Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 149/ШШ2025/00248

 

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү , 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин , 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү , хүү нарыг эх Ц.ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э., хүү Э. нарыг 11 нас хүртэл, хүүхдийн оршин газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50%-аар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин , 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э., хүү Э. нарыг нарыг 11-ээс 16 нас суралцаж буй бол 18 насанд хүртэл, амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ц.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.

5. Нэхэмжлэгч Ц. нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгт шаардсанд нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг нэг удаа гаргуулж, Орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах даалгаж,

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.