Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Д.Оюунгэрэл, шүүгдэгч Г.Чойжоо, шүүгдэгч А.Золжаргал, түүний  өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганзоригийн Чойжоо, Боржигон овогт Агваанрэнцэнгийн Золжаргал нарт холбогдох эрүүгийн “1811001160112” дугаартай, 186/2018/0160/э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 12 дугаар гудамжны 565 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Ганзоригийн Чойжоо /РД:ПМ92112436/,

2. Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, боловсролгүй, засал чимэглэлчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, ээж, дүүгийн хамт,  Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Дунд дарь-эх гудамжны 22-1483-Б тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэй 6-161Б тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Агваанрэнцэнгийн Золжаргал /РД:УЗ93053171/,  

 

           Холбогдсон хэргийн талаар;

Г.Чойжоо нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161-Б тоотод байрлах нийтийн байранд иргэн А.Марал-Эрдэнийг хардалтын улмаас зодож түүний биед зүүн хацар, баруун чихний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.Золжаргал нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161-Б тоотод байрлах нийтийн байранд ах              А.Марал-Эрдэнийг өмөөрч иргэн Г.Чойжоог зодож түүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Г.Чойжоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2. Шүүгдэгч А.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр: Шүүгдэгч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Чойжоогийн:..би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн               6-161-Б тоотод байрлах нийтийн байранд өрөөндөө эхнэр Ариунцэцэгийн хамтаар амарч өнжсөн. Тэгээд 16  цаг өнгөрч байх үед бие засах гээд гарч явах үед 2 дугаар давхарт амьдардаг Марал-Эрдэнэ гэгч гаднаас халамцуу байдалтай 0.75 граммын Хандгай архи барьчихсан орж ирээд энэ архийг уучих газар байдаггүй. Танайд ороод уух уу гэхээр нь би хариу өгөлгүй гэртээ орж манай найз согтуу архи уучих газар байна уу гээд байна, гэртээ оруулаад архийг нь уулгачих уу гэхэд нэгэнт орох газаргүй юм бол оруулаач гэхээр нь оруулж эхнэр болон Марал-Эрдэнэ  бид гурав уг архийг хувааж ууж дуусгасан юм. Тэгээд архи ууж байх үедээ согтоод унах гээд унтах гээд байх шиг байхаар нь 2 давхар луу гарч дүү Золжаргалд нь ахыгаа ав гэж хэлсэн боловч хүрч ирж аваагүй тул би өөрөө сугадаад дээш нь гарч                       Марал-Эрдэнийг гэрт нь оруулж өгөх үед Марал-Эрдэнэ намайг ална гэхээр нь  яахаараа намайг тэгдэг юм бэ гэтэл дүү А.Золжаргал нь чи юу гээд байгаа юм бэ гэхэд юу ч гэж хэлээгүй байна гэтэл А.Золжаргал шууд нүүрлүү 2-3 удаа цохиод доошоо тонгойх үед мөн зүүн хөл болон нуруулуу 2-3 удаа өшиглөсөн, анх 2 дугаар давхарт гарах үед Марал-Эрдэнэ миний толгойруу цохьсон. Ингээд тэр хоёр гэрлүүгээ орсон учир манай эхнэр үүнийг харчихаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.  Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг  /хх 13-15/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Марал-Эрдэнийн:...би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 6-161-Б тоотод байрлах нийтийн байранд амьдарч байгаа 4 тоотын өрөөнөөс 16 цаг өнгөрч байх үед гарч явах гэтэл 1 дүгээр давхарт амьдардаг Ганзоригийн Чойжоо гэгч надтай тааралдаад архи уумаар байна. Архины мөнгө байна уу гэхээр нь би тус болох гээд дэлгүүрээс 1 шил 0.75 граммын архи авч өгөөд гэрт нь орж уусан.  Г.Чойжоогийн гэрт эхнэр Ариунцэцэг гэх эмэгтэй байсан  ингээд гурвуулаа уг архийг хувааж дуусгатал Чойжоо эхнэрээ дагуулаад гарч 1 шил 0.75 граммын архи авч орж ирээд түүнийг ууж дуусгаж байх үед Г.Чойжоо намайг эхнэртэйгээ унтсан гэж хардаад хоолой куртикны  захаар боож гараараа зүүн шанаа руу 2-3 удаа цохиж намайг газар унах үед баруун бөөрний хэсэгт 2-3 удаа өшиглөсөн тул би гэрээс нь гарч явсан, гэтэл хойноос Г.Чойжоо ирээд манай дүү А.Золжаргал бид хоёрыг хоёуланг нь ална гэхээр нь чи яахаараа хүн алдаг юм бэ гэтэл манай дүүг заамдаж нүүр л  цохьсон. Дүү маань эсэргүүцээд нүүрлүү нь 1 удаа цохиод доошоо тонгойлгоод нүүрлүү 1 удаа өшиглөсөн. Ингээд зодоон маргаан дууссан бөгөөд уг зодоонд би оролцоогүй, ийм л асуудал болсон гэх мэдүүлэг. /хх 20-22/,   

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Хишигбаатарын:.. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161-Б тоотод байрлах 2 давхар нийт 9 айлын нийтийн байрыг 2015 оны 01 дүгээр сараас эхлэн хүмүүст түрээслүүлж үйл ажиллагаа явуулж байгаа. Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нийтийн байрандаа байгаагүй, өөр газарт байсан  тул зодоон болсон талаар үзсэн харсан зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 41-42/, 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ариунцэцэгийн:..Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний үдээс хойш 16 цаг өнгөрч байх үед Г.Чойжоогийн хамтаар гэртээ амраад байж байсан ингээд Г.Чойжоо нийтийн байрны жорлон орчихоод орж ирэх үедээ 2 давхарын Марал-Эрдэнэ  гэрт нь хүнгүй байна. Манайд  нэг шил архи уучихъя гэж байна гэхээр нь за орох газаргүй бол оруулчих гэсний дагуу               Марал-Эрдэнэ  гаднаас  нилээн халамцуу байдалтай орж ирсэн. Энэ үедээ 0.75 граммын нэг шил архи барьчихсан байсан.  Тэгээд Чойжоо бид гурав уг архийг хувааж ууж дуусгасан. Архи ууж байх үедээ ямар нэгэн маргаан зодоон болоогүй. А.Марал-Эрдэнэ нилээн согтоод  шүлсээ гэр оронд хаяад байхаар нь би оруулж өг гэхэд Чойжоо гараад дүү Золжаргалд нь хэлчихлээ одоо удахгүй орж ирж авна гэсэн боловч орж ирээгүй удсан учир Г.Чойжоо, А.Марал-Эрдэнийг гэрт нь оруулж өгөхөөр гэрээс сугадаад 18 цагийн орчимд гарч явсан. Тэгээд орж ирэлгүй жаахан удчихаар нь би араас гараад доошоо шатруу бууж хартал Золжаргал   манай нөхрийг доошоо дарчихсан өшиглөж байхаар нь би дээшээ гарч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд Г.Чойжоо дээшээ гарч иртэл нүүр ам нь нил цус болчихсон байсан ба Золжаргал, Марал-Эрдэнэ  хоёр намайг нийлж зодлоо гэсэн ийм л асуудал болсон гэх мэдүүлэг  /хх 43-45/,     

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Буянгийн:..Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой хэрэг маргаан гарах үед би байгаагүй. Харин орой 19 цаг өнгөрч байх үед ирсэн, гэтэл 2 дугаар давхарын Г.Чойжоо гэгчийн ах нар гэх 2-3 залуу ирээд манай дүүг зодсон байна. Танай хүүхдийг чинь зодож нүүр, царайг нь адилхан болгон гээд хэл амаар дайрсан ба удалгүй цагдаа ирээд Г.Чойжоо, Г.Золжаргал нарыг аваад явсан.  А.Марал-Эрдэнэ болохоор унтаж байсан. Намайг харахад Г.Чойжоогийн нүд нь хөхөрсөн байсан. Манай Золжаргал биед харагдах гэмтэлгүй. Харин А.Марал-Эрдэнэ хүзүү нь зулгаралт үүсэж, зүүн шанаа нь хавдаж, баруун чих нь хөхөрсөн байдалтай байсан.  А.Марал-Эрдэнэ согтуу байсан учир унтчихсан байсан.  Харин хүү А.Золжаргал хэлэхдээ Г.Чойжоо ах Марал-Эрдэнэ согтуу байсан учир унтаж байсан.  Харин А.Золжаргал хэлэхдээ Г.Чойжоо ах     Марал-Эрдэнийг оруулж ирэхдээ танай ах чинь эхнэртэй унтсан. Та хоёрыг  алнаа гээд миний нүүрлүү цохихоор нь хүү маань эсэргүүцээд түүний биед гар хүрсэн гэсэн гэх мэдүүлэг. /хх 46-47/,   

                2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1158 тоот актын:

1. Г.Чойжоогийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн дүгнэлт./хх-50/, 

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1086 тоот актын:

1. А.Марал-Эрдэнэнийн биед зүүн хацар, баруун чихний зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт  /хх-54/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс хохирогчийн өргөдөл /хх-10, хохирогчийн мэдүүлэг /13-17/, 20-24/, гэрчүүдийн мэдүүлэг /хх 37-40/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1158 тоот дүгнэлт /хх-50/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1086 тоот  дүгнэлт /хх-54/, яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 64-65/, ял шалгах хуудас /хх 74-75/ зэрэг хувийн байдлуудыг тогтоосон бусад  нотлох баримтуудыг  шинжлэн судлалаа.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Г.Чойжоо нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161-Б тоотод байрлах нийтийн байранд иргэн А.Марал-Эрдэнийг хардалтын улмаас зодож түүний биед зүүн хацар, баруун чихний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.Золжаргал нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161Б тоотод байрлах нийтийн байранд ах              А.Марал-Эрдэнийг өмөөрч иргэн Г.Чойжоог зодож түүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

- хохирогч Г.Чойжоогийн.... би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 6-161-Б тоотод байрлах нийтийн байранд өрөөндөө эхнэр Ариунцэцэгийн хамтаар амарч өнжсөн. Тэгээд 16  цаг өнгөрч байх үед бие засах гээд гарч явах үед 2 дугаар давхарт амьдардаг Марал-Эрдэнэ гэгч гаднаас халамцуу байдалтай 0.75 граммын Хандгай архи барьчихсан орж ирээд энэ архийг уучих газар байдаггүй. Танайд ороод уух уу гэхээр нь би хариу өгөлгүй гэртээ орж манай найз согтуу архи уучих газар байна уу гээд байна, гэртээ оруулаад архийг нь уулгачих уу гэхэд нэгэнт орох газаргүй юм бол оруулаач гэхээр нь оруулж эхнэр, болон Марал-Эрдэнэ  бид гурав уг архийг хувааж ууж дуусгасан юм. Тэгээд архи ууж байх үедээ А.Марал-Эрдэнэ согтоод унах гээд, унтах гээд байх шиг байхаар нь би 2 давхар луу гарч дүү Золжаргалд нь ахыгаа ав гэж хэлсэн боловч хүрч ирж аваагүй тул би өөрөө сугадаад дээш нь гарч Марал-Эрдэнийг гэрт нь оруулж өгөх үед    Марал-Эрдэнэ намайг ална гэхээр нь яахаараа намайг тэгдэг юм бэ гэтэл дүү А.Золжаргал нь чи юу гээд байгаа юм бэ гэхэд юу ч гэж хэлээгүй байна гэтэл А.Золжаргал шууд нүүрлүү 2-3 удаа цохиод доошоо тонгойх үед мөн зүүн хөл болон нуруулуу 2-3 удаа өшиглөсөн, анх 2 дугаар давхарт гарах үед Марал-Эрдэнэ миний толгойруу цохьсон....гэх мэдүүлэг. /хх 13-15/

- хохирогч А.Марал-Эрдэнийн:....би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161Б тоотод байрлах нийтийн байранд амьдарч байгаа 4 тоотын өрөөнөөс 16 цаг өнгөрч байх үед гарч явах гэтэл 1 дүгээр давхарт амьдардаг Ганзоригийн Чойжоо гэгч надтай тааралдаад архи уумаар байна. Архины мөнгө байна уу гэхээр нь би тус болох гээд дэлгүүрээс 1 шил 0.75 граммын архи авч өгөөд гэрт нь орж уусан.  Г.Чойжоогийн гэрт эхнэр Ариунцэцэг гэгч эмэгтэй, байсан тэр архийг бид гурав хувааж дуусгатал Чойжоо эхнэрээ дагуулаад гарч 1 шил 0.75 граммын архи авч орж ирээд түүнийг ууж дуусгаж байх үед Г.Чойжоо намайг эхнэртэйгээ унтсан гэж хардаад хоолой куртикны  захаар боож гараараа зүүн шанаа руу 2-3 удаа цохиж намайг газар унах үед баруун бөөрний хэсэгт 2-3 удаа өшиглөсөн тул би гэрээс нь гарч явсан, гэтэл хойноос Г.Чойжоо ирээд манай дүү А.Золжаргал бид хоёрыг хоёуланг нь ална гэхээр нь чи яахаараа хүн алдаг юм бэ гэтэл манай дүүг заамдаж нүүр лүү  цохьсон, гэтэл дүү маань эсэргүүцээд түүний нүүрлүү нь нэг удаа цохиод доошоо тонгойлгоод нүүрлүү мөн нэг удаа өшиглөсөн. Ингээд зодоон маргаан дууссан бөгөөд уг зодоонд би оролцоогүй, ийм л асуудал болсон гэсэн мэдүүлэг /хх 20-22/,

 - гэрч Г.Ариунцэцэгийн:... би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний үдээс хойш 16 цаг өнгөрч байх үед Г.Чойжоогийн хамтаар гэртээ амраад байж байсан ингээд Г.Чойжоо нийтийн байрны жорлон орчихоод орж ирэх үедээ 2 давхарын               Марал-Эрдэнэ  гэрт нь хүнгүй байна. Манайд нэг шил архи уучихъя гэж байна гэхээр нь за орох газаргүй бол оруулчих гэсний дагуу Марал-Эрдэнэ  гаднаас  нилээн халамцуу байдалтай орж ирсэн. Энэ үедээ 0.75 граммын 1 шил архи барьчихсан байсан.  Тэгээд Чойжоо бид гурав уг архийг хувааж ууж дуусгасан. Архи ууж байх үедээ ямар нэгэн маргаан зодоон болоогүй. А.Марал-Эрдэнэ нилээн согтоод  шүлсээ гэр оронд хаяад байхаар нь би оруулж өг гэхэд Чойжоо гараад дүү Золжаргалд нь хэлчихлээ одоо удахгүй орж ирж авна гэсэн боловч орж ирээгүй удсан учир Г.Чойжоо, А.Марал-Эрдэнийг гэрт нь оруулж өгөхөөр гэрээс сугадаад 18 цагийн орчимд гарч явсан. Тэгээд орж ирэлгүй жаахан удчихаар нь би араас гараад доошоо шатруу бууж хартал Золжаргал   манай нөхрийг доошоо дарчихсан өшиглөж байхаар нь би дээшээ гарч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд Г.Чойжоо дээшээ гарч иртэл нүүр ам нь нил цус болчихсон байсан....гэх мэдүүлэг    /хх 43-45/,

- гэрч С.Буянгийн:.... би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой хэрэг маргаан гарах үед би байгаагүй. Харин орой 19 цаг өнгөрч байх үед ирсэн, гэтэл 2 дугаар давхарын Г.Чойжоо гэгчийн ах нар гэх 2-3 залуу ирээд манай дүүг зодсон байна. Танай хүүхдийг чинь зодож нүүр, царайг нь адилхан болгон гээд хэл амаар дайрсан ба удалгүй цагдаа ирээд Г.Чойжоо, Г.Золжаргал нарыг аваад явсан.                     А.Марал-Эрдэнэ болохоор унтаж байсан. Намайг харахад Г.Чойжоогийн нүд нь хөхөрсөн байсан. Манай Золжаргалын биед харагдах гэмтэлгүй. Харин            А.Марал-Эрдэнэ хүзүү нь зулгаралт үүсэж, зүүн шанаа нь хавдаж, баруун чих нь хөхөрсөн байдалтай байсан.  А.Марал-Эрдэнэ согтуу байсан учир унтчихсан байсан.    Харин А.Золжаргал хэлэхдээ Г.Чойжоо ах Марал-Эрдэнийг оруулж ирэхдээ танай ах чинь манай эхнэртэй унтсан. Та хоёрыг  алнаа гээд миний нүүрлүү цохихоор нь хүү маань эсэргүүцээд түүний биед гар хүрсэн байсан гэх мэдүүлэг. /хх 46-47/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1158, №1086 дүгнэлтүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Чойжоо, А.Золжаргал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон шүүгдэгч нарт торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч А.Марал-Эрдэнэ, Г.Чойжоо нар нь  шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг  бичгээр өгсөн байх тул  шүүгдэгч  нарыг  бусдад  учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан  байна гэж шүүх  үзлээ.  

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганзоригийн Чойжоо, Боржигон овогт Агваанрэнцэнгийн Золжаргал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чойжоо, А.Золжаргал нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чойжоо, А.Золжаргал нарт оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чойжоо, А.Золжаргал нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Чойжоо, А.Золжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чойжоо, А.Золжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ