| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0176/э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.МӨНГӨНШАГАЙ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч А.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, хохирогч М.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Алтангэрэлийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн “1803000010051” дугаартай, 186/2018/0176/э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвд бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Соёмбо 2-13 тоотод оршин суух бүртгэлтэй, Бэсүд овогт Алтангэрэлийн Мөнхбаатар /РД:УС80022719/,
Холбогдсон хэргийн талаар:
А.Мөнхбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 05 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон нуур” зочид буудлын урд замд М.Пажеро маркийн 95-66 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүний үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй ....болсон ...харанхуй....буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын холын....гэрэл асахгүй....бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно “мөн дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 мертээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн дүрмийн 2 дугаар хавсралтанд заагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл техникийн зөрчил гэсэн хэсгийн 3.5 ”нэг тэнхэлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, ”6.2” дуут дохио ажиллахгүй болсон гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Давааг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч А.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тухайн өдрийн өглөө 5 цагт би хадам ээжтэйгээ гэрээсээ гараад Нарантуул 2 худалдааны төв орохоор явах замд урдаас гэрэл гялбаад хүн урдуур орох шиг болсон. Тэгээд би автомашинаа зогсоогоод буугаад хартал эмээ газар хэвтэж байсан. Би эмээ дээр очоод эмээг өргөж босгоод замын хажууруу гаргаж суулгах хооронд “эмээ та зүгээр үү” гэж хэлэхэд эмээ зүгээр гэсэн юм. Тэгэхээр нь би явчихсан юм гэв.
1.2. Хохирогч М.Даваа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:...би өглөө 5 цагийн үед малын гэдэс хайж явсан юм. Тэгж яваад дайруулсан юм шиг байна лээ. Яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Миний урд талын урд талд зогсдог эмэгтэй анх олсон гэсэн утгатай зүйл яриад байсан. Надтай хамт зогсдог эмэгтэй рүү утасдсан. Тэр хооронд цус нилээд алдагдсан юм шиг байсан. Өөр мэдэх зүйл алга гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Даваагийн:..би Чингэлтэй дүүрэгт байрлах Нарантуул 2 зах дээр дайвар бүтээгдэхүүн зарах хэсэгт дайвар бүтээгдэхүүн зардаг. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө Чингэлтэй дүүрэг дэх 19 дүгээр хороо Олон нуур дэлгүүрийн урд үзүүрт байрлах хорооллын дунд замд зам хөндлөн гарах гээд баруунаас зүүн тийш алхаж явсан. Урд машин ирэх шиг л болсон, машинд мөргүүлээд биеийн аль хэсэгт мөргүүлсэнээ санахгүй байна. Нэг сэрэхэд би зам дээр байсан. Миний хажууд далан байсан санагдаж байна, гомдолтой байна, эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх 166-167/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бүжингийн:...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 06 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад таксинд суугаад ажил руугаа явсан, ажил руугаа явж байтал Сараа гэдэг манай ажлын хүн Даваа эгч Олон нуур буудлын энд цустайгаа холилдсон байна, гэж надруу утсаар хэлсэн. Тэгээд таксигаа Олон нуур буудлын гадаа зогсоогоод Даваа эгч дээр очтол Сараа, Даваа эгчийг явган хүний замын боржур дээр суулгачихсан өөрөө араас нь толгой, нурууг нь түшээд Даваа эгчийг хагас хэвтүүлсэн байдалтай сууж байсан. Тэгээд 03 болон цагдаад дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг. /хх 34-35/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Оюунтуяагийн:..2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 06 цагт босоод галаа түлчихээд Нарантуул 2 захруу ажлаа хийх гээд гэрээсээ гараад явсан. Би ажилдаа явахдаа Шонхор зах дундуур дайрч гараад, засмал замын зүүн талыг дагаад Нарануул 2 захруу ордог замын маршрутаар явдаг. Тэгээд өнөө өглөө би өөрийн явдаг замаараа явж байтал Олон нуур зочид буудлын харалдаа Даваа эгч хэвтэж байсан гэх мэдүүлэг. /хх 36-37/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Болдбаатарын:..2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө би гэртээ унтаж байтал манай хүргэн Энхболд ирээд ээж чинь зам дээр ухаан алдаад уначихсан байна гэсэн тэгээд би гүйгээд очтол даавуугаар манай ээжийн толгойг ороосон, толгойноос нь нилээн их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Ингээд түргэн тусламж ирэхийг 20-30 минут хүлээсэн. Тэгээд эмч ирж ээжийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд аваад явсан. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр ирээд ээжийн баруун хөлөнд гипс тавиад, тархины компьютер томографын зураг авахуулаад гэмтлийн эмнэлгийн гавал, тархины тасагт хэвтүүлсэн. Одоо манай ээж тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал нь хүндэвтэр байна гэх мэдүүлэг. /хх 38-39/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Оюунчимэгийн:..2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө би ажил дээрээ ирээд байж байтал бэр дүү болох Гантуяа утсаар залгаж ээж гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, гэмтэл авсан байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед дахин залгаж ээж ухаан орохгүй байна та хүрээд ир гэсний дагуу би гэмтлийн эмнэлэг дээр очсон гэх мэдүүлэг. /хх 40-41/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Дуламсүрэнгийн:..2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө 05 цагийн үед хүргэн Мөнхбаатарын хамт түүний гэрээс Хүчит шонхор зах орох гээд гарсан. Тэгээд Хүчит шонхорын гадаа байдаг Хаан банкны АТМ-ийн үүдэнд буусан хүргэн Мөнхбаатар намайг буулгачихаад яваад өгсөн. Би тэр хооронд Хаан банкны АТМ орж мөнгө авах Хүчит шонхор зах орж мах аваад Нарантуул-2 зах дээр очсон. Мөнхбаатар надад ослын талаар юу ч яриагүй, ослын талаар мэдээгүй. Тэгсэн хэд хоногийн дараа Мөнхбаатарын гэрт яваад очсон чинь манай худ Мөнхбаатарыг цагдаа ирээд аваад явлаа гээд хүний хөл дайрсан гэнээ гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-46/,
2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12493 тоот актын:
1. М.Даваагийн биед зүүн талын чамархайн хэсгийн зулайн заадсаас эхлэн арагш үргэлжилсэн, шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа тал бөмбөлөгийн таславч хооронд болон зүүн тентормунд, зүүн талын дух, баруун дух болон чамархайн хэсгийн атираа ховил хооронд субарахнойдрльд цус харвалт баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнд тархины эдийн цус хуралт, няцрал баруун шагайн үений гадна, дотно хавчаар ясны далд хугарал, баруун зулай, духны дагзны хуйханд шарх, баруун, зүүн тохой, баруун шагайн хэсэгт цус хуралт, духны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /хх-49/,
2.8. Замын цагдаагийн албаны шинжээчийн 580 дугаар дүгнэлт:
1. М.Пажеро маркийн 95-66 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мөнхбаатар нь Монгол Улсын зам хөдөлгөөний дүрмийн 2.5, Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоо систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 15.1 харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын дараахь байдлаар асааж явна, а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч М.Даваа нь Монгол улсын зам хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. 3,4-р асуултанд нэгтгэн хариулахад осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад зүйл болон хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Цагдаагийн хошууч Д.Алтайбаатар гэсэн дүгнэлт. /хх-51/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 172 дугаар хуудсанд хохирогч М.Даваагийн мэдүүлэг, 34 дүгээр хуудсанд гэрч Бүжингийн мэдүүлэг, 35 дугаар хуудсанд гэрч Оюунтуяагийн мэдүүлэг, 41 дүгээр хуудсанд гэрч Нарангэрэлийн мэдүүлэг, 45 дугаар хуудсанд гэрч Дуламсүрэнгийн мэдүүлэг, 175 дугаар хуудсанд гэрч Цэнд-Аюушийн мэдүүлэг, 48 дугаар хуудсанд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, 50 дугаар хуудсанд техникийн шинжээчийн дүгнэлт, 94 дүгээр хуудсанд оношилгооны дүгнэлт, 177 дугаар хуудсанд шинжээч эмч Зулын мэдүүлэг, 185 дугаар хуудсанд авагдсан нэмэлт шинжилгээ хийгдсэн шинжээчийн дүгнэлт зэргийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 69 дүгээр хуудсанд хохирол төлсөн баримт, 46 дугаар хуудсанд гэрч Дуламсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
А.Мөнхбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 05 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон нуур” зочид буудлын урд замд М.Пажеро маркийн 95-66 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүний үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй ....болсон ...харанхуй....буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын холын....гэрэл асахгүй....бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно “мөн дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 мертээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн дүрмийн 2 дугаар хавсралтанд заагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл техникийн зөрчил гэсэн хэсгийн 3.5 ”нэг тэнхэлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, ”6.2” дуут дохио ажиллахгүй болсон гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Давааг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Даваагийн:..Би Чингэлтэй дүүрэгт байрлах Нарантуул 2 зах дээр дайвар бүтээгдэхүүн зарах хэсэгт дайвар бүтээгдэхүүн зардаг. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө Чингэлтэй дүүрэг дэх 19 дүгээр хороо Олон нуур дэлгүүрийн урд үзүүрт байрлах хорооллын дунд замд зам хөндлөн гарах гээд баруунаас зүүн тийш алхаж явсан. Урд машин ирэх шиг л болсон, машинд мөргүүлээд биеийн аль хэсэгт мөргүүлснээ санахгүй байна. Нэг сэрэхэд би зам дээр байсан. Миний хажууд далан байсан санагдаж байна. гомдолтой байна, эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх 166-167/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бүжингийн:...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 06 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад таксинд суугаад ажил руугаа явсан. Ажилруугаа явж байтал Сараа гэдэг манай ажлын хүн Даваа эгч Олон нуур буудлын энд цустайгаа холилдсон байна гэж надруу утсаар хэлсэн. Тэгээд таксигаа Олон нуур буудлын гадаа зогсоогоод Даваа эгч дээр очтол Сараа Даваа эгчийг явган хүний замын боржур дээр суулгачихсан өөрөө араас нь толгой, нурууг нь түшээд Даваа эгчийг хагас хэвтүүлсэн байдалтай сууж байсан. Тэгээд 103 болон цагдаад дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг. /хх 34-35/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Оюунтуяагийн:..2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 06 цагт босоод галаа түлчихээд Нарантуул 2 зах руу ажлаа хийх гээд гэрээсээ гараад явсан. Ингээд явж байтал Олон нуур зочид буудлын харалдаа Даваа эгч хэвтэж байсан гэх мэдүүлэг. /хх 36-37/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Болдбаатарын:..2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө би гэртээ унтаж байтал манай хүргэн Энхболд ирээд ээж чинь зам дээр ухаан алдаад уначихсан байна гэсэн тэгээд би гүйгээд очтол даавуугаар манай ээжийн толгойг ороосон, толгойноос нь нилээн их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Ингээд түргэн тусламж ирэхийг 20-30 минут хүлээсэн. Тэгээд эмч ирж ээжийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд аваад явсан. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр ирээд ээжийн баруун хөлөнд гипс тавиад, тархины комьютер томографын зураг авахуулаад гэмтлийн эмнэлгийн гавал, тархины тасагт хэвтүүлсэн. Одоо манай ээж тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал нь хүндэвтэр байна гэх мэдүүлэг. /хх 38-39/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Оюунчимэгийн:..2017 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө би ажил дээрээ ирээд байж байтал бэр дүү болох Гантуяа утсаар залгаж ээж гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, гэмтэл авсан байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед дахин залгаж ээж ухаан орохгүй байна та хүрээд ир гэсний дагуу би гэмтлийн эмнэлэг дээр очсон гэх мэдүүлэг. /хх 40-41/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12493 тоот акт, Замын цагдаагийн албаны шинжээчийн 580 дугаар дүгнэлт: 1. М.Пажеро маркийн 95-66 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мөнхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүний овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгспийн ажлын тоо систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 15.1-д заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын дараахь байдлаар асааж явна, а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч М.Даваа нь Монгол улсын зам хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. 3,4-р асуултанд нэгтгэн хариулахад осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад зүйл болон хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Цагдаагийн хошууч Д.Алтайбаатар гэсэн дүгнэлт. /хх-51/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Мөнхбаатарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг нэхэмжилснээс нь хэрэгт баримт ирүүлээгүй, шүүгдэгч 1.880.500 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжилнэ гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэх цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүх дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д заасан “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол....эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг баримтлав.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж хэрэгт хураагдан ирсэн В ангилалын 1029318 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицинзийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Алтангэрэлийн Мөнхбаатарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
- хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. А.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Мөнхбаатарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар А.Мөнхбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
8. Хохирогч М.Даваа нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шүүгдэгч А.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн №1029318 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг хадгалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд /РД:УС80022719/ хүргүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мөнхбаатарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ