Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/54

 

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 100000312 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 20 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* ******* " компанийн ийн засварын гараж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750.000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байгууллагын эзэмшлийн - улсын дугаартай “Старекс” загварын тээврийн хэрэгслийн багажид ачиж ийн бүсээс авч гарахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдэхэд завдсан гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2., 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

******* нь 20 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *******-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дархан ******* " -ийн ийн засварын газрын гараж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 кг жинтэй 750.000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгууллагын эзэмшлийн - улсын дугаартай “Старекс” машины багажид ачиж ийн бүсээс авч гарахыг завдсан гэмт хэргийг *******той үгсэн тохиролцож хамтран үйлдсэн гэх хэрэгт холбогдон 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгджээ.

Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 150 тоот шийтгэх тогтоолоор *******т оногдуулсан хорих ял нь хугацааны хувьд бага ч гэсэн *******ын үйлдэл холбогдолд нийцэхгүй байна гэж үзэн давж заалдаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үйлдэхэд *******ын оролцоо, гэмт үйлдлийн сэдэлт, санаа, зорилго бүрэн хангалттай тогтоогдоогүй, зөвхөн шүүгдэгч *******ийн хүсэлтээр уг зүйлийг өргөн ачилцаж өгсөн гэдгээр гэм буруутайд тооцогдож байгаа нь гэмт хэрэг санаатай үйлдэхийг завдсан гэж үзэхэд нотлох баримтын хувьд хангалтгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1.1-д гэмт хэрэг хэзээ хаана яаж үйлдэгдсэн болохыг, 1.2-д гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг, 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ...1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолсон байхыг хуульчлан тогтоожээ.

Гэтэл ******* нь уг хулгайн үйлдэлд ямар сэдэлт санаа зорилготойгоор оролцсон нь бүрэн хангалттай тогтоогдоогүй, харин ч гэмт хэрэг үйлдэхэд сэтгэл санаагаар дэмжиж өөртөө ашиг олох зорилго огт байгаагүй нь дараах гэрчүүдийн мэдүүлэг болон үйл байдлаас тодорхой харагдаж байна.    Үүнд: 1-р хавтаст хэргийн 18 дугаар хуудас дахь 20 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/841 тоот албан бичигт: ", , нар бүлэглэн 20 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг орчимд 250 кг хөнгөн цагааныг хууль бусаар авч гарахыг завдсан байна" гэсэн тодорхойлолт

2. Хавтаст хэргийн дугаар хуудсанд хохирогч Цэен-Ойдовын мэдүүлэгт: ...харуул хамгаалалтын албаны дарга "Үйлдвэрийн 5 дугаар постоор - улсын дугаартай "Старикс" маркийн тээврийн хэрэгслээр 250 кг хөнгөн цагааныг нэвтрүүлэхийг завдсан, утга бүхий албан бичгийг хуулийн хэлтэст ирүүлсэн. ...холбогдох ажилчид болох авто тээврийнх механик инженер авто тээврийн албаны жолооч , авто тээврийн албаны мотор тохируулагч , засварчин *******, аппаратурчин нартай уулзаж болсон явдлын талаар тодруулж тайлбар авахад нь... нар нь дугуй хэлбэртэй эд зүйлийг - дугаартай шар өнгийн машины арын ачааны хэсэг рүү ачиж байгааг харсан. Тухайн үед жолооны хүрдэн дээр жолооч сууж байсан гэж тайлбар өгсөн" ..., , 3-ыг үгсэн тохиролцож байгууллагын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гаргах гэж байсан гэж сэжиглэж байна гэх мэдүүлэг.

3. Хавтаст хэргийн 25 дугаар хуудсан дахь гэрч ийн мэдүүлэгт "Өчигдөр буюу 20 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 9 цаг 40 минутын орчимд намайг ажил дээрээ авто катын гаражид сэлбэг хүлээгээд сууж байтал механик над руу гар утсаараа залгаад “хажууд чинь байгаа засварчид юу хийж байна, чи хараад өгөөч” гэж хэлхээр нь би катын граж дотор байдаг өрөөнөөс гарахад том зааланд нь , хоёр шар өнгөтэй Старикс маркийн машины арын тээш дотор бөөрөнхий хэлбэртэй эд зүйлийг өргөж ачиж байсан ба тухайн үед гаражны том хаалгыг дотроос нь цоожилсон байсан ба намайг дуудахад нь очих гээд гаражаас гарах гэтэл цоожилсон байсан юм. Тэгээд , хоёр намайг харчхаад тухайн машины багажнаас бууж ирсэн ба надтай юм яриагүй, мөн машинд ачсан юмаа буцааж буулгах үйлдэл хийгээгүй... өөрийн харсан зүйлээ механикт хэлсэн. ...тэр 2 ахыг эд зүйл ачиж байхад жолооны хүрд дээр туранхай биетэй бор царайтай эмэгтэй хүн сууж байсан, тэр жолоочийг таних ба гэдэг манай байгууллагад жолооч хийдэг байсан. Хэрэг явдал болох үед , , нар тухайн гаражид өөрсдөөс нь өөр хүн байхгүй гэж бодсон байх... гэжээ.

4. Хавтаст хэргийн 37 дугаар хуудас дахь гэрч ийн мэдүүлэгт: "намайг очиход машин асаалттай, унаж явахад бэлэн болсон байсан ба , 2 надад гаражын хаалгыг нээж өгчхөөд эргэж машинд миний хажууд урд суудал дээр хамт сууж явсан..." гэх мэдүүлэг

 5. Гэрч : "Миний бие оос "ямар учиртай эд зүйл машинаас гарч ирэв” гэж асуухад “хойд төмрийн цэг дээр аваачиж өгөх гэж байгаад мартсан байна" гэх зүйлийг хэлсэн. Тэр үед өөр автомашины эд ангийг нэг бүрчлэн задлах ажил хийж байсан тул хамт яваагүй." гэх мэдүүлэг.

Дээрх гэрчүүд болон өөр бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээс харахад ******* уг хэрэгт хулгайн сэдэлттэй оролцсон гэх асуудал нотлогдохгүй харин ч үгүйсгэгдэж байна.

Хулгайн хэргийг үйлдэхийг завдсан тус үйлдэлд шүүгдэгч *******ийн мэдүүлгээс харахад ******* нь "ашиглагдахгүй удаж байгаа төмөр утсыг машинд ачиж төмөр бэлтгэх цехэд тушаагаад мөнгө болгон байгууллага дотроо хувцасны өрөөндөө засвар хийх бодолтой байсан” гэх бөгөөд ийм байдлаар *******т ойлгуулаад ачилцуулсан байдал харагддаг. Иймд *******ын хулгайн хэрэгт оролцсон байдал, үйлдэл холбогдол, санаа зорилго нь тогтоогдоогүй байна гэж үзэж цагаатгаж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас тухайн байдлыг бүрэн ойлгож мэдээгүй, зөвхөн ачилцаж өгсөн гэж мэдүүлж, шүүгдэгч *******той эсрэг ашиг сонирхолтой байсан байхад *******ийн сонгож авсан өмгөөлөгчөөр *******ийн ятгалган дор өмгөөлүүлсэн, мөн гэрч нь тэдний өмнөөс "эрх зүйн туслалцаа авсан"-ны хөлс төлөөд байсан нь хэн нь чухам энэ хэргийг сэдсэн бэ гэх асуудалд эргэлзээ төрөхөөр байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй...  гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/150 тоот шийтгэх тогтоолоор *******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял нь хугацааны хувьд бага ч гэсэн *******ын үйлдэл холбогдолд нийцэхгүй байна. Ял шийтгэл нь хүний хувь заяатай зайлшгүй холбоотой бөгөөд хулгайн гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй гэх насан туршдаа хар толботой болж байгаа учраас давж заалдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үйлдэхэд *******ын оролцоо, гэмт үйлдлийн сэдэлт санаа зорилго бүрэн хангалттай тогтоогдоогүй, зөвхөн шүүгдэгч *******ийн хүсэлтээр уг зүйлийг өргөн ачилцаж өгсөн гэдгээр гэм буруутайд тооцогдож байгаа нь гэмт хэрэг санаатай үйлдэхийг завдсан гэж үзэхэд нотлох баримтын хувьд хангалтгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 16.3-2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. ******* ******* өргөлцөж өгсөн гэдэг. Гэтэл ******* тухайн үед *******т төмөр хайлуулах цехэд аваачиж тушаагаад, мөнгөөр нь ажилчдын өрөөнд ус буцалгагч, хувцасны өлгүүр авна гэж хэлсэн. ******* өргөлцөж л өгчхөөд өөр хэсэг үү, өөр машин засварлахаар явсан байдаг. Хулгайн гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр, өөрийн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг. Гэтэл *******, ******* нарын хооронд харилцан тохиролцсон ямар ч зүйл болоогүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр *******ыг хулгай хийсэн гэх баримт, мэдүүлэг байдаггүй. Харин бүр сүүлд нь ******* “******* ачилцаж өгсөн” гэж хэлснээс болж ******* хэрэгт холбогдоод байна. Шүүгдэгч ******* “миний найз өмгөөлөгч байгаа, би энэ хэргийг аргална, шүүхээс маш хөнгөн ял оногдуулна, чи зүгээр хамт ачилцсан гэдгээ хэлчих” гэж ятгасан. Давж заалдах шатны шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжгүй учраас тайлбарлаад явъя. ******* мөрдөн байцаах газарт байх хугацаандаа өөр өрөөнд байгаа атлаа *******ыг “би давж заалдах гомдол гаргаач, хэрэг хүндэрнэ шүү дээ, н. Солонгос руу явчихсан” гэх зэргээр холбогдож байсан. Мөн н. хоёр шүүгдэгчийн өмгөөллийн хөлс болох 4-5 сая төгрөгийг яагаад төлснийг гайхаж байна. Одоо Солонгос улс руу гарсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1.1-д гэмт хэрэг хэзээ хаана яаж үйлдэгдсэн болохыг, 1.2-д гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг, 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ...1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолсон байхыг хуульчлан тогтоожээ. Гэтэл ******* нь уг хулгайн үйлдэлд ямар сэдэлт санаа зорилготойгоор оролцсон нь бүрэн хангалттай тогтоогдоогүй, харин ч гэмт хэрэг үйлдэхэд сэтгэл санаагаар дэмжиж өөртөө ашиг олох зорилго огт байгаагүй нь дараах гэрчүүдийн мэдүүлэг болон үйл байдлаас тодорхой харагдаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 16.3-2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэдэг заалт зөрчигдсөн. Учир нь шүүгдэгч *******ын “миний буруу, би ачилцаж өгсөн” гэх мэдүүлэг нь *******ийг ачилцаад өгөөч гэхээр нь ачилцаж, өгчхөөд явсан гэдэг агуулгатай болохоос хулгайн хийхээр, шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олохоор хийсэн үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх хуралдааны үед улсын яллагчаас энэ хэрэгт ******* ямар буруутай юм бэ гэсэн асуултыг хүртэл тавьж байсан. Хулгайн гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл ашигласан тохиолдолд тээврийн хэрэгслийн үнийг төлөх ёстой учраас, ганцаараа төлөхгүй гэсэн бодол *******ид төрж, *******ыг оролцуулж байгаа юм болов уу гэж бодож байна. ******* нь 38 настай, 10 гаруй жил т ажилласан архаг ажилтан. Харин *******ын хувьд 1 жил гаруй хугацаанд л ажилласан байдаг. *******т хулгай хийхээр завдсан гэж буруутгасан. Хулгайн гэмт хэргийн завдалт нь хулгайн хэрэг үйлдэж байх үедээ гадны хүчин зүйлийн нөлөөгөөр таслан зогсоогдсон байхыг ойлгоно. Гэтэл *******ын хувьд завдсан үйлдэл огт байхгүй. Иймд шүүгдэгч *******ыг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Тухайн өдөр шар өнгийн старекс машиныг *******, н. бид нар засварлаж байсан. Засаж дууссаны дараа мастер над руу залгаж - дугаартай машиныг чи өмнө нь засаж байсан учраас консны аппаратыг  нь задалж, цэвэрлээд надад өгөөрэй гэсэн. Утсаар ярьж дуусаад явах гэтэл ******* явахаасаа өмнө надад юм өргөлцөөд өгөөч, би даахгүй байна гэсэн. Тэгээд би очоод өргөлцөж өгсөн. Үүнийг яах гэж байгаа юм бэ гэтэл хойшоо төмрийн цэгт аваачиж тушаагаад, ажилчдын өрөөнд ус буцалгагч авна гэж хэлсэн. Би өргөлцөж өгчхөөд нөгөө ажилдаа явсан. Ажлаа хийж байхад хаалга онгойлгож н., н., ******* нар хоорондоо юм ярьж байгаад машиныг аваад гарсан. Хэсэг хугацааны дараа миний гэдэс эвгүйрхэж оффисын бие засах газар руу явж байхад харуулын цэг дээр н., н., ******* нар харуулын хоёр ажилтны хамт шар машинтай зогсож байсан. Намайг бие засчхаад эргээд ирэхэд *******, н. нар өрөөнд ороод ирсэн, машин гарааш байсан. Порсунк нь болсон уу гэж  намайг асуухад порсункаа шалгаж чадаагүй, нөгөө ачсан юм аа харуулд хураалгачихлаа гэж хэлсэн. Би яагаад харуул хураадаг юм бэ, төмрийн цэгт аваачиж тушаана гэсэн биз дээ гэж уурласан. ******* мартаж очоод хураалгасан, энэ асуудлыг би өөрөө зохицуулна, чи тайван бай гэж хэлсэн. Тухайн үед энэ асуудал тэгээд өнгөрсөн. Миний хувьд *******той бүлэглэн хулгай хийсэн зүйл байхгүй, юм өргөөд өгөөч гэсэн учраас өргөж л өгсөн.

Миний хувьд “Дархан ******* Үйлдвэр” ХХК-д орох гэж 5 жил анкет өгсний дараа ажилд орсон. Ороод удаагүй энэ хэрэг болсон. Ээж минь бас “Дархан ******* Үйлдвэр” ХХК-д ажилладаг. Миний хувьд хулгай ямар ч зорилго байгаагүй. Би гурван хүүхэдтэй. Бага хүүхдээ төрөөд 1 сартай байхад энэ хэрэгт холбогдсон. Би өмнө нь газар тариалангийн бригадад 850,000 төгрөгийн цалинтай байсан. “Дархан ******* Үйлдвэр” ХХК-д ажилд ороод 1,8,000 төгрөгийн цалинтай болсон. Надад хулгай хийх ямар ч шаардлага, зорилго байгаагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж, цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний хувьд давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. *******ийн хувьд өөрийн холбогдсон хэрэгт гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Шүүгдэгч *******ийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч  *******, ******* нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нараас өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарууд огт дурдагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тодруулах хүрээнд мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулсан. Хэрэгт н., н. нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч дээрх этгээдийн үүрэг, оролцоо тогтоогдоогүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******, ******* нарт гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.   Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 6 сарын хугацаагаар хорих буюу хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 20 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "******* ******* " -ийн ийн засварын гараж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750.000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгууллагын эзэмшлийн - улсын дугаартай “Старекс” загварын тээврийн хэрэгслийн багажид ачиж ийн бүсээс авч гарахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон.

Прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нар нь тухайн хөнгөн цагаан металлыг ачихад үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнээд *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдэхэд завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.

Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.

Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь болно.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Гэтэл анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, урьд давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох анхан шатны шүүхийн 20 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолыг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 20 оны 12 сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, гэм буруутай этгээдээс үйлдсэн хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт буруу, хэргийн нөхцөл байдалд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, дээрх хөнгөн цагаан металлыг - улсын дугаартай “Хьюндай Старекс” загварын тээврийн хэрэгслийн багажид ачиж ийн хяналтын бүсээс гаргахыг оролдсон этгээдүүд нь *******, хоёр байхад шүүгдэгч Д. энэ үйлдэл, холбогдолд ямар нотлох баримтаар хэрхэн холбогдсон нь ойлгомжгүй, уг автомашиныг ээлжийн жолооч Д. шалгаж үзэхээр ийн бүсээс гарч байна гэж харуул хамгаалалтын ажилтныг хуурч мэхлэх, төөрөгдөлд оруулах зорилго агуулж байсан байж болзошгүй нөхцөл байдал байгааг шүүх, прокурор анхаарч үзэх шаардлагатай, шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн бус хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан байна гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байхад үл хайхран дээрх 09 дугаар магадлалыг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч огт биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5.д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэснийг зөрчсөн, улмаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ магадлалын дагуу гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоогоогүй, шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж чадаагүй байхад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3., 3.4, 3.5.д заасан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулсан, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, гэмт хэрэгт татан оруулсан, дэмжлэг үзүүлсэн хамтран оролцогч байсан эсэх талаарх ажиллагааг огт явуулаагүй, ямар ч ажиллагаа хийлгэхгүйгээр шууд шүүх хуралдааныг явуулсан байна.  

Мөн шүүгдэгч ******* нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа бүрэн ойлгоогүй, шүүгдэгч *******той эсрэг сонирхолтой байхад хамт нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байгааг шүүх, прокурор анхаараагүй байна.  

Прокурор хэргийн үйл баримтыг хөтөлбөргүй, бүрэн тогтоох үүднээс гэрч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг хэзээнээс өөрчлөгдөж өөрөөр мэдүүлэг өгөх болсон шалгаан нөхцөлийг нарийвчлан тогтоож эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргах, яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн хэрэгт шүүх нь аль нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа, аль нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгааг тодорхой дурдсан шийдвэр гаргах ёстой.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

            Энэхүү нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлөхүйц ноцтой зөрүүтэй, түүнчлэн урдах магадлалын заалт биелэгдээгүй тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын гэм буруу болоод шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

          2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ТӨМӨРХҮҮ                                               

           ШҮҮГЧ                                                     Б.МАНЛАЙБААТАР

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ