| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00051/И |
| Дугаар | 149/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 149/ШШ2025/00106
| 2025 оны 0 сарын 11 өдөр | Дугаар 14*******/ШШ2025/00106 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* № 0******* тоотод оршин суух, 1*******85 оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, ******* овогт ******* ******* /РД:МЗ85**************77/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, № тоотод оршин суух, 1*******84 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ******* овогт /РД:МЗ8471/ холбогдох
27000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.ас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. бид хоёр оройн байцаа тарьж мөнгө олох шийдвэр гаргасан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сард ийн хашаанд үрсэлгээ хийсэн. М. гэдэг хүний газрыг 500000 төгрөгөөр түрээсэлж 20000 ширхэг үрсэлгээ суулгасан. Газрын түрээсийн мөнгө 500000 төгрөгийг би гэх найзаасаа зээлж т өгсөн. гэдэг хүнээр газраа хагалуулаад *******0000 төгрөгийг би төлсөн. Хагалсан газрын шороог нунтаглаж бутлахад би өөрийнхөө ногоон өнгийн пад трактороор буталсан. Мөн өөрийн падаар хамар татсан. 2024 оны 06 дугаар сарын сүүлээр 5 хүн хөлсөөр авч нэг хүнийг өдрийн 50000 төгрөгөөр тооцож байцаа тариулсан. Энэ 250000 төгрөгийг гаргасан. Тарьсаны дараа би өөрийн падаар хор цацсан. Дахиад пад трактороо ашиглан зэрлэгийг нь зулгаасан. Зэрлэг зулгаах, газар шороо бутлах, ком татах зэрэгт би өөрийн зардлаар хийсэн. Энэ миний хийсэн ажил бол зах зээлийн ханшаар 1 га газар нь 200-250000 төгрөгийн хөлстэй хийгддэг боловч би мөнгө аваагүй хийсэн. Зэрлэгийг 2024 оны ******* дугаар сард 00000 төгрөгөөр 6 хүн хөлслөн авч зулгаалгасан. Байцаагаа 2024 оны 0******* дүгээр сарын сүүлээр хурааж зарж эхэлсэн. Эхлээд 2024 оны 0******* дүгээр сарын 24-ний өдөр *******0 шуудай байцааг нэг шуудайг нь 22000 төгрөгөөр газар дээр нь бодож өгсөн. нэг шуудайг нь хот оруулж 27000 төгрөгөөр зарсан. 2024 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд 224 шуудай байцааг нэг шуудайг нь 2*******500 төгрөгөөр тооцож хотод аваачиж зарсан. Нийт 74 шуудай байцааг *********************000 төгрөгөөр худалдсан. Надаас нийт гарсан зардал нь 86000 төгрөг болсон. ээс гарсан зардал нь 580000 төгрөг болсон. *********************000 төгрөгнөөс бид хоёроос гарсан зардал болох 1866000 төгрөгийг суутгаад 8042000 төгрөг болж байгааг 2 хуваахад нэг хүнд ашиг нь 4021000 төгрөг болж байгаа юм. Би ээс эхлээд ашиг гэж 1800000 төгрөг авсан. Дараа нь 500000 төгрөг авсан. Нийт 200000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл ашиг 1721000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргахдаа 27000 төгрөгийг гаргуулна гэж тооцооны алдаа гаргасан байна гэв.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1721000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Байцаа хураахад ажилчин авч нэг шуудайг нь 000 төгрөгөөр үнэлж шуудайлуулсан. 78 шуудай байцааг шуудайлахад 114000 төгрөг болсныг би төлсөн. 74 шуудай байцааг худалдан борлуулаад үлдсэн 4 шуудай байцааг нь бид хоёр хоёр хоёроор нь өөрсдөө хэрэглэхээр авсан. Нийт 78 шуудай худалдан авахад 180000 төгрөг болсныг би гаргасан. Шуудайны ам боох уяа авахад 0000 төгрөг болсныг би төлсөн. Би нийт 144000 төгрөгийг гаргасан. 8042000 төгрөгнөөс 144000 төгрөгийг хасч тооцоход 66*******8000 төгрөг нь ашиг болж байгааг 2 хуваахад 4*******000 төгрөг болсон. Миний тооцоогоор би одоо 700000 төгрөгийг өгнө гэж бодож байсан юм. Мөн би Алтанбаганд өгсөн *******0000 төгрөгөө хасч тооцуулмаар байна гэв.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 48*******82 төгрөгийг төлсөн баримт, Ж.******* иргэний үнэмлэхний хуулбар, Г., М., нарын гаргасан тодорхойлолт, пад трактороор ажил хийснийг харуулсан 2 ширхэг гэрэл зурагийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч Ц. нь 27000 төгрөгийг нэхэмжилснийг төлөхгүй, харин 700000 төгрөгийг төлнө гэсэн хариу тайлбар гаргасан. ХААН банкны өөрийн дансны хуулгыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж. нь байцаа тарьж хамтран ажиллаж олсон ашгийн үлдэгдэл 27000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц. нь 27000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, харин 700000 төгрөгийг төлнө гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ж., хариуцагч Ц. нар нь 2024 оны 04 дүгээр сараас эхлэн оройн байцаа тарьж 2024 оны намар зарж борлуулан ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар амаар тохиролцсон болох нь зохигч талуудын гаргасан тайлбар болон холбогдох баримтуудаар нотлогдон тогттогдож байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Ж., хариуцагч Ц. нар нь 2024 оны намар буюу 0*******, 10 дугаар сард нийт 74 шуудай байцааг хураан авч бусдад худалдан *********************000 төгрөгийн ашиг олсноос нэхэмжлэгч Ж. байцаа тариалахад өөрийн гаргасан зардал болох 86000 төгрөгийг, хариуцагч Ц. нь мөн өөрийн гаргасан зардал болох 1*******24000 төгрөгийг тус тус суутган аваад үлдэх цэвэр ашиг болох 66*******8000 төгрөгийг хоёр хуваахад нэг хүнд ноогдох цэвэр ашиг нь 4*******000 төгрөг болсноос хариуцагч Ц. нь байцааг зарж борлуулсан мөнгөнөөс эхлээд 1800000 төгрөг, дараа нь 500000 төгрөг, нийт 200000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.д өгсөн талаар зохигчид маргаагүй болно.
Мөн хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Ж.д *******0000 төгрөгийг өмнө өгснөө хасч тооцуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба 4*******000 төгрөгнөөс Ж.д өгсөн гэх 2450000 төгрөгийг хасч тооцоод үлдэх *******00000 төгрөгийг хариуцагч Ц.ээс гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Ж. нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 27000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч тооцооллын алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Ц.ээс гаргуулахаар илүү нэхэмжилсэн 27000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48*******82 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 10010400*******41 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамж 26*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 1, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.ээс *******00000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгож, нэхэмжлэлээс 27000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48*******82 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 10010400*******41 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамж 26*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 11*******.-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.