Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/55

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

            Хохирогч ******* өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 20 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 223020304 дугаартай эрүүгийн хэргийг 20 оны 05 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод түр оршин суудаг гэх, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 501 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт иргэн ******* 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, амины орон сууц барьж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн ******* Хаан банкны ******* дугаартай иргэн дансаар 30.000.000 төгрөгийг, 2023 оны дугаар сарын -ны өдөр Худалдаа хөгжлийн банкны дугаартай өөрийн эзэмшлийн дансаар .000.000        төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч “өөрт нь зарах палк моднууд байгаа, ковид-19 цар тахлын улмаас тогтоогоод байсан хөл хорио тавигдахаар Сэлэнгэ аймгийн сумаас тус палк моднуудыг ачиж авчирч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 8.250.000 төгрөгийг тус тус хамтран амьдрагч эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 23.250.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг,

-мөн ийн Сэлэнгэ аймгийн сумаас худалдан авсан 135 ширхэг палк модыг 2021 оны 03 дугаар сард, 139 ширхэг палк модыг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн 4-3 тоот хашаандаа хадгалахаар итгэмжлэн хариуцан авч, 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 08 сарын хооронд бусдад шилжүүлэх, өөрийн хэрэгцээнд хашаа засах, барилгын ажилд ашиглах зэргээр завшиж, 6.175.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2., 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3     дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 46.000.000 (дөчин зургаан сая) төгрөгийн хохирол гаргуулж, үүнээс 40.000.000 (дөчин сая) төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын -р баг, байрны тоотод оршин суух хохирогч (РД:, утас:)-д, Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, -р байрны тоотод оршин суух хохирогч (РД:, утас:)-д 6.000.000 (зургаан сая) төгрөгийг тус тус олгож,

-Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 20 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс тоолж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

...Гэрч болон хохирогч гэх ийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасны дагуу мөрдөгч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор тогтоосон. /хх-1 33 хуудас/,

2022 оны 05 дугаар сарын 18, 2022 оны 12 дугаар сарын 05, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд хохирогч мэдүүлэг болон дахин мэдүүлэг авсан. /хх-1, 35, 38, 40 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 18, 2022 оны 12 дугаар сарын 08, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд гэрч мэдүүлэг авсан. /хх-1, 42, 44, 45, 46 хуудас/

Гэрч гэх нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөн эвлэрэлд уригдсан тал *******т холбогдуулан 29.425.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж 2023 оны 04 дүгээр сарын -ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. /хх-2, 53 хуудас/

Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135\Ш32023\02340 дугаар захирамжаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. /хх-2, 54, 55 хуудас/

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх яллагдагч *******т холбогдох эрүүгийн хэргийн талаар яллах дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үйлдсэн. /хх-2, 31, 32, 33, 34, 35, 36, 37 хуудас/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2023\ШЗ\264 дугаар захирамжаар яллагдагч ******* болон өмгөөлөгч ******* нарын гаргасан урьдчилан хэлэлцүүлгийн хүсэлтийг бүрэн хүлээн авч хэргийг прокурорт буцаасан. Энэхүү шүүгчийн захирамжийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт:

...хохирогчийг буруу тогтоосон байна. Хохирогчоор тогтоох шаардлагатай байна. /Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хохирогчоор орсон байгааг анхаарч үзэх /хх-2, 67, 68, 69 хуудас/

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар тэмдэглэлийн МАГАДЛАЛЫН ТОГТООХ ХЭСЭГТ: Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүд хуулийн үндэслэлтэй. Зарчим зөрчигдсөн зүйл болсон байна. Эрүүгийн журмаар шалгагдаж байсан хэрэг иргэний журмаар шийдвэрлэгдсэн. Иргэний журмаар гарсан захирамжийг хүчингүй болгож байж эрүүгийн журмаар явна. Нэг бол иргэний журмаар эцэслэгдэн дуусна гэж маш тодорхой зааж өгсөн. /хх-2, 90 хуудас/ хэргийн үйл баримтын тодорхой дараалал зөрчигдсөн гэж үзсэн.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023\ДШМ\56 дугаар магадлалд: “Хэрэгт эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамж баримтаар авагдсан байхад Прокуророос энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх ба шүүхээс дээрх үйл баримтаар хэргийн хохирогч тодорхойгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна” гэж салаа утгагүй зааж өгсөөр байтал шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт энэ талаар хийсэн прокурорын дүгнэлт байхгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 782 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2023\ШЗ\264 дугаар захирамж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023\ДШМ\56 дугаар магадлалыг зөв гэж үзэж, хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тул хохирогч нь байна, гэхдээ энэ асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135\Ш32023\02340 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа болно. Энэ хэрэг иргэний журмаар эцэслэгдсэн шийдвэрлэгдэж дууссан байхад мөрдөгч 20 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчоор тогтоож /хх-2, 117 хуудас/, мэдүүлэг авсан нь /хх-2, 119, 120/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шууд зөрчсөн үйлдэл болсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хохирогч гэх ******* тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2-ын 4-д заасны дагуу мөрдөгч гэмт хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг 20 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр прокурорт гаргасан. /хх-2, 197 хуудас/

Хохирогч нь 20 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө:

... 2023 оны 8 дугаар сарын дундуур би өөрөө анх дээр очоод “ах нь байшин бариулах гэсэн юм” гэж хэлээд санал юм. Тэрнээс надад “би таны байшинг бариад өгье” гэж хэлээгүй, би очиж гуйгаад ийм асуудал болсон. 2023 оны 11 дүгээр сарын эхээр над руу залгаад “ахаа би одоо очиж танай байшингийн хундаамыг цутгах гэж байна” гэхээр нь би т “одоо хүйтэн болсон байна, би хундаам цутгуулахгүй” гэж хэлээд татгалзсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. /хх-2 412 хуудас/ Хохирсон гэх иргэн нь өөрөө хэн нэгэн хүний дарамт шахалтгүй болсон байдлыг үнэн зөвөөр мэдүүлээд байхад прокурор “чи эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирсон байна” гээд “төлбөрийг чинь барагдуулж өгье” гээд байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Эцэст нь хэлэхэд иргэн *******ыг иргэний журмаар нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн иргэд хоорондын өр төлбөрийн асуудлыг хохирсон гэх ийн мэдүүлгээр яллаж байгаа мөртөө хохирогчоор тогтоогдсон ******* мэдүүлэг буюу “Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэснийг үл тоож байгаа нь прокурорын байгууллага нь өөрийн үндсэн үүргээсээ өөр чиг үүрэг буюу иргэд хоорондын өр, авлагын асуудлыг шийдвэрлэдэг байгууллага шиг харагдаж байна.

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянах үүргээ биелүүлсэнгүй.

Иймд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталж Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож иргэн *******ыг цагаатгаж өгнө үү...   гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...миний бие 20 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад холбогдох асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Хэрэгт авагдсан үйл баримтын хувьд гэмт хэргийн шинжгүй, захилгын гэрээ байгуулсан иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байна. , нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд аль нь хохирогч болох, гэрч юм уу хохирогч гэдэг нь тодорхойгүй. ******* хувьд амины орон сууц барьж өгнө гэж баримт бичиг ашиглан залилсан гэх үйлдэл нь мөн иргэд хоорондын харилцаа учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт нь 2 янзаар мэдүүлэг өгсөн байдаг ба аль нь үнэн мэдүүлэг гэдгийг тогтоох шаардлагатай байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Зээлтэй холбоотойгоор арилжааны асуудал үүссэн нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн. бид хоёр 7 дугаар ангиасаа хойш найзалж, нөхөрлөж байгаа. аас мөнгө зээлж, мөнгөндөө л мод өгье гэсэн. Манайх 2018 оноос хойш бага багаар мод цуглуулж байсан. Энэ модоо зээлсэн мөнгөний оронд өгөх гэтэл , нар зах зээлийн ханшнаас доогуур үнээр авна гэсэн арилжааны маргаанаас эрүүгийн хэргээр шалгагдсан. , прокурор бид нар ярилцаж иргэний журмаар шийдвэрлүүлсэн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хандахад заавал шүүхээр шийдвэрлэнэ гэсэн. Завшсан гэх моднууд манайд байсан, миний мод юм. 23,0,000 төгрөгийн хохирлыг төлсөн гэтэл хүү, алданги авъя гэж маргасан. Миний хувьд 2014 оноос өнөөдрийг хүртэл барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа, манайх агуулахыг барьж байх үед талбай дээр ирж, барилга бариулъя, мөнгөний асуудал байгаа учраас зээлээр барих уу гэсэн. Би урд нь таньдаг байсан учраас зөвшөөрсөн. Мөнгөний оронд үхэр өгье гэхээр нь үзтэл хөгшин үхэр байсан тул болъё гэж хэлээд та зээлээр бариулчихаа гэж хэлсэн. Үүний дараа барилга барих төсвөө баталсан. Манайх сар хүртэл агуулах барих ажилтай, та хүлээнэ гэвэл сард  барилгын ажил эхэлнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Манайх дугаар сарын 18-нд агуулахын ажлыг дуусгаад, барилгын ажлаа эхэлье гэхэд болилоо, хүйтэн байна гэсэн. ******* гэрээ байгуулахдаа урьдчилгаа 30 сая төгрөг, ажил эхлэхээр сая төгрөг авахаар тохиролцож гэрээ байгуулж мөнгийг авсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* өмгөөлөгч ******* тайлбартаа:

өөрийнхөө өмчлөлийн газар дээрээ боломжийн үнэ ханшаар хувийн сууцтай болох санаа зорилготой байсан. Барилга бариулахаар өмнө нь эмнэлэг дээр үйлчлүүлж байхдаа танилцаж байсан *******т хандаж, боломжийн нөхцөлөөр орон сууцтай болъё оо гэхэд болно оо, гэрээ хийе, план зураг гаргая, урьдчилгаа 30 сая төгрөг өгчих гэдэг байдлаар харилцан тохиролцсон. дугаар сард гэрээний хугацаа дуусахад барилга огт баригдаагүй, газар дээр нэг ширхэг тоосго ч өрөгдөөгүй байхаар нь юу болсон  бэ гэхэд “Барилгын материал авч ажил эхлэх гэтэл мөнгө дутаад байна. Одоо ядаж ,000,000 төгрөг өгчих гэж хэлээд 2023 оны дугаар сарын -ны өдөр дахиад ,000,000 төгрөг нэмж өгсөн. Ингээд дахиад хэсэг хугацаа харсан. Гэтэл ерөөсөө дахиад л барилгын ажил хийгдээгүй, барилгын материал ч аваагүй. Тодруулж асуухад, Номин дээр ажилтай байна, таны барилгыг бариад өгчихнө өө гээд л хойшлуулаад байсан. Тэгэхээр нь за тэгвэл больё, мөнгөө авъя гэтэл, мөнгө чинь байхгүй, та нар хандах газарт нь хандаад олоод ав гэж хэлсэн. Шүүх, цагдаад хандахад өвлийн хүйтэнд буюу 11 дүгээр сарын сүүлээр одоо барилгыг чинь бариад өгье л дөө гэдэг асуудал ярьсан. Тэгэхээр нь манайх өвлийн хүйтэнд бариулахгүй, мөнгөө л авбал авъя гэдэг яриа болсон. Гомдолдоо ах өөрөө барилга бариулъя гэж санаачилсан, энэ бол иргэний маргаан гэсэн байна. Барилга бариулах санааг нь гаргасан. *******ын хувьд залилах санаа, зорилго байсан гэдэг нь би тухайн үед барилга барьж байсан, завгүй, барилга барих боломжгүй гэдгээ өөрөө мэдүүлж байна. Барилга бариулахаар өгсөн 40,000,000 төгрөгөөр нэг ширхэг ч барилгын материал ******* барилга байгууламжид зориулж аваагүй гэдгийг өөрөө ч хэлж байгаа. Мөн дансны хуулгыг харахад  40,000,000 төгрөг орсон тухайн өдөрт нь цагийн дотор тэр мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна. Энэ нь *******ыг залилах сэдэл, зорилготой байсныг харуулж байна. Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

, нөхрийн хамт анх шүүгдэгчээс палк авахаар тохиролцож, 2021 оны 03 сарын 01-ний өдөр ,000,000 төгрөгийг модны урьдчилгаа Тогтох, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 8,250,000 төгрөгийг палкны үнэ гэсэн гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх явцад улсын яллагчаас аас иргэд хооронд мөнгө зээлсэнтэй холбоотой юу, мод худалдаж авахтай холбоотойгоор энэ асуудал үүссэн үү гэхэд. зээлтэй холбоотой ямар ч асуудал болоогүй, *******тай бид хямд үнээр мод худалдаж авахаар ярьсан гэж мэдүүлсэн. Шүүгдэгч ******* нь ийн Сэлэнгэ аймгийн сумаас худалдан авсан 135 ширхэг палк модыг 2021 оны 03 дугаар сард, 139 ширхэг палк модыг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн 4-3 тоот хашаандаа хадгалахаар итгэмжлэн хариуцан авч, 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 08 сарын хооронд бусдад шилжүүлэх, өөрийн хэрэгцээнд хашаа засах, барилгын ажилд ашиглах зэргээр завшиж, 6,175,000 төгрөгийн хохирол учруулсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр   шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Прокуророос шүүгдэгч *******ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт иргэн ******* 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, амины орон сууц барьж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн ******* Хаан банкны ******* дугаартай иргэн дансаар 30.000.000 төгрөгийг, 2023 оны дугаар сарын -ны өдөр Худалдаа хөгжлийн банкны дугаартай өөрийн эзэмшлийн дансаар .000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч “өөрт нь зарах палк моднууд байгаа, “Ковид-19” цар тахлын улмаас тогтоогоод байсан хөл хорио тавигдахаар Сэлэнгэ аймгийн сумаас тус палк моднуудыг ачиж авчирч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 8.250.000 төгрөгийг тус тус хамтран амьдрагч эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 23.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэгт,

-мөн ийн Сэлэнгэ аймгийн сумаас худалдан авсан 135 ширхэг палк модыг 2021 оны 03 дугаар сард, 139 ширхэг палк модыг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн 4-3 тоот хашаандаа хадгалахаар итгэмжлэн хариуцан авч, 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 08 сарын хооронд бусдад шилжүүлэх, өөрийн хэрэгцээнд хашаа засах, барилгын ажилд ашиглах зэргээр завшиж, 6.175.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь урьдын танилын харилцааны явцад бий болсон иргэн ******* итгэлийг урвуулан ашиглаж, 2023 оны 08 сарын сүүлээр тэрээр өөрийн эзэмшлийн “Ширээ нуруу” гэх газарт хувийн байшинг бариулах саналыг түүнд тавихад хүлээн зөвшөөрч, 2 сарын дотор барьж дуусгахаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Амины орон сууц барих барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, мөн өдрөө 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, авсан өдрөө 30 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж үрж дуусгасан, гэрээг байгуулснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч тухайн барилгыг барих, эхлүүлэх ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, нэг ч барилгын материалын худалдан авалт хийгээгүй атлаа дахин 2023 оны дугаар сарын -ны өдөр “барилгын материал авах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч .000.000 төгрөгийг нэмж авч, нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч түүнийг залилсан,

-мөн хохирогч тай жилийн сургуулийн нэг ангид суралцсан найзууд байхдаа 1.000.000 төгрөг зээлж аваад түүнийгээ төлөөгүйнхээ хариуд мод модон бүтээгдэхүүний худалдаа хийдэг түүнд “Сэлэнгэ аймгийн суманд зарах палк моднууд байгаа, та хоёр модны бизнес хийдэг юм чинь худалдаж авах уу, “Ковид-19” цар тахлын хөл хорио тавигдахаар оруулж ирж өгье” гэх санал тавьж итгэл төрүүлэн  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .000.000 төгрөгийг “модны урьдчилгаа” гэсэн утгатай, 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр 8.250.000 төгрөгийг “палкны үнэ” гэсэн утгатайгаар тус тус хамтран амьдрагчийнхаа эзэмшлийн Хаан банкны дансаар нийт 23.250,.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн хохирогч нь Сэлэнгэ аймгийн сумын  иргэнээс 2021 оны 03 дугаар сард худалдан авсан 135 ширхэг палк мод, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 139 ширхэг палк мод, нийт 274 ширхэг палк худалдан авснаа “Ковид-19” цар тахлын үе байсан тул тээвэрлэн авч явах боломжгүйн улмаас шүүгдэгч *******ын зөвшөөрлөөр түүний төрсөн эх хашаанд буулгасан байхад уг палк модыг 2021 оны 05-08 дугаар сарын хооронд бусдад шилжүүлэх, өөрийн хэрэгцээнд хашаа засах, барилгын ажилд ашиглах зэргээр завшиж, хохирогч д 6.175.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

охирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******ыг 20 оноос хойш зүс таних болсон юм. Манай эмнэлгээр өөрөө болон гэр бүлийн гишүүдээ үзүүлдэг байсан юм. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын сүүлээр би түүнтэй  уулзаад “ах нь Ширээн нуруунд байдаг өөрийн эзэмшлийн газар дээрээ нэг хувийн байшин бариулах санаатай байна, чи барилга барьж байгаа юу” гэсэн чинь тэр надад “ах, би өөрөө барилгын компанийн захирал хийж байгаа, байшин барьж болно” гэж хэлээд бид хоёр тохиролцоод барилга бариулах гэрээ байгуулсан юм. Тэгээд би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээний дагуу 30.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш би *******тай яриад “барилгын ажил эхлэх болж байна уу” гэж асуухад “надад барилгын материал авах мөнгө хэрэгтэй байна” гэсэн тул 2023 оны дугаар сарын -ны өдөр ,000,000 төгрөг данс руу нь хийсэн боловч одоог хүртэл  миний хашаанд нэг ширхэг тоосго авчирч тавиагүй, удаа дараа утсаар ярьсан боловч миний байшинг барьж өгөөгүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. Би түүнд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 40.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж өгч байна.” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 149-р тал), амины орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ (2-р хх-ийн 136-141-р тал), дансны хуулгууд,

-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч гийн өгсөн: “...Хамгийн анх ******* нь нөхөр бид хоёрт “3 машин бөөрөнхий мод зарна” гэж .000.000 төгрөг, дараа нь “330 ширхэг палк зарна” гэж 8.250.000 төгрөг авсан байсан. Хашаанд нь очиж үзэхэд дээрх моднууд бүгд байсан. Дараа нь т байдаг хүнээс 274 ширхэг палк авч байгаа талаараа түүнд хэлэхэд “тэгвэл энэ 270 палкаа манай хашаанд буулгачих, өмнөх надаас авсан модтой чинь нийлүүлээд ачаад оруулаад өгье, манай хашаанд ээж амьдарч байгаа, найдвартай хараад байна” гэж өөрөө хэлсэн болохоор нь тэдний хашаанд буулгуулсан юм” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 46-р тал),

-ийн гэрчээр өгсөн “...Би анх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .000.000 төгрөгийг “модны урьдчилгаа Тогтох” гэсэн утгаар, 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр 8.250.000 төгрөгийг “palknii une” гэсэн утгаар ******* луу шилжүүлсэн. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 23.250.000 төгрөг шилжүүлсэн. Харин би нөхөртэйгөө сумаас хүнээс палк худалдан авахаар болж 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1 ширхэг палкыг 20.000 төгрөгөөр тооцож 135 ширхэг палкны үнэ 2.700.000 төгрөгийг “palknii uridchilgaa” гэсэн утгаар, мөн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөн нөгөө хүнээсээ 1 ширхэг палкыг 25.000 төгрөгөөр бодож 139 палкны 3,5,000 төгрөгийг “palkni uldegdel” гэсэн утгаар авсан хүнийхээ данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр 6.175.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд сүүлийн 139 ширхэг палкны мөнгийг шилжүүлчхээд суманд байрлах *******ын ээж Цэцгээ гэх хүний хашаанд нийт 274 ширхэг палкыг палк мод зарсан хүнээрээ буулгуулсан. Энэ үед “Ковид-19” өвчний тархалт их байсны улмаас палкыг зөөж чадаагүй байсан. 2021 оны 06 дугаар сарын орчим би нөхрийн хамт суманд очоод тэдний хашаанд байгаа 274 ширхэг палкыг үзэхэд нэг ч палк байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-р тал),

-гэрч өгсөн: “...******* над руу утсаар яриад “ээжээ, машинтай мод очно, та тоолоод буулгаад авчхаарай” гэж ярьж байсан. Би тэр модыг хэнийх гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан 5 портер бөөрөнхий мод, 0 гаруй палк, бандгар зах нь 5, 6 портер машин байх шиг байсан. ...Тэгээд дараа нь манай хашаа нураад уначихсан байсан болохоор хашаанд байсан бөөрөнхий модноос зүсээд манай хашааг засаж тойруулж барьсан. Одоо үлдэгдэл нь хашаан дотор байгаа....Палкыг нь харин хүнтэй утсаар ярьж байгаад 2, 3 хүнд хуваагаад өгчихсөн санагдаж байна. Нэг өдөр хүү ******* над руу утсаар яриад “наад палкнуудыг чинь хүн очиж авна, ой нээгдэхээр буцааж авах юм, хүн очихоор та өгчхөөрэй, ой нээгдэхээр буцааж аваад танд байшин барьж өгнө” гэж ярьж байсан. Тэгээд дараа нь 2., 3 хүн ирээд бага багаар нь хуваагаад аваад явцгаасан... Тэр палкнууд нь 4 метрийн урттай, зуугаад ширхэг палк байсан.” гэх мэдүүлэг (1-р хх 60-61-р тал),      

-“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт: “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2021 оны байдлаар 274 ширхэг палк мод 6.175.000 төгрөгийн үнэтэй байна.” (1-р хх 120-121-р тал), ,  ******* нарын дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хууль бус болох нь илэрхий атал өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулан завших болон залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, ийнхүү үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар   зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгох ба ийнхүү итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг гэмт этгээд нь өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөхгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон, захиран зарцуулсан зэрэг аргаар үйлдэгддэг.

Завших гэдэг нь гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид буцаан өгөхгүй, төлбөр төлөхгүй байх санаатай үйлдлийг ойлгоно.

Харин залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах ба хуурч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө бүрмөсөн шилжүүлэн авдаг онцлогтой.

Залилах гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бичиг баримт ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинжийг, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно“ гэж зааснаар түүнийг анх удаа хорих ял шийтгэгдэж байгааг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг тооцвол хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч д 6.175.000 төгрөгийн хохирол, залилах гэмт хэргийн улмаас 23.250.000 төгрөгийн хохирол, хохирогч д 40.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь хохирогч д залилах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, харин завших гэмт хэргийн улмаас учруулсан 6.000.000 төгрөг, залилах гэмт хэргийн хохирогч ******* 40.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлж барагдуулаагүй байна.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч *******ын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй тооцсон тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын ...хэргийг зөв шийдвэрлэж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож *******ыг цагаатгаж өгнө үү...гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй учир хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

          ШҮҮГЧ                                                     З.ТӨМӨРХҮҮ

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ