Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,  

Шүүгдэгч Ц.Жавхлан /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцгээгийн Жавхланд холбогдох эрүүгийн 1809011530254 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засварын үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 12 дугаар хэсэг, Сэлбэ 2-14 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэцгээгийн Жавхлан, /РД: РХ90062219/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Жавхлан нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Түвшинтөгсийг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Жавхлан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.

Эрүүгийн 1809011530254 дугаартай хэргээс:

              Шүүгдэгч Ц.Жавхлан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Дөлгөөн нуурын орчим өөрийн найз Мөнх-Эрдэний эзэмшлийн хар өнгийн 69-07 УНТ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашинд суучихсан  Мөнх-Эрдэнэтэй хамт 69 дүгээр цэцэрлэг орох гээд явж байсан юм. Тэгсэн манай эхнэрийн саарал өнгийн “Субару” маркийн 77-12 УНЛ улсын дугаартай машин явж байхаар нь хартал машиныг нь Түвшинтөгс гэх залуу жолооч хийсэн хажууд манай эхнэр Мөнхцэцэг суучихсан явж байсан... “”Машиныхан урд зогсож машиныг зогсоогоод би машинаас буугаад Түвшинтөгс гэх залуу дээр очоод машины жолооч талын хаалгыг онгойлоод машиныхан түлхүүр авах гэсэн боловч Түвшинтөгс машины түлхүүр өгөхгүй миний урдаас гараа сарваагаад байхаар нь бид хоёр зууралдаж Түвшинтөгсийн нүүрэн тус газарт гараараа баруун шанаа хэсэг рүү 2 удаа цохисон, баруун гарын талд нь гараараа 3 удаа цохисон, хөл хэсэг рүү хөлөөрөө 4 удаа өшиглөөд салгаад машины түлхүүр аваад машины нөгөө талын хаалга руу явж байхад Түвшинтөгс нь машины хаалгаа түгжээд авсан юм. Тэгээд би хар өнгийн машиндаа суугаад яваад өгсөн юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/.

 

Хохирогч Б.Түвшинтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн дүүргийн 2 дугаар хороо 7-168 тоотод гэртээ байж байхад “Аз хур” ХХК-нд цуг ажиллаж байсан эмэгтэй Мөнхцэцэг нь над руу залгаж яриад “би өөрийн жолооны үнэмлэхээ гэртээ мартсан байнаа машин бариад өгөөч 25 дугаар эмийн сангийн урд машинтайгаа зогсож байна” гэхээр нь гэрээсээ гараад Мөнхцэцэг дээр очсон юм. Мөнхцэцэг нь “хүүхдээ авах цаг болсон байнаа, Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэг рүү явъя” гэж хэлэхээр нь машиных нь жолооч хийгээд бид хоёр цуг явсан юм. Мөнхцэцэгийн машиныг уначихсан Дөлгөөн нуурын орчим ертөнцийн зүгээс зүүн хойшоо эргэх гээд явж байсан чинь машины урд талд хар өнгийн “Приус 20” маркийн автомашин хөндлөн зогссон юм. Тэгээд би машинаа зогсоогоод яаж байгаан юм бол гээд хартал хар машинаас үл таних хоёр залуу бууж ирээд миний машины жолооч талын хаалгыг татаж онгойлоод нэг залуу нь миний нүүр, баруун гар руу 10-20 удаа гараараа цохиод хөлөөрөө миний хөл, цээж хэсэг рүү 5-6 удаа өшиглөөд байснаа “чамайг алнаа” гээд зодоод байснаа машины жолоочын эсрэг талын хаалга руу явахаар нь машиныхаа хаалгыг хаагаад түгжээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Э.Мөнхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 01 ний өдрийн 09 цагаас 16 цагийн хооронд “Аз хур” ХХК-нд ажил дээр байж байхад манай нөхөр Жавхлан нь над руу гар утсаар залгаад “намайг очиж цэцэрлэг ороод хүүхдээ авчих би согтуу байна надаас машины түлхүүр ажил дээрээс ирээд авчих” гэж хэлэхээр нь нөхөр Жавхланг ажлын орчим 25 дугаар эмийн сангийн тэнд Жавхлангаас машины түлхүүр авсан юм. Тэгээд би машинаа унаад явах гэсэн чинь түрийвчээ ажил дээрээ орхисон, түрийвч дотор нь жолооны үнэмлэх байсан юм. Жолооны үнэмлэхгүй явж чадахгүй болохоор өмнө хамт ажиллаж байсан Түвшинтөгс руу гар утсаар залгаад “машин бариад өгөөчээ” гээд гуйгаад хэлсэн юм. Удалгүй Түвшинтөгс нь над дээр хүрээд ирэхээр нь “манай хүүхдийн цэцэрлэг орох гэсэн юм машин бариад өгөөч” гээд машины жолооч хийлгүүлсэн юм. Дөлгөөн нуурын тэнд Түвшинтөгсийн хамт явж байхад хар өнгийн “Приус 20” маркийн машинтай хүмүүс машины урд гаргаад машинаа шахаж зогсоод машинаас манай нөхөр Жавхлан нь найз Мөнх-Эрдэнийг дагуулсан машинаас бууж ирээд Жавхлан нь жолооч талын машины хаалгыг онгойлоод Түвшинтөгсийг шууд цохиод өшиглөөд байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөхрийн голоор салгаж үзсэн чинь Жавхланг салгаж дийлээгүй юм.Тэгээд Жавхлан нь машины түлхүүр аваад холдсон чинь Түвшинтөгс дотроосоо хаалгыг түгжсэн юм. Жавхлан нь цагдаа ирлээ шүү гэх сураг гарсан чинь найзтайгаа хамт зугтаагаад явсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед би өөрийн найз Жавхлангийн ажил болох 25 дугаар эмийн сангийн урд 56 дугаар байрны 0 тоотод ажил дээр очиж найзтайгаа уулзаад байж байхад манай найзын эхнэр Мөнхцэцэг нь 25 дугаар эмийн сангийн тэндээс Жавхлангийн машинтай үл таних залуутай явж байхаар нь манай найз Жавхлан нь энэ хоёрын араас дагаад яв гэсэн. Тэгэхээр нь бид хоёр миний машинтай араас дагаж яваад Дөлгөөн нуурын тэнд машиныхаа урд зогсоод машинаас буугаад Жавхлан нь шууд жолооч талын машины хаалгыг онгойлоод Түвшинтөгсийг шууд цохиод өшиглөөд байсан. Тэгэхээр нь би хараад зогсож байгаад Жавхланг салгаж аваад машиндаа суулгаад яваад өгсөн юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3184 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Түвшинтөгсийн биед тархи, доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөр, дух, баруун суга, цээж, баруун, зүүн эгэмний дотор гадаргуу, зүүн мөрний зулгаралт, баруу ташаа, гуяны цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ  /хх-ийн  19 дүгээр хуудас/,

Б.Түвшинтөгсийн компьютерт томографийн оношлогооны баримт /хх-ийн 22 дугаар хуудас/, Ц.Жавхлангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28-31 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Жавхлан нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Түвшинтөгсийг “эхнэрийн машиныг жолоодож, хамт явлаа” гэж хардан улмаар бие махбодид нь удаа дараа хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд нь тархи, доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөр, дух, баруун суга, цээж, баруун, зүүн эгэмний дотор гадаргуу, зүүн мөрний зулгаралт, баруу ташаа, гуяны цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Түвшинтөгсийн мэдүүлэг, гэрч Э.Мөнхцэцэг, М.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №3184 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Түвшинтөгсийг эхнэртэйгээ хардан зодож цохисноо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч Ц.Жавхланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хохирогчид хүч хэрэглэн зүй бус үйлдэл гаргаж, түүний зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Ц.Жавхланд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Б.Түвшинтөгсөөс “...Жавхлантай эвлэрсэн, санал, гомдолгүй болно...” гэж /хх-ийн 55/ бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Жавхланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна