Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 149/ШШ2025/00251

 

 

 

 

 

*******0*******5 оны 05 сарын *******8 өдөр

Дугаар *******49/ШШ*******0*******5/00*******5*******

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, Эко сүмбэр хотхон *******-******* тоотод оршин суух, *******988 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, ******* овогт ******* /РД:ЕЙ88*********************4/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг сумын дугаар баг, № *******0 тоотод оршин суух, *******990 оны ************** дүгээр сарын *******4-ний өдөр төрсөн, 5 настай, эрэгтэй, овогт /РД:МЗ90*********************4**************/ холбогдох А. хамтран амьдрагч гэр бүлийн харилцаатай болохыг тогтоолгох, хүү Б. өөрийн асрамжинд үлдээж тэтгэлэг тогтоолгох, ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, Эко сүмбэр хотхон *******-******* тоот, ******* давхар бүхий өрөө орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож өөрт болон хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж. /онлайн/, түүний өмгөөлөгч П.Наранхүү /онлайн/, хариуцагч А., түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. *******0*******8 оны 06 дугаар сард танилцсан. *******0*******9 оны намраас хойш А. нэг гэрт хамт амьдрах болсон. *******0************** оны дүгээр сарын *******9-ний өдөр хүү Б. төрсөн. Хамт амьдрах хугацаанд *******0*******0 оны дүгээр сарын 0*******-нд Төрийн банкинд хүсэлт гаргаж 50 сая төгрөгийн зээл авч ************** ДСА улсын дугаартай машиныг -6******* улсын дугаартай чиргүүлийн хамт худалдаж авсан. Үүнээс хойш тээвэрт явах болсон. Тэгээд зээлээ богино буюу 0******* жилийн хугацаанд төлж дуусгасан. *******0************** оны ******* дугаар сарын *******4-ний өдөр 50 сая төгрөгийг Төрийн банкнаас зээлээр авч орон сууц худалдаж авсан. Энэ орон сууц авсан 50 сая төгрөгийн зээл нь одоохондоо дуусаагүй боловч одоо нэг сарын зээл төлөөд дуусна. Сард *******500000 төгрөгийн зээл төлдөг. Ер нь бол намайг зодоод цагдаад өгснөөс хойш хамт амьдрахад хэцүү болсон. *******0******* оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид хоёрыг хамтын амьдралтай байсан, хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох, зээлээр авсан Эко сүмбэр хотхоны *******-******* тоот ******* давхар бүхий өрөө орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож өөрт болон хүүхдэд оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Хамт улсын бүртгэл дээр очиж орон сууцны гэрчилгээ авч байсан. Хамт ажилладаг хүмүүстэйгээ хоногт -4 удаа архи ууж байсан тохиолдол байхгүй. Надад машин авч өгөөгүй. Би ямар нэг байдлаар гэр бүлийн хэрэгцээнд болон ажилдаа унаж байсан. Уг машиныг өөрөө зарсан гэв.

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймагт ажиллаж байгаад *******0*******8 оны 06 дугаар сард Ж.тэй танилцаад *******0*******9 оны сүүлчээс эхлэн хамт амьдарсан. *******0************** оны дүгээр сарын *******0-ны өдөр хүү Б. төрсөн. Бид хоёр хамт амьдарч байсан нь үнэн. Хүү Б. би өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бүүр болохгүй бол тэтгэлэг төлнө. Орон сууцны хувьд бол би банкнаас өөрийн нэр дээр зээл авч худалдаж авч байсан юм. *******0*******0 онд Төрийн банкнаас авсан зээлээр **************- ГСА дугаартай машиныг -6******* улсын дугаартай чиргүүлийн хамт авсан. Барьцаанд нь би Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг, № *******0 тоотод байрлах хашаа байшинг тавьж байсан. Банкны зээлийг би бүрэн төлж барагдуулсан. *******0************** оны ******* дугаар сард Төрийн банкнаас 50 сая төгрөгийн зээлийг би өөрийн нэр дээр авч орон сууц худалдаж авсан. Барьцаанд нь № *******0 тоотод байрлах хашаа байшинг тавьсан. Зээлээ би өөрөө сар бүр төлж явж байгаа. төрснийхөө дараа намайг орлох хүн байхгүй гээд ажилдаа орсон болохоос надад туслах гэж ажилдаа ороогүй. Мөн орон сууцны гэрчилгээг авах үед нэг хүний өмч үү хоёр хүний өмч үү гэж асуугаагүй. тухайн үед хамт очоогүй. Дундын өмч биш нэг хүний өмч гэж үзэж байна. Тийм учраас хүүхдэд болон т оногдох хэсэг гэж өгөх боломжгүй. Хамт амьдрах хугацаанд хэрүүл маргаан зөндөө гарсан. Шүүх шинжилгээний хэлтэст ажиллаж байхдаа архи дарс их уудаг байсан. Тийм учраас би цохиж зодсон нь үнэн. т *******0*******9 онд приус 0 загварын машин авч өгч байсныг унаж байгаад юу ч үгүй болгож дуусгасан гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 0*******00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, хүү Б.ийн төрсний гэрчилгээний лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нэхэмжлэгч Ж. иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбарыг гаргаж, А. иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,Төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн.

Нэхэмжлэгч Ж. нь улсын тэмдэгтийн хураамжинд нэмж 44*******50 төгрөгийг төлсөн баримт, Б. эрүүл бойжиж байгаа гэсэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргийг нэмж хавсаргаж өгсөн. Мөн нэмж *******0******* оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн № *******0*******/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, зээлийн гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, Эко сүмбэр хотхон *******-******* тоот, ******* давхар бүхий өрөө 4 метр квадрат талбайтай орон сууцны Улсын бүртгэлийн хэлтэс дэх хувийн хэргийг гаргуулах ажиллагааг шүүхийн журмаар гаргуулсан. Мөн гэрч Ц. гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч А. нь нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч А. холбогдуулан А. хамтран амьдрагч гэр бүлийн харилцаатай болохыг тогтоолгох, хүү Б. өөрийн асрамжинд үлдээж тэтгэлэг тогтоолгох, ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, Эко сүмбэр хотхон *******-******* тоот, ******* давхар бүхий өрөө орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож өөрт болон хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А. нь хүүхдээ өөрийн асрамжинд авна, шүүхээс хүүг ээжийнх нь асрамжинд үлдээвэл тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, орон сууцны хувьд оногдох хэсгийг өгөх боломжгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ж., хариуцагч А. нар нь *******0*******8 оны 06 дугаар сард танилцаад *******0*******9 оны намраас эхлэн нэг гэрт хамтран амьдарсан ба тэдний дундаас *******0************** оны дүгээр сарын *******9-ний өдөр хүү овогт төрсөн бөгөөд одоо эх Ж. асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хүү Б.ийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б. эрүүл бойжиж байгаа гэсэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж., хариуцагч А. нар нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан боловч хүү Б.ийн төрсний гэрчилгээг авахдаа эцэг А. нь өөрөөрөө овоглохыг хүлээн зөвшөөрсний улмаас хүүхдийн төрсний гэрчилгээний эцгийн нэр дээр А. нэр бичигдсэн нь Гэр бүлийн тухай хуулийн ************** дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэл болж байх тул хүү Б.ийн эцэг А. мөн болохыг шүүхээр давхар тогтоох шаардлагагүй байна.

Мөн хариуцагч А. нь хүү Б.ийн эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас хүүхдээ хэнийх нь асрамжинд үлдээх нь зохистой талаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй боловч хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхэд эхийн асрамжинд өсч бойжиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж хүү Б. төрсөн эх Ж. асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ж. хүү Б. өөрийн асрамжинд авах, хариуцагч А.ас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Б.Тэлмэнг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Ж. нэхэмжлэлийн шаардлагаас А. хамтран амьдрагч гэр бүлийн харилцаатай болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч Ж., хариуцагч А. нар нь *******0*******9 оны намраас *******0******* оны 06 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан талаар маргадаггүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлд зааснаар хамтын амьдралтай байсан талаар тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг буюу эрх зүйн ямар ач холбогдолтойг нь анхааран үзэж онцгой ажиллагааны журмаар тогтоон шийдвэрлэдэг болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн -4 дүгээр талд нэхэмжлэгч Ж. ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, Эко сүмбэр хотхон *******-******* тоот, ******* давхар бүхий өрөө орон сууцыг *******00 сая төгрөгөөр үнэлэн өөрт болон хүүхдэд оногдох хэсэгт 6 сая төгрөгөөр тооцож гаргуулах тухай хүсэлт болон улсын тэмдэгтийн хураамжинд 4*******950 төгрөгийг төлсөн баримт авагдсан байх боловч уг орон сууцны зах зээлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй, нэхэмжлэгч хариуцагч нар үнийн талаар маргаантай тул шүүх өөрийн дотоод итгэл болон хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжгүй, хэрэв шүүх дундын өмч эсвэл дундын өмчөөс үүсэх үүргийн харилцааны маргаан гэж үзвэл хүүхдэд оногдох хэсгийг заавал шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашгийг хангах асуудал тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн нотлох баримтын асуудал хангалттай авагдаагүй байна гэж үзэн ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, Эко сүмбэр хотхон *******-******* тоот, ******* давхар бүхий өрөө орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож өөрт болон хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь шүүхэд дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 0*******00 төгрөгийг *******00**************000*******4******* тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч А.ас улсын тэмдэгтийн хураамж 0*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.т олгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч А.ас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 48665 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн *******00*******0*******4******* тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.*******, **************6, **************8 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******.Нэхэмжлэгч Ж. нэхэмжлэлийн шаардлагаас А. хамтран амьдрагч гэр бүлийн харилцаатай болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******0************** оны дүгээр сарын *******9-ний өдөр төрсөн хүү эх Ж. асрамжинд үлдээсүгэй.

. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан *******0************** оны дүгээр сарын *******9-ний өдөр төрсөн хүү овогт ************** нас хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.******* дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б. **************-*******6 нас /суралцаж буй бол *******8 насанд/ хүртэл хүүхдийн оршин суугаа газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.ас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч Ж. нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, Эко сүмбэр хотхоны *******-******* тоот ******* давхар бүхий өрөө орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож, өөрт болон хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.******* дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж. улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 0*******00 төгрөгийг *******00**************000*******4******* тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.ас улсын тэмдэгтийн хураамж 0*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж. улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4*******950 төгрөгийг *******00**************000*******4******* тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Ж.т олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.*******.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.ас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 48665 төгрөгийг нэг удаа гаргуулж орон нутгийн төрийн сангийн *******00*******0*******4******* тоот дансанд оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн **************9.-д заасан хугацаа өнгөрснөө хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг ерөнхий шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛА ЕРӨНХИЙ ШҮҮ Б.ХЭРЛЭН