| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 283 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
Хохирогч Т.Ганзориг
Шүүгдэгч Э.Улсболд түүний өмгөөлөгч С.Энхбуйр /ҮД: 1530/, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Энхбатын Улсболдод холбогдох эрүүгийн 201625021457 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ "Хаппи хаус" тоглоомын газарт техник хариуцсан ажил эрхэлж байсан, ам бүл 3, хоёр эгчийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, “Голден Вилл” хотхоны 105 дугаар байрны 103 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Тайж овогт Энхбатын Улсболд, /РД: УХ94073032 /
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Улсболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Хос бэрх” төвд байрлах "Хаппи Хаус" тоглоомын газарт хохирогч Т.Ганзоригтой хувийн таарамжгүй улмаас маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Улсболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв
Хохирогч Т.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн 05 дугаар сарын 30 өдөр шүүгдэгчийн тоглоомын газарт тоглож байгаад 00 орох гэж байтал гаднаас хаалга балбаад байсан. Тэгэхээр нь би хаалга тайлж өгтөл гаднаас шүүгдэгч орж ирсэн. Тэгэхээр нь “чи ямар хүчтэй хаалга балбадаг юм бэ” гэж хэлтэл чамд хамаагүй урьд нь чамаас болж тоглоомын газрын баримт бичгээ хураалгасан талаар надад хэлсэн. Тэгээд би тоглохоор өрөөнд орж ирээд сууж байтал намайг “гараад ир” гээд татаж чангаагаад байсан. Шүүгдэгч эхэлж миний цээж рүү цохиж бооход хамт байсан. Мийгаа ирж салгасан. Тэгээд сандал дээр сууж байхад шүүгдэгч дахиж ирж намайг жийж унагааж дээр гарч цохисон. Тэгтэл миний хамраас цус гарсан “00” орж цусаа угаах гэтэл намайг явуулахгүй байсан. Би зөрөөд 00-ийн өрөө рүү орох гэтэл намайг барьж аваад шат руу түлхэж унагаан дээрээс цохиход би ухаан алдаж унасан. Тухайн үед Мийгаа миний хамрыг чимхэж сэрээсэн. Би сэрээд гэртээ харьж чадаагүй найзынхаа гэрт хоносон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.
Эрүүгийн 201625021457 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Улсболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн үед би багын найз болох Ариунболд, Мөнхбилэг нартай Сүхбаатарын талбайн урд "Спайси " пабад сууж 3 шил 0.5-ын пиво уусан. “Хаппи хаус” тоглоомын газар очсон. Би орохдоо тоглоомын газрын хаалгыг чанга нүдсэн. Хаалга онгойлгоод ортол 2 давхарт манайхаар байнга үйлчлүүлдэг Ганзориг байснаа над руу, “яасан аймар хаалга нүддэг юм пизда минь чи ер нь хэн юм бэ?” гэхэд би “Улсаа байна” гэхэд “яасан чанга хаалга нүддэг пизда бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийгөө мэдэж байна гэсэн чинь Ганзориг би бараг танай ажилчин шиг байдаг шүү гээд хэл амаар доромжлоод байхаар нь би тоолгүй хажуугаар нь зөртөл намайг түлхсэн. Тэгэхээр нь би адилхан түлхтэл намайг алгадаад мангасдсан. Тэгээд бид 2 заамдалцаад зогсож байтал намайг гараараа цохихоор нь би гарыг нь тэврээд түлхсэн. Газар унасны дараа Мийгаа Буянаа ирж салгасан. Тэгээд би коридорт Ганзоригийг араас нь боож газарт унагасан. Тэгээд бид 2 маргаад шатны тэнд тамхи татаад зогсож байсан чинь Ганзориг намайг түлхээд тэгээд би Ганзоригийг татаад шатны уруу унасан тэгээд Мийгаа Буянаа ирж салгасан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 146 дугаар хуудас/,
Хохирогч Т.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сондор плазагийн ард талд байрлах “Хаппи Хаус” тоглоомын газар шөнийн 01 цагийн орчим тоглож байтал тоглоомын газрын гадна хаалга балбаад байсан. Гаднаас уг газрыг ажиллуулдаг Улсаа ороод ирсэн. Тэгэхээр нь би “өө Улсаа юм уу” гэж хэлчихээд цаашаа компьютер луугаа суух гэтэл Улсаа “чамд хэн байх нь ямар хамаатай юм бэ” гээд дайраад миний подволкноос татсан. Тэгэхээр нь “надад хэн байх нь хамаагүй л дээ” гээд цаашаа явах гэтэл араас татаад толгойгоороо нүүр үү мөргөсөн. Тэгэхээр нь би 2 удаа Улсаагийн цээж рүү түлхээд гэрлээ асаагаад би “Ганаа байна танихгүй байгаа юмуу” гэж хэлтэл “хэн байх чинь ямар хамаатай юм бэ?” гэхээр нь би цаашаа яв гээд түлхчихээд эргээд харахад Улсболд араас ирээд нүүр рүү цохиод авсан. Тухайн үед Мийгаа ирж Улсаа бид хоёрыг салгасан. Тоглоомын өрөө рүү ороод суух гэж байтал Улсаа дахин ирээд намайг зуурч аваад газар унагаад дээрээс өшиглөсөн. Би тоглоомын төвөөс гарах гэтэл Улсаа тэнд сахиж суучихаад гаргахгүй байхаар нь Төрөө гэж залууг “Улсааг барьж бай” гэж хэлээд тоглоомын төвөөс гараад доошоо шатаар буутал Улсаа араас ирээд боож унагасан. Нэг ухаан ороход нүүр хавдчихсан намайг Улсаа өшиглөж байсан. Тэгээд босоод явах гэтэл дахиж намайг цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 99 дүгээр хуудас/,
Гэрч Э.Буянхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Эхлээд Ганаа Улсболдыг хэрүүл хийхээ боль гээд нүүр лүү нь цохисон дараа нь Улсболд зөрүүлэээд Ганаагийн нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь Мийгаа бид 2 очиж салгасан. Дараа нь дахиад хоорондоо маргалдаад дахиад коридорт гарсан. Юм унах чимээ гарахаар нь коридор луу гартал Ганаа, Улсболд 2 газар уначихсан 2 талд хэвтэж байсан. Улсболд гаднаас согтуу орж ирээд л Ганаатай маргаад л байсан. Яг хэрүүлийг нь би сонсоогүй очиж л салгасан. Тухайн үед Ганзоригийн аль тал гэдгийг санахгүй байна нэг нүд нь хөхөрч, подволк нь ноцолдсон бололтой зах энгэр нь татагдаж бага зэрэг урагдсан байсан. Ганзоригийн нүүр хавдсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 78 дугаар хуудас/,
Гэрч Р.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 5 сарын 30наас 31-нд шилжих шөнө Буянхүүгийн хамт өрөөнд пи си тоглоод байж байхад хүний хэрэлдэх чимээ гарсан /юу гэж байгаа нь мэдэгдээгүй/. Тэгтэл Буянхүү түрүүлээд өрөөнөөс гарсан. Би араас нь ойролцоогоор 1-2 минутын дараа гартал коридорт Улсболд, Ганзориг хоёр бие биенээ заамдалцаад муудалцаж байсан ба Буянхүү бид хоёр хоёр тийш нь салгаад "болио та нар гэж хэлчихээд би өрөө рүүгээ орсон. Буянхүү тэр хоёрын хажууд үлдсэн шиг санаж байна. Тэр өдөр Улсболд бага зэрэг үнэртүүлсэн орж ирсэн. Миний харснаар тэр хоёр зууралдаж байхад нь салгасан. Би өрөөнд ойролцоогоор 10-аад минут байж байгаад өрөөнөөс гараад үүдэнд очсон чинь шатны дээр Улсболд, шатны доор Ганзориг шатан дээр доошоо харчихсан хамраас нь бага зэрэг цус гоожоод сууж байсан. Намайг очиход зодоон болоогүй байсан. Ганзоригийн хамарнаас нь цус гарсан, нүүр нь зүүн талдаа бага зэрэг хавдсан байсан. Улсболдын нүүр ам зүгээр, харин цээж нь маажсан юм шиг улаан болчихсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”..би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Хаппи хаус” тоглоомын газрыг ажиллуулдаг байсан. Тэгээд 2016.05.29-өөс 30-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад над руу манай тухайн үед байсан админ залгаад /би хэн байсан талаар санахгүй байна/ “Улсболд, Ганзориг хоёр нь хоорондоо зодолдоод байна” гэхээр нь очтол Улсболд, Ганзориг хоёр доод талын шатан дээр суучихсан Улсболдын подволк нь урагдсан, Ганзоригийн аль нэг нүд нь хөхөрсөн байдалтай тэр хоёр сууж байсан. Би тэр үед “хоорондоо яах гэж маргалдаад байгаа юм бэ?” гэж Улсболд, Ганзориг хоёрыг “харь” гэсэн чинь Ганзориг “ахаа миний толгой өвдөөд байна, намайг гэрт хүргээд өгчих” гэхээр нь гэрлүү нь хүргэж өгч байх замдаа эмийн сангаас толгойны эм авч өгсөн. Тэр үед Төгөлдөр админ хийж байсан санаж байна. Одоо Төгөлдөр хаана, юу хийж байгааг мэдэхгүй. Намайг камерын бичлэгийг харах үед миний санаж байгаагаар эхлээд байгаагаар эхлээд Ганзориг нь Улсболдыг цохидог билүү, мөргөж байгаа харагдаж байдаг. Тэгээд тэр хоёр хоорондоо бие биенээ цохиж зодолдож байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,
Гэрч Г.Төмөрбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гэртээ байж байсан бөгөөд тэр өдөр миний хүү Ганзориг нь хүнд зодуулчихаад найз Баасандорж руугаа утасдсан байсан. Найз Баасандорж нь над руу утасдаад “Ганзориг хүнд зодуулсан байна” гэсэн. Бид 2 Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байна гэж ярьсан. Би тэр үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд Ганзоригийн нүүр хавдсан, хөхөрсөн, хүзүү нь улаан болчихсон, амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан....эмчид үзүүлсэн чинь эмч нь тархины яс цуурсан байна, цус харвалттай байна гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,
Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ганзоригийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...амь насанд аюултай байсан учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹7540 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:
1. Ганзоригийн биед зүүн нүдний ухархайн дээд хананаас дээш духны зүүн хэсгээр дайран духны баруун хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн урд доод ирмэгээс гайморовын хөндийн урд хана дайран арын хана руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн гайморовын хөндийд цус хуралдалт, зүүн дух хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, 2 шуу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх
эсэх эмчилгээ эдгэрлээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүдийг өөрийн гараар үүсгэх боломжгүй.
6. Ул мөргүй эдгэрэх боломжгүй…шинжээч эмч Д.Мөнхбат...” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹1224 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹1202 дугаартай
дүгнэлтэнд: “...Дүгнэлт:
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолоор: “...
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолоор:”...
- “…WCAYUW226421 дугаартай хард дискийг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргав…” гэжээ /хх-ийн 103 дугаар хуудас/,
Хохирогч Т.Ганзоригийн өвчний түүх /хх-ийн 70-77 дугаар хуудас/,
Эд зүйл түр хурааж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Н.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/, гэрч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/, гэрч Н.Содбилэгийг мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр хуудас/, Э.Улсболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 152 дугаар хуудас/, амбулаторийн карт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Улсболд нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 30-наас 2016 оны 5 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Хос бэрх” төвд байрлах "Хаппи Хаус" тоглоомын газарт хохирогч Т.Ганзоригийг “хаалга хүчтэй нүдлээ” гэж хэлсэнд уурлан улмаар түүнийг “комьпютер тоглоомын газрын бичиг баримтыг хураалгасан” гэж маргаан өдөөж зүй бус харьцаж, Т.Ганзоригийн бие махбодид нэг бус удаагийн үйлдлээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүгдэгч Э.Улсболдын “...яасан чанга хаалга нүддэг пизда бэ” гэж хэлсэн...би адилхан түлхсэн...бид 2 заамдалцаад зогсож байтал намайг гараараа цохихоор нь би гарыг нь тэврээд түлхсэн...би коридорт Ганзоригийг араас нь боож газарт унагасан...би Ганзоригийг татаад шатны уруу унасан...” гэсэн мэдүүлэг,
- хохирогч Т.Ганзоригийн “...“чи ямар хүчтэй хаалга балбадаг юм бэ” гэж хэлтэл чамд хамаагүй урьд нь чамаас болж тоглоомын газрын баримт бичгээ хураалгасан талаар надад хэлсэн...Шүүгдэгч эхэлж миний цээж рүү цохиж боосон...сандал дээр сууж байхад шүүгдэгч дахиж ирж намайг жийж унагааж дээр гарч цохисон...00-ийн өрөө рүү орох гэтэл намайг барьж аваад шат руу түлхэж унагаан дээрээс цохиход би ухаан алдаж унасан....” гэсэн мэдүүлэг,
- гэрч Э.Буянхүүгийн “...Ганаа, Улсболд 2 газар уначихсан 2 талд хэвтэж байсан. Улсболд гаднаас согтуу орж ирээд л Ганаатай маргаад л байсан... Тухайн үед Ганзоригийн аль тал гэдгийг санахгүй байна нэг нүд нь хөхөрч, подволк нь ноцолдсон бололтой зах энгэр нь татагдаж бага зэрэг урагдсан байсан. Ганзоригийн нүүр хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Р.Мягмарсүрэнгийн “...Улсболд, Ганзориг хоёр бие биенээ заамдалцаад муудалцаж байсан... Улсболд бага зэрэг үнэртүүлсэн орж ирсэн. ...Улсболд, шатны доор Ганзориг шатан дээр доошоо харчихсан хамраас нь бага зэрэг цус гоожоод сууж байсан. Ганзоригийн хамарнаас нь цус гарсан, нүүр нь зүүн талдаа бага зэрэг хавдсан байсан....” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ж.Гансүхийн “...”Улсболд, Ганзориг хоёр нь хоорондоо зодолдоод байна” гэхээр нь очтол Улсболд, Ганзориг хоёр доод талын шатан дээр суучихсан Улсболдын подволк нь урагдсан, Ганзоригийн аль нэг нүд нь хөхөрсөн байдалтай тэр хоёр сууж байсан...Ганзориг “ахаа миний толгой өвдөөд байна...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Г.Төмөрбаатарын “...тухайн өдөр Ганзоригийн нүүр хавдсан, хөхөрсөн, хүзүү нь улаан болчихсон, амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан....эмчид үзүүлсэн чинь эмч нь тархины яс цуурсан байна, цус харвалттай байна гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг,
- шинжээч Т.Номинцэцэгийн “...Ганзоригийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...амь насанд аюултай байсан учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹1202 дугаартай дүгнэлтээр: “...Дүгнэлт: 1. Т.Ганзоригийн биед зүүн нүдний ухархайн дээд хананаас дээш духны яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн гайморовын хөндийн өмнөд ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, 2 шуу, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7540, №1224 дугаартай дүгнэлтүүд, хохирогчийн толгойн томографийн зургийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хохирогчийн өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Т.Ганзоригтой маргаж хоорондоо зодолдсон талаар мэдүүлж, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь нэг бус удаа цохиж гэмтээснийг тогтвортой гэрчилж мэдүүлсэн, гэрч Э.Буянхүү, Р.Мягмарсүрэн нараас хэрэг хэрэг болсон тухайн газар шүүгдэгч хохирогч нар хоорондоо маргасан байдлыг зогсоосон, тухайн цаг хугацаанд хохирогч гэмтсэн байдалтай байсан талаар мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зохицуулжээ.
Шүүгдэгч Э.Улсболдын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдэж тухайн хэргийг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан боловч прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэв.
Иймд шүүх шүүгдэгч Э.Улсболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч шүүгдэгчтэй маргалдаж шатнаас зууралдаж унасны улмаас энэ гэмтэл учирсан. Шүүгдэгч хохирогчид болгоомжгүйгээр гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч Т.Ганзориг нь анх цагдаагийн байгууллагад шүүгдэгч Э.Улсболдод зодуулж хүнд гэмтсэн талаар гомдол гаргаж, энэ талаар өвчний түүхэнд “хүнд зодуулж гэмтсэн” гэж тусгагдсан, мөрдөн байцаалтын явцад өгсөн удаа дараагийн мэдүүлгээр түүнийг шүүгдэгч нь удаа дараа хүч хэрэглэн зодсон тухай тогтвортой мэдүүлснээс гадна хохирогчийг гадны хүчтэй үйлчлэлийн нөлөөллөөр /зодуулж/, нэг бус удаагийн буюу олон удаагийн үйлчлэлээр гэмтсэнийг ШШҮХ-ийн №7540, №1224, №1202 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хэргийн нөхцөл байдлыг тухайн агшинд байсан гэрч Э.Буянхүү, Р.Мягмарсүрэн нар мэдүүлсэн, хохирогч гэмтсэнээс ямар байдалтай байсныг гэрч Ж.Гансүх, Г.Төмөрбаатар нар мэдүүлсэн зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч үнэн зөв мэдүүлсэн болох нь давхар нотлогджээ.
Өмгөөлөгчөөс зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн хохирогчийг шүүгдэгчтэй зууралдаж шатнаас унасны улмаас гэмтсэн гэж таамаг төдий байдлаар дүгнэлт гаргасан нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, урьдын таагүй харьцаагаар шалтаглан маргаан өдөөж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч Э.Улсболдод ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Улсболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Хохирогч Т.Ганзоригоос “...эмчилгээний зардал болох 350.000 төгрөг авсан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн /хх-ийн 156/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Т.Ганзоригийн 2 ширхэг томографикийн зураг, 1 ширхэг хард диск зэргийг хэрэгт хавсаргахаар тогтов.
Шүүгдэгч Э.Улсболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.