Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 02

 

*******д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор *******

            Ялтан *******

            Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан *******, ялтны өмгөөлөгч нарын гомдлоор *******д холбогдох 201512000251 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1969 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,   ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ийн /регистрийн дугаар /

******* нь 2015 оны 11 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ын гэрт ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны  шүүх: Шүүгдэгч    овогт  ийн  г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар овогт ийн д 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******д оногдуулсан             хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан *******гаас 4247106 /дөрвөн сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун зургаан/ төгрөгийг гаргуулан хохирогч Их-Угтаал овогт ийн д олгож, 54200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 23394194 /хорин гурван сая гурван ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулахтай холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй ба хохирогчид 304500 төгрөг өгсөн гэж хохирогч мэдүүлсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн данхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.11-ний өдрийн 16 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “ ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа  тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй,  орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий хүмүүсийг байцаагаагүй, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй,  хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг,  эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй гэсэн үндэслэлээр  давж заалдах гомдол гаргаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ******* 2015 оны 11 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ын гэрт хохирогч нь өөрийн эхнэр болон гэрт байсан Дэлгэр-Очир нарт агсан тавьж улмаар ална гэж *******гийн өөдөөс нь хүрч очиж гарыг нь мушгихад өвдөлтөндөө болоод гараа тавиулахын тулд ширээн дээр байсан зүйлийг /данх гэдгийг маргааш нь мэдсэн/ авч шидсэнээс ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрдөг. Тэрээр би энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй. Өөрөөр хэлбэл нүдийг нь сохлох санаа зорилго надад огт байгаагүй гэж мэдүүлдэг.

            ын эмчилгээний үр дүнгийн талаар өмгөөлөгчийн хувьд судлахад хараагүй болоогүй, түүний нүдний цөцгий ч гоожоогүй, харин цөцгийд цус харвалт үүссэн бөгөөд уг цус хуралтыг мэс заслын аргаар соруулаад бүрэн эдгэдэг технологи Монголд нэвтэрч дээрх эмнэлэгт уг мэс ажилбарыг хийлгэсэн байх бүрэн боломжтой байна. ын нүдэнд болор суулгасан нь түүний “Инфинита” эмнэлгийн историд бичээстэй байх бөгөөд уг бичгийн баримтыг шаардан гаргуулж уг хавтаст хэрэгт хавсаргах, цаашлаад шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.

            Мөн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулахад хохирогч ын амбулаторийн картыг шаардан гаргуулж хэрэгт хавсаргаж өгөх, цаашлаад түүний биеийг шинжээчийн дүгнэлт гаргуулахад оролцуулж үзүүлэх хүсэлтэй байна.

… Эмч болон мэс засал хийсэн эмч нарыг гэрчээр оролцуулан хохирогчийн эмчилгээний үр дүн болон түүний нүд хараатай болон хараагүй эсэх, цаашид эмчлэх боломжтой, эсхүл боломжгүй талаар зайлшгүй байцаах шаардлагатай гэж  үзэж байна.

            Энэ бүхнийг шалгуулж шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосны эцэст *******д холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх үүднээс Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна гэжээ.

 

            Ялтан ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  ******* миний бие 2015 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ын гэрт хохирогч нь эхнэр болон гэрт байгаа айлын хүмүүст агсан тавьж улмаар ална гэж гэнэт өөдөөс хүрч ирж гарыг минь мушгихад нь өвдөлтөндөө болоод гараа тавиулахын тулд ширээн дээр байсан зүйлийг авч шидсэнээс түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй. Өөрөөр хэлбэл нүдийг нь сохлох санаа зорилго надад огт байгаагүй. Гэхдээ эцсийн эцэст санаатай ч бай санамсаргүй ч бай энэ бүхэн миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

            ын нүдэнд болор суулгасан нь түүний “Инфинита” эмнэлгийн историд бичээстэй байх бөгөөд нотлох баримтаар уг исторыг хавтаст хэрэгт хавсаргах, цаашлаад нарийн мэргэжлийн нүдний эмч нарыг оролцуулсан  бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна.

            Хараагүй болсон хүнд болор суулгах боломжгүй гэдгийг анх түүнийг үзэж байсан эмч , мэс засал хийсэн эмч нар ярьж байсан. Иймд эдгээр эмч нарыг гэрчээр байцаалгах шаардлагатай гэж би үзэж байна. 

            Энэ бүхнийг шалгуулж шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосны эцэст миний  хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул ялтан ******* ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан *******гаас: Би энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. ын нүд сохорсон гэдэгт би итгэхгүй байгаа юм. Инфинити эмнэлгийн эмч , нарыг асуулгаж, тэд нараар дүгнэлт гаргуулахыг хүсч байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

           Ялтан ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих 04 цагийн орчимд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар баг тоотод оршин суух ын гэрт бусадтай архидан согтуурч байхдаа хохирогч тай маргалдан түүний нүүрэн тус газар цайны данх шидэн улмаар баруун нүдийг хараагүй болгосон хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хохирогч ын мэдүүлэг, гэрч , , нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №16021 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ №43 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүх ялтан *******д 5 жил 1 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хуульд нийцүүлж, үндэслэн гаргасан хууль ёсны тогтоол болжээ.

             Ялтан давж заалдах гомдолдоо “... хохирогч ын нүдийг сохлох санаа зорилго огт байгаагүй...” гэжээ. ******* нь хохирогч ын эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж бие махбодид нь хүнд гэмтэл учрах боломжид зориудаар хүргэсэн буюу үр дагаварт нь хайхрамжгүй ханджээ. Өөрөөр хэлбэл ялтан *******гийн гэмт үйлдэл болон хохирогч ын бие махбодид учирсан гэмт үр дагаврын хооронд шалтгаант холбоо байна. Анхан шатны шүүхээс *******г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцсэн байна.

            2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Шүүх эмнэлэгийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч хохирогч ын биед гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг Улаанбаатар хот дахь улсын 1-р төв эмнэлгийн нүдний тасагт хийжээ. Улмаар шинжээч эмч “... ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн №16021 тоот дүгнэлт гаргасан байна. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ялтны өмгөөлөгч ын гаргасан хүсэлтийг мөрдөн байцаагч хүлээн авч, хүсэлтийг хангах тухай тогтоол үйлдэн дахин шинжилгээ хийлгэх шинжээч томилжээ. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийж “ ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч ын 16021 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэж №43 тоот дүгнэлт гаргажээ. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 018940 дүгээр шийдвэрээр ыг хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 12 сараар тогтоосон байна. Хүнд зэргийн гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2-д “ хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр 35-100% тогтонги байдлаар алдагдсан” гэсэн шинжээр тогтоохоор заасан байх тул ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан “бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Давж заалдах шатны шүүх хуралдаан нь ялтны өмгөөлөгч ын хүсэлтээр 2 удаа хойшлогдсон ба 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байхад ялтны өмгөөлөгч нь дахин шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны зарын хамт ирүүлсэн нь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзлээ. Ялтны өмгөөлөгч давж заалдах гомдол, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэндээ биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна.

      Иймд ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ялтан ******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                   Т.БЯМБАЖАВ

                                        ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА

                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ