Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 149/ШШ2025/00120

 

 

 

 

 

2025 оны 0******* сарын 20 өдөр

Дугаар 149/ШШ2025/00120

Сэлэнгэ аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би, Улаанбаатар хот, ******* дүүрэг, Сүхбаатарын талбай Голомт банкны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* 2******* тоотод оршин суух ******* ******* /РД:, утас:949*******/-т холбогдох 7,42*******,244.08 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Зээлдэгч Ж.******* нь тус банктай 2022 оны 0*******-р сарын 10-ний өдөр Дугаар ЗГ*******45514778******* тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 18,590,000 /Арван найман сая таван зуун ерэн мянган / төгрөгийг жилийн 12.0 %-н хүүтэй, *******0 сарын хугацаатайгаар зээл олгож зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалж зээлдэгч нь холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний Дугаар ЗГ*******45514778******* тоот цалингийн зээлийн гэрээний 2024 оны 04-р сарын 18-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт: Үндсэн зээл 7,806,70*******.85 төгрөг, Үндсэн хүү: 2,708,148.6******* төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 187,799.94 төгрөг, Талуудын хооронд байгуулсан Дугаар ЗГ*******45514778******* тоот Зээл болон барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 742*******244.08 / төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж Голомт банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Голомт банкнаас нэхэмжилж байгаа 7,42*******,244.08 төгрөгтэй санал нийлж байна. Ямар нэгэн маргаан байхгүй. 7,42*******,244.08 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Ж.*******т холбогдуулж Зээлийн төлбөр нийт 7,42*******,244.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1**************,721 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс 66,860.5 төгрөг, төрийн сангийн 1001*******0400941 тоот данснаас 66,860.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Голомт банк-ны зээлийн төлбөрт 7,42*******,244.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1**************,721 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс 66,860.5 төгрөг, төрийн сангийн 1001*******0400941 тоот данснаас 66,860.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк-д буцаан олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН