2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/06899

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Т******* ХХК-д холбогдох,

 

Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүрэгт 34 464 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т******* ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрөө буулгагч *******УН-г сарын 11 сая төгрөгөөр операторын цалин болох 3 сая төгрөгийг хасч тооцож түрээслэхээр харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан. 1 сарын 14 сая төгрөгөөр түрээслэхээр болсон ч операторыг түрээслэгч талаас ажиллуулахаар болж, цалин болох 3 сая төгрөгийг хасч тооцсон болно. Гэрээ хийсэн хугацаанаас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тухайн техникийг ажиллуулсан ч түрээсийн мөнгийг одоог болтол огт өгөөгүй тул гэрээнд заасны дагуу түрээсийн гэрээний үүрэгт нийт 34 464 000 төгрөгийг Т******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагчтай ярилцаж тохиролцоод бид эвлэрхээр болсон тул эвлэрлийн гэрээг байгуулсан. Хариуцагч нь манай нэхэмжлэлийн шаардлага болох 34 464 000 төгрөгийг буцаасан тэмдэгтийн хураамж болох 331 290 төгрөгийн хамт төлнө гэж зөвшөөрсөн. Учир нь миний бие үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж хохирол, алданги нэхэмжлээгүй юм. Иймд бидний харилцан тохиролцсоноор эвлэрлийн гэрээнд зааснаар эвлэрлийг батлаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А******* нь хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүрэгт 34 464 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд ...Миний бие Т******* ХХК-тай 34 464 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:

Нийт 34 795 690 төгрөгийг Хаан банк MN******* дансанд 2025.10.05-ны өдөр 8 698 922.5 төгрөг, 2025.11.05-ны өдөр 8 698 922.5 төгрөг, 2025.12.05-ны өдөр 8 698 922.5 төгрөг, 2026.01.05-ны өдөр 8 698 922.5 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 34 464 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж болох 331 690 төгрөгийн хамт нийт 34 795 690 төгрөг төлөхийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 34 795 690 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 8 698 922.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 8 698 922.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 8 698 922.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 8 698 922.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330 290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330 290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.С.А*******ийн нэхэмжлэлтэй, Т******* ХХК-д холбогдох 34 464 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 331 690 төгрөг, нийт 34 795 690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 34 795 690 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 34 795 690 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 8 698 922.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 8 698 922.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 8 698 922.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 8 698 922.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330 290 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН