| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00107/И |
| Дугаар | 149/ШШ2025/00136 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 149/ШШ2025/00136
| 2025 оны 03 сарын 3 өдөр | Дугаар 49/ШШ2025/0036 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* дүгээр байр тоотод оршин суух овогт ******* /РД:, утас:/-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн сумын 4 дүгээр баг, - тоотод оршин суух овогт *******-******* /РД:МИ0024079, утас:8633039/-д холбогдох 69,284,880 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Ц.******* миний бие Б.*******-очир-ын өөрийнх нь гуйлтаар 2024.-7-ний өдөр 33,000,000 төгрөгийг өдрийн 5%-ийн хүүтэй, 2025..2-ний өдрийг хүртэл 5 өдрийн хугацаатай, зээл чөлөөлүүлэх зорилгоор бичгээр гэрээ байгуулан зээлдүүлсэн. Мөн 2024.2.8-ний өдөр 9,800,000 төгрөг дутаад зээл гарахгүй байна гээд мөн зээл хаах зорилгоор, өдрийн 3% -ийн хүүтэйгээр, 2024.2.2-ний өдрийг хүртэл 3 өдрийн хугацаатай тус тус зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн төлбөрийг өөрийн Хас банкны данснаас Б.*******-*******ын Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн болно.Зээлээ хаагаад буцаад зээл авсан боловч миний мөнгийг өгөөгүй утсаа авахаа больсон. Эхний зээл буюу 2024..7-ны өдөр 33,000,000 төгрөгийг 2024..2-ныг хүртэл 5 өдрийн хугацаатай.өдрийн 5%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Үндсэн зээлийн төлбөр 33,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү ,650,000 х 5 өдөр 8,250,000 төгрөг байгаа болно. Нийт 4,250,000 төгрөг. Мөн гэрээнд заасан алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу нийт төлөх ёстой 4,250,000 төгрөгнөөс 2025.02.03-ны өдрийг хүртэл тооцвол /73 хоног / *******,306,250 төгрөг болж байна. Нийт 56,306,250 төгрөг, Хоёр дахь зээл буюу 2024.2.8-ны өдрийн 9,800,000 төгрөгийг 2024.2.2-ний өдрийг хүртэл 3 өдрийн хугацаатай, өдрийн 3%-ийн хүүтэйгээр зээл чөлөөлүүлэх мөнгө дутлаа гээд зээл чөлөөлүүлэх зорилгоор зээлдүүлсэн. Үндсэн зээлийн төлбөр 9,800,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 294,000 х 3 өдөр=882,000 төгрөг. Нийт 0,682,000 төгрөг. Мөн гэрээнд заасан алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу нийт төлөх ёстой 0,682,000 төгрөгөөс 2025.02.03-ны өдрийг хүртэл тооцвол 2,296,630 төгрөг болж байна /43 хоног /. Нийт 2,978,630 төгрөг *******-******* нь төлөхөө илэрхийлсэн боловч одоо хүртэл өгөөгүй учир хариуцагч Б.*******-*******оос зээлийн гэрээний үндсэн төлбөр 42,800,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 9,32,000 төгрөг, алданги 7,352,880 төгрөг нийтдээ 69,284,880 төгрөгийг нэхэмжлэгч Ц.******* надад гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Б.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.*******аас 2024 оны дүгээр сарын 7-ны өдөр 33,000,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 9,800,000 төгрөг авсан болно. Зээлийн хүү болон алданги нийлсэн 69,284,880 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлтэй Б.*******-*******д холбогдох 69,284,880 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******-******* нь 69,284,880 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506,600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******-*******оос 253,300 төгрөг, төрийн сангийн 003040094 тоот данснаас 253,300 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******-*******оос 69,284,880 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******-******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 506,600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******-*******оос 253,300 төгрөг, төрийн сангийн 003040094 тоот данснаас 253,300 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН