Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 149/ШШ2025/00290

 

 

 

 

 

2025 оны 06 сарын ************** өдөр

Дугаар *******49/ШШ2025/00290

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би Улаанбаатар хот,******* дүүрэг, ******* дүгээр хороо, Юнескогийн гудамж ******* МПМ цогцолбор Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ******* сум ******* дугаар баг ******* ******* гудамж *******0******* тоотод оршин овогтой ******* /РД:ЙК86050*********************, утас:95586*******45/-т холбогдох 565,277 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 4*******9*******98*******5 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 95586*******45 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн samsung А*******4 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******, Харилцаа холбооны тухай хуулийн *******-р зүйлийн *******.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.*******, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.*******-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 250,622 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт **************4,655 төгрөг нийт 565,277 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү....гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Мобикомоос нэхэмжилж байгаа 565,277 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулж 565,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******7,608 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 8,804 төгрөг, төрийн сангийн *******00**************040094******* тоот данснаас 8,804 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.******* дэх хэсэгт заасныг баримтлан Мобиком ХХК-ны 565,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******7,608 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 8,804 төгрөг, төрийн сангийн *******00**************040094******* тоот данснаас 8,804 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком ХХК-д буцаан олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН