Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдаанынарийн бичгийн дарга Т.Солонго, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Д.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Борнууд овогт Дунгарын Цогтбаярт холбогдох эрүүгийн “1811003950198” дугаартай, 186/2018/0187/э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарынм 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 47-291Б тоотод оршин суух бүртгэлтэй, Борнууд овогт Дунгарын Цогтбаяр /РД:МЛ74041219/,

 

           Холбогдсонхэргийнталаар;

Д.Цогтбаяр нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 12-291Б тоотод иргэн Б.Одбаярын цээж тус газар өшиглөж түүний биед цээжинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Шүүгдэгч Д.Цогтбаяр нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

2.1.  Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Одбаярын:..Би 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо нуурын 14-291Б тоотод байрлах нийтийн байранд эхнэр Оюунномин, эхнэрийн найз Ариунжаргал нарын хамт амьдрах болсон. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд би уг нийтийн байрандаа ажлаа тарж ирээд ганцаараа гэр орноо цэвэрлээд байж байтал нийтийн байрны эзэн ах /Цогтбаяр/ хаалга нүдэхээр нь тайлаад өгтөл тэр ах согтуу байсан.  Чи одоо манай байрнаас гар гээд хөөхөөр нь би төлбөр мөнгөө төлчихсөн та согтуу байна таньтай харьцахгүй гээд хаалгаа хаасан. Тэгээд 1-2 минутын дараа нийтийн байрны эзэн ах /Цогтбаяр/ эргэж орж ирээд шууд миний цээжрүү өшиглөөд унагаасан. Тэгээд босох гэсэн чинь дахиж миний цээжрүү өшиглөсөн. Тэгээд би танд ингэх эрх байхгүй та согтуу байна гээд эхнэрт нь оруулж өгсөн. Тэгээд би нийтийн байрны хугацаагаа дуусгаад тэдний байрнаас гарсан гэх мэдүүлэг. /хх 26-27/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Цогтбаяр гэрчээр мэдүүлэхдээ:..манай эхнэр Одгэрэл бид хоёр хувиараа амьдарч байгаа газартаа нийтийн байр ажиллуулдаг юм. 2017 оны 11 дүгээр сард манай нийтийн байранд Одбаяр гэх залуу эхнэр, эмэгтэй найзынхаа хамт манай нийтийн байранд амьдрахаар болоод төлбөр мөнгөө тушаасан. Одбаяр нь орсон цагаасаа хойш архи дарс ууж хоорондоо зодоон хийж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, энэ талаар удаа дараа шаардлага тавьж байсан. Шаардлага тавих болгонд Одбаяр нь дахин ийм асуудал гаргахгүй гэж гуйдаг байсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энэ байдал тасрахгүй болохоор нь би өрөөнд нь очоод чи манай нийтийн байрнаас гар гээд хөөсөн. Тэгтэл манайх гэртээ 7-8 хоног байгаагүй гээд худлаа яриад хэгжүүрхээд байсан. Тухайн үед Одбаяр сав суулга угаагаад  доошоо сууж байхаар нь би цээж рүү углааштай хөлөөрөө өшиглөчихсөн. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг. /хх-28/,  

            2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Одгэрэлийн:..манай  нөхөр Цогтбаяр бид хоёр Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо нуурын 11-291Б тоотод хувиараа нийтийн байр ажиллуулдаг. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой 21 цагийн орчимд манай нийтийн байранд Одбаяр нь найз эмэгтэй болон бас нэг өөр хүүхэнтэй орсон цагаасаа хойш архи уугаад хоорондоо зодолдож, муудалцаад бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан болохоор нь удаа дараа гарахыг шаардахад дахин ийм асуудал гаргахгүй гэж гуйгаад байдаг байсан.  Тэгээд энэ байдал олон удаа давтагдаад байсан болохоор хугацааг нь дуусгах санаатай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүлээж байсан юм. Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Цогтбаяр халамцсан үедээ Одбаярыг нийтийн байрнаас гар гэж хөөгөөд углааштай хөлөөрөө нэг өшиглөчихсөн юм шиг байна лээ гэх мэдүүлэг. /хх 29-30/,

                2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №338 тоот актын:

1. Одбаярын биед цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэсэн дүгнэлт. /хх-32/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс 26 дугаар хуудсанд хохирогч Б.Одбаярын мэдүүлэг, 29 дүгээр хуудсанд гэрч Б.Одгэрэлийн мэдүүлэг, 32 дугаар хуудсанд 338 дугаартай шинжээчийн дүгнэлт, 37 дугаар хуудсанд яллагдагч Д.Цогтбаярын мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, яллагдагч нарын хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Д.Цогтбаяр нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 12-291Б тоотод иргэн Б.Одбаярын цээж тус газар өшиглөж түүний биед цээжинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Одбаяр, гэрч Б.Одгэрэл, Д.Цогтбаярын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 338 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Цогтбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Хохирогч Б.Одбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9 дэххэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борнууд овогт Дунгарын Цогтбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаярыг  450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаярт оногдуулсан торгох ялыг  2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаяр нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Цогтбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цогтбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ