| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00076/И |
| Дугаар | 149/ШШ2025/00154 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 149/ШШ2025/00154
| *******0*******5 оны 04 сарын 09 өдөр | Дугаар *******49/ШШ*******0*******5/00*******54 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Юнескогийн гудамж ******* МПМ цогцолбор Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ******* сум ******* дугаар баг ******* ******* дугаар хэсэг - тоотод оршин ******* овогтой ******* /РД:МБ9*******08*******0*******4, утас:9509****************************/-т холбогдох *******,*******4*******,55******* төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг *******0*******5 оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44*******4649******* тоот гэрээ байгуулан 9509**************************** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн "Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Huawei Y90 green утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн *******6-р зүйлийн *******6.*******.*******-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж *******0**************-*******0 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 998,640 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 74,9*******5 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 69,986 төгрөг буюу нийт *******,*******4*******,55******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Мобикомоос нэхэмжилж байгаа *******,*******4*******,55******* төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулж *******,*******4*******,55******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,996 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс *******5,998 төгрөг, төрийн сангийн *******00**************040094******* тоот данснаас *******5,998 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.******* дэх хэсэгт заасныг баримтлан Мобиком корпораци ХХК-ны *******,*******4*******,55******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,996 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс *******5,998 төгрөг, төрийн сангийн *******00**************040094******* тоот данснаас *******5,998 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д буцаан олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН