснууд, яллагдагч Б.Алтансүхийн хувцаснууд зэрэг зүйлс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. 5. Уг цус нь П.Эрдэнэбаярын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

                ШШҮХ-ийн №897, №8629, №8617, №4628 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,

 

                Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹897 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоолууд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь  хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

                Шүүгдэгч нь амь П.Эрдэнэбаяртай архидан согтуурч маргалдсаны улмаас толгойн тус газар нь төмөр сүхээр удаа дараа цохьсон талаар мэдүүлж, хэргийн газрын болон шүүгдэгч, амь хохирогчийн нөхцөл байдал зэргийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлж, гэрч М.Баянбат, Ө.Түвшинжаргал нар мэдүүлсэн, эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сүх болон шүүгдэгчийн өмсөж явсан хувцас зэргээс амь хохирогчийн цусны тогтоц илэрсэнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, П.Эрдэнэбаяр нь биедээ олон тооны гэмтэлтэй, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, тэрээр хүнд зэргийн согтолттой болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларчээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Алтансүхийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 2.1, 2.7-д тус тус зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч талийгаачийг сүхээр 2 удаа цохьсоныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэхгүй, талийгаач согтуурсан боловч биеэ даагаад явах боломжтой тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч өөрийн сонгосон аргын харгис хэрцгий шинж, үр дагаврыг ухамсарлаж, урьдчилан мэдсээр атал тэрхүү үйлдлийн улмаас талийгаачийн толгойн тус газар нь төмөр сүхээр олон удаа цохиж байгаа үйлдэл нь ямар ч өршөөл энэрэлгүйгээр хохирогчийг зовоон тарчлаасан тэрхүү зэрлэг балмад үйлдлийн арга, хэлбэр нь онц харгис хэрцгий гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 3.1 промилли спиртийн агууламж бүхий хүнд зэргийн согтолттой болохыг тогтоож энэ байдал нь тэрээр рефлекс болсон явах, суух, ойр зуур хөдлөх, үг хэлэх гэх мэт үйлдэл хийхээс бусад тухайн орчинд болж байгаа үйлдэлд сэтгэцийн хувьд өөрийгөө хянах, ухамсарлах, удирдан жолоодох зэрэг чадваргүй, биеийн хувьд орчны баримжаа алдагдах, өөрийгөө хамгаалахгүй, гэмт үйлдлийн эсрэг идэвхитэй хөдөлгөөн хийж чадахгүй болохыг илэрхийлж байгаа ба шүүгдэгчээс амь хохирогчийг согтуурсан нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн зэрэг нь “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн шинжийг хангасан гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх саналыг хүлээн авах хуулзүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нар хэрэг болох үед архидан согтуурсан, шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчиж, түүний зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч Б.Алтансүхэд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор түргэн тусламж дуудсан, өөрийгөө цагдаагийн байгууллагад илчилсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

 

 Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус заасан төрөл, хэмжээний дотор болох 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Л.Энхтуяагаас “…уг хэргийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож өгнө үү…” гэсэн /хх-ийн 39-40/, ба хэрэгт шүүгдэгчээс нэхэмжилсэн төлбөрийн талаар баримт гаргаагүй тул шүүгдэгч Б.Алтансүх нь нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

 

Харин хохирогчоос оршуулгын зардалтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн энгэртээ alien to theeart one гэсэн бичигтэй ханцуйтай, энгэртээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг,  бүдэг эрээн ягаавтар өнгийн зүйлээр бохирлогдсон майк 1 ширхэг, ногоон өнгийн урд хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, жижиг босоо захтай, хар саарал, цэнхэр өнгө хосолсон хөндлөн судалтай даавуун футболка 1 ширхэг, дөрвөлжин төмөр аралтай, бор өнгийн эрэгтэй хүний суран тэлээ 1 ширхэг, бор өнгийн эрэгтэй хүний хилэн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон оймс 1 хос, хар хөх өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, 72.5х45 см-ийн хэмжээтэй углаа даавуу 1 ширхэг, их үдийн хот загасны хайрс шиг гудамж гэсэн нэртэй ном 1 ширхэг, 207х137 см-ийн хэмжээтэй углаа даавуу 1 ширхэг, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон нойлын цаас, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөвөн зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгч Б.Алтансүх нь нийт 223 хоног цагдан хоригдосныг хорих ял эдлэх хугацаанд нь оруулах нь зүйтэй байна.