| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00003/И |
| Дугаар | 149/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 149/ШШ2025/00131
| 2025 оны 0******* сарын *******1 өдөр | Дугаар 149/ШШ2025/001*******1 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би
Нэхэмжлэгч: Хас банк /Итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай активын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.******* утас:*******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум *******-р баг ******* задгай тоотод оршин суух ******* овогтой ******* /РД:ТИ871128*******2, утас:/-д холбогдох
28,9*******1,908 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус банктай 2010107565 дугаартай зээлийн гэрээ байгуулж *******1,000,000 төгрөгийн зээлийг *******0 сарын хугацаатай, *******65 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл *******,099,999,99 төгрөг зээлийн хүү 1,544,702.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5197.81 төгрөг төлсөн. Э.******* нь 2010107565 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гэрээний үүргийн зөрчил *******4 хоног хэтэрсэн. Нийт үлдэгдэл 28,9*******1,908 төгрөг байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж дээрх мөнгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 28,9*******1,908 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Э.*******т холбогдуулж 28,9*******1,908 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******02,610 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 151,*******05 төгрөг, төрийн сангийн 1001*******0400941 тоот данснаас 151,*******05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банканд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны 28,*******91,908 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******02,610 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 151,*******05 төгрөг, төрийн сангийн 1001*******0400941 тоот данснаас 151,*******05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банканд буцаан олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН