Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 149/ШШ2025/00265

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ын нэхэмжлэлийн шаардлага 1,048,538.43 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,715 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,857.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 14,857.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.