Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 149/ШШ2025/00077

 

 

 

 

 

2025 оны 02 сарын *******3 өдөр

Дугаар *******49/ШШ2025/00077

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би

Нэхэмжлэгч: Хас банкны ******* тооцооны төв

/Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* утас:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймаг ******* сум *******-р баг ******* 6 тоотод оршин суух Идэрчулуун овогтой ******* /РД:, утас:85**************86*******0/,

Хариуцагч:Сэлэнгэ аймаг ******* сум *******-р баг ******* 6 тоотод оршин суух - овогтой /РД:, утас:99046437/-нарт холбогдох

*******5,552,*******5*******.*******0 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Зээлдэгч И.*******, Б. нар нь 2022 оны 08 дүгээр сарын **************-ны өдөр Хас банктай зээлийн *******320035735 дугаартай гэрээ байгуулж 20,600,000 (Хорин сая зургаан зуун мянган) төгрөгийн зээлийг Өрхийн хэрэглээ зориулалтаар, 30 сарын хугацаатай, 365 хоногт *******8 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний ******* дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2023 оны *******0 дугаар 02-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч И.******* , Б. нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь ажлаа хийхээ больсон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн *******320035735 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч И.******* , Б. нар нь зээлийн *******320035735 дугаар гэрээний 6.2.*******-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна.Иймд хариуцагч И.*******, Б. нараас үндсэн төлбөр *******2,*******86,7*******9.74 төгрөг, хүү 3,098,332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267,098,66 төгрөг, нийт *******5,552,*******5*******.*******0 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгож өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч Хас банк ******* тооцооны төв шүүхэд гаргасан хүсэлтдээ:2025 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрийн зээлдэгч И.******* дээрх 32/02 дугаартай нэхэмжлэл дэх хамтран зээлдэгч Б.аас банк татгалзаж байгаа тул шүүхийн ажиллагааг И.******* дээр явуулж өгнө үү..гэжээ.

Хариуцагч И.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хас банкнаас зээл авсан үнэн. Зээлийн үлдэгдэл *******5,552,*******5*******.*******0 төгрөг төлөх үнэн. *******5,552,*******5*******.*******0 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны ******* тооцооны төв нь хариуцагч И.*******, Б. нарт холбогдуулж *******5,552,*******5*******.*******0 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банкны ******* тооцооны төв нь хамтран хариуцагч Б.аас сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг И.******* дээр явуулахыг хүссэн хүсэлтээ албан бичгээр ирүүлснийг дурдах нь зүйтэй байна..

Хариуцагч И.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох *******5,552,*******5*******.*******0 төгрөгийг маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,7************** төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч И.*******аас **************7,855.5 төгрөг, төрийн сангийн *******00*******3040094******* тоот данснаас **************7,855.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны ******* тооцооны төвд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хас банкны ******* тооцооны төвийн *******5,552,*******5*******.*******0 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235,7************** төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, И.*******аас **************7,855.5 төгрөг, төрийн сангийн *******00*******3040094******* тоот данснаас **************7,855.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны ******* тооцооны төвд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.