Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/56

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Хохирогчийн өмгөөлөгч ******* /цахим/

         Иргэний хариуцагч ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-******* өмгөөлөгч ******* /цахим/

            Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-******* өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2318000000449 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

- Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч овогт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* өдөрт наймаас дээшгүй цагаар, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тохижилт, үйлчилгээнд эдлүүлэхээр,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч , иргэний хариуцагч ******* ******* ХХК-иас 8,674,712 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 2,891,570 төгрөгийг гаргуулж хохирогч , 14,345,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 4,781,666 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч тус тус олгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7,1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-, түүний өмгөөлөгч ******* нар нь давж заалдах гомдолдоо:

... Шийтгэх тогтоолд иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийг тогтоож “******* *******” ХХК-иас 2,891,570 төгрөг гаргуулж хохирогч , 4,781,666 төгрөг гаргуулж хохирогч тус тус олгосугай” гэж шийдвэрлэсэн нь шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж нотлох баримтыг зөв дүгнээгүй хууль зүйн үндэслэлийг буруу дүгнэж хэрэглэсэн.

Учир нь:

1. “******* *******” ХХК нь иргэний хариуцагчаар тогтоогдох хууль үндэслэлгүй юм.

Учир нь “******* *******” ХХК нь *******ай хөдөлмөрийн болон бусад гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Харин “ ” ХХК-иас эзэмшлийн тээврийн хэрэгслийг ******* унаж явж гэмт хэрэг үйлдсэн тул иргэний хариуцагчаар “******* *******” ХХК тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

2. Шүүгдэгчийн унаж гэмт хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэл “******* *******” ХХК-ийн өмчлөлийн болон эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш тул Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 498-р зүйлийн 498.1, 505-р зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус хэрэглэн төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

3.Иргэний хариуцагчаар “******* *******” ХХК-ийн тогтоохдоо эрх зүйн харилцааг тодруулаагүй, үндсэн гүйцэтгэгч “ ” ХХК-иас гэрчийн мэдүүлэг болон үндсэн захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг гаргуулаагүй холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй тул “******* *******” ХХК-иас төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

4.“******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоох ажиллагааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоосон боловч иргэний хариуцагчаар тогтоосонтой холбоотой мэдүүлэг тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй.

Иймд 2024 оны 04 сарын 01-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаартай шүүхийн тогтоолд “иргэний хариуцагч “******* *******" ХХК-ийг тогтоож “******* *******” ХХК-иас 2,891,570 төгрөг гаргуулж хохирогч , 4,781,666 төгрөг гаргуулж хохирогч тус тус олгосугай” гэснийг хүчингүй болгон тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-******* өмгөөлөгч ******* тайлбартаа:

“******* *******” ХХК нь *******ай хөдөлмөрийн болон бусад гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Харин эзэмшлийн тээврийн хэрэгслийг ******* унаж явж гэмт хэрэг үйлдсэн тул иргэний хариуцагчаар “******* *******” ХХК тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгчийн унаж гэмт хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэл “******* *******” ХХК-ийн өмчлөлийн болон эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш тул Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 498-р зүйлийн 498.1, 505-р зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус хэрэглэн төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хариуцагчаар “******* *******” ХХК-ийн тогтоохдоо эрх зүйн харилцааг тодруулаагүй, үндсэн гүйцэтгэгч “ ” ХХК-иас гэрчийн мэдүүлэг болон үндсэн захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг гаргуулаагүй холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй тул “******* *******” ХХК-иас төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. “******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоох ажиллагааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоосон боловч иргэний хариуцагчаар тогтоосонтой холбоотой мэдүүлэг тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Уг зам тээврийн ослыг “******* *******” ХХК нь зам засварын ажил гүйцэтгэж байхдаа төв зам руу нийлсэн туслах замаар шороо тээвэрлэх ажлын үед “******* *******” ХХК-ийн ажилтан *******ын үйлдсэн. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул иргэний хариуцагчаар “******* *******” ХХК-ийг татах боломжгүй гэж тайлбарлалаа. “******* *******” ХХК өөрийн ажилтантай хөдөлмөрийн гэрээг зохих ёсоор байгуулаагүйгээс энэ хэрэг ээдрээ төвөгтэй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж тодорхойлсон. “******* *******” ХХК нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь зөрчлийн арга хэмжээ авах үндэслэл болохоос, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглоно. Өөр төрлийн гэрээ байгуулсан бол хөдөлмөрийн гэрээтэй адилтгаж үзнэ гэж заасан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тайлбар, дүгнэлтдээ:

Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн хооронд зорчих автозамын ажилд “ ” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр сонгон шалгарч, “******* *******” ХХК нь туслан гүйцэтгэгчээр шалгарсан. “******* *******” ХХК нь ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр фейсбүүк, олон нийтийн хэрэгслээр зар тавьж, зарын дагуу очсон хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажил гүйцэтгүүлж, үйл ажиллагаандаа хайхрамжгүй хандсан үйлдлээс болж зам тээврийн осол гарсан. “******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан иргэний хариуцагч ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-******* өмгөөлөгч *******ийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзлээ.

- Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Тухайлбал:

Хохирогч Д.гийн “...Би нөхөр , бага хүү нарын хамт 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн сумаас Улаанбаатар хот руу гэр рүү харих гээд өөрсдийн эзэмшлийн 89-44 УББ улсын дугаартай тоёота Кluger тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт орой 17 цаг 40 минутын орчимд явж байхад замын зүүн талаас том шороо ачсан ачааны машин хурдтай замын хажуу талаас орж ирээд миний зорчиж явсан талаар мөргөсөн. Тэр машин аль хэсгээрээ мөргөснийг би сайн санахгүй байна. Тэгээд мөргөлдсөний дараа ослын дэр задарч гарч ирээд нөхрийн тал буюу жолооч талын хаалга онгойгоод манай нөхөр баатар машинаас буухад бид машинтай замын хажуу талын ховил хэсэг далийж ороод зогссон байсан. Тэгээд нөхрийн талын хаалгаар. гарахад манай хүүхэд хамгаалах бүсээ тайлаад хойд хаалгыг онгойлгоод гарч ирсэн. Миний 2,5,6 дугаар хавирга хугарсан, бас эгэм хугарсан...” /1-р хх 111 тал/,

Дархан-уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн эмчийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 745 дугаартай “....гийн биед баруун талын 2,5,6-р хавирганы хугарал, баруун хөх, хэвлийн доод хэсэг, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь”эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 45-46 тал/,

Иргэний нэхэмжлэгч ын “...Би 2023 оны 07 дугаар 23-ны өдөр би Хөвсгөл аймаг сумаас өглөө 08 цагт хөдлөөд Улаанбаатар хотын чиглэлд Дархан-Уул аймаг Хонгор сум цайдмын Хөндий гэх газарт явж байхад Замын зүүн гар талаас нийлсэн шороон замаас шороо ачсан том машин гэнэт ороод ирсэн тэгээд мөргүүлээд манай машин замын хажуу талын шороо руу орсон байсан тэгээд бүгдээрээ машинаас буугаад түргэн дуудаад цагдаад дуудлага өгөөд хүлээсэн. Би хоёр зорчигчтой явж байсан. Миний эхнэр болон бага хүү Дэлгэрбаяр нарын хамт явж байсан. Бид 3 хамгаалах бүсээ зүүсэн байсан хамгаалах бүсний ачаар амьд гарлаа. Би ойролцоогоор 70 гаран километр цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 12 тал/

Анхан шатны шүүх шийдвэртээ хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлуудыг шүүгдэгч *******, иргэний хариуцагч , иргэний хариуцагч ******* ******* ХХК-иас нараас хувь тэнцүүлэн гаргажээ.

Хохирол төлбөр хариуцуулсан энэ хэсгийг ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-, түүний өмгөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа :

“ ******* ******* ХХК нь  2022 оны 06 дугаар сарын 22 өдөр Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн төслийн CW1-4 багцын туслан гүйцэтгэгчээр оролцохоор гэрээ байгуулсан.

Гэрээний 3а-д ... Өөрөө буулгагч 10 ширхэг “ инженеринг ” ХХК хариуцахаар заасан байна.

Иймээс улсын дугаартай Foton bj2353 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл манай компани тээврийн хэрэгсэл биш, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй хөдөлмөрийн болон гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрээр “******* *******” ХХК-д хариуцуулсан төлбөрийг үндэслэлгүй байна.” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд:

Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэл төсөл, CW1-4 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгч “ инженеринг” ХХК ба Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45 км замын суурь, асфальт хучилтыг “ ******* *******”  ХХК туслан гүйцэтгэгчээр засварлахаар талууд харилцан тохиролцсон байна.

Энэ нь 2022 оны 06 дугаар сарын 22 өдөр Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэл төсөл, CW1-4 багцын туслан гүйцэтгэх гэрээгээр тодорхойлогдож байна. /хх-224 тал/

Гэрээний 3 болон 3а-дахь заалтуудад Ерөнхий гүйцэтгэгч, Туслан гүйцэтгэгч нарын ажил үүргийг тодорхойлсон байна.

Гэрээний 3а-д зааснаар өөрөө буулгагч техникийг Ерөнхий гүйцэтгэгч нийлүүлэх үүрэгтэй хэдий ч гэрээний 3,6,7 дахь заалтуудаар Туслан гүйцэтгэгч гэрээгээр хийх ажлын хүрээнд барилгын талбайн сахилга бат, хөдөлмөр эрхлэлт, машин механизмын шалгалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалах зэрэг хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээжээ.

Гэрээний дагуу “ ******* *******”  ХХК ажлын талбарт Хөдөлмөр хамгааллын инженер, талбай хариуцсан инженер зэргийг томилон зам, засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байсан ба талбайд ажиллаж байгаа техникүүд хаана, ямар ажил гүйцэтгэх, тэдгээртэй холбоотой аюулгүй байдлыг талбайн инженер хариуцан ажиллаж байсан талаар “ ******* *******”  ХХК-н үйлдвэрийн ахлах инженер мэдүүлжээ. /хх 185 тал/

Дээрх баримтуудаас үзвэл: улсын дугаартай Foton bj2353 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн эзэмшигч болох , шүүгдэгч *******ын ажил олгогч нь ******* ******* ХХК гэж үзэх үндэслэл байх бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр улсын дугаартай Foton bj2353 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг ажилд гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооч солигдож өөр хүн жолоодож байгаа хориглох, ажилд гаргахгүй байх гэх мэт аюулгүй ажиллагааны журам, хяналт, алдагдсанаас үүсэх хариуцлагыг “******* *******” ХХК  хүлээн ёстой шүүх бүрэлдэхүүн үзэж байна.

Иймд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх тухай Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хохирогч Д., иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг гэм буруутай хүн, хуулийн этгээдүүдэд хувь тэнцүүлэн олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******-******* өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                               З.ТӨМӨРХҮҮ

                                                                          Б.МАНЛАЙБААТАР