Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/58

 

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 24 оны 05 дугаар сарын -ны өдрийн 1*******9 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 241*******0000001 дугаартай эрүүгийн хэргийг 24 оны дугаар сарын -ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

- Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, хэрэг хариуцах чадвартай,

Урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 09 сарын 2*******-ны өдрийн 132А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11 сарын 05-ны өдрийн 304 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 04 сар 00 хоногийн хорих ялаас жилийг өршөөн хасаж, ялын үлдэх хэсгийг жил 04 сарын ялыг эдлүүлэхээр тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 сарын -ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар жил 01 сарын хугацаагаар хорих ял болгон хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцож сулласан.

- Шүүгдэгч *******ыг *******тэй бүлэглэн 24 оны 01 сарын 07-ны өдрөөс 0*******-ны өдөр шилжих шөнө 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 0******* дугаар багийн ******* дугаар байрны ******* давхрын ногоо хадгалдаг агуулахын цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 5 шуудай төмс, мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 290,000 төгрөгийн хохирол, 4,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

24 оны сарын 0*******-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар хэсгийн дугаар гудамжны тоот гэрт байх цүнх дотроос түүний эзэмшлийн *******0,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А- Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг хүч хэрэглэн хоолойг боож хууль бусаар авсан,

ганцаараа 24 оны сарын 01-ний өдрөөс -ны өдөр шилжих шөнө 23:20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ дотор иргэн нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж, Хуавэй Вай-61 загварын гар утсыг хууль бусаар авч 5,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, *******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч *******г *******тай бүлэглэн 24 оны 01 сарын 07-ны өдрөөс 0*******-ны өдөр шилжих шөнө 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 0******* дугаар багийн ******* дугаар байрны ******* давхрын ногоо хадгалдаг агуулахын цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 5 шуудай төмс, мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 290,000 төгрөгийн хохирол, 4,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

24 оны сарын 0*******-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар хэсгийн дугаар гудамжны тоот гэрт байх цүнх дотроос түүний эзэмшлийн *******0,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А- Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг хүч хэрэглэн хоолойг боож хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр /хоёр/ жил /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******г /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан жил сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 /тав/ жил /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан жил сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 /дөрөв/ жил /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 05 жил сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 04 жил сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

- Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Баатарнум, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч *******аас 40*******,0 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 0******* дугаар баг, ******* дугаар байр, тоотод оршин суух, овогт - /РД: , утас: *******, *******/-Д 145,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, дугаар хэсэг, дугаар гудамж, тоотод оршин суух, овогт /РД: , утас: **************4771/-д 13,0 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 0******* дугаар баг, ******* дугаар байр, тоотод оршин суух овогт /РД: , утас: /-Д 225,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг Малчин дугаар гудамж, ******* тоотод оршин суух, овогт /РД: МФ*******10*******19, утас: *******7/-д 25,000 төгрөг,

шүүгдэгч *******гээс 40*******,0 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 0******* дугаар баг, ******* дугаар байр, тоотод оршин суух, овогт - /РД: , утас: *******, *******/-Д 145,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, дугаар хэсэг, дугаар гудамж, тоотод оршин суух, овогт /РД: , утас: **************4771/-Д 13,0 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 0******* дугаар баг, ******* дугаар байр, тоотод оршин суух овогт /РД: , утас: /-д 225,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг Малчин дугаар гудамж, 0******* тоотод оршин суух, овогт /РД: МФ*******10*******19, утас: *******7/-Д 25,000 төгрөг тус тус олгож,

- Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 2,7,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгож,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон ТОГТООХ хэсгийн 1 дэх заалт дээр маргах зүйл байхгүй.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр жил сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын эдлэх хорих ялын хугацааг 05 жил сарын хугацаагаар гэж шийтгэсэн.

Дээрх шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч *******аас 40*******,0 төгрөг гаргуулж, хохирогч Б.д 145,000 төгрөг, хохирогч Б.д 13,0 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.ад 225,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.ад 25,000 төгрөгийн хохирлоо төлөх гэж шийдвэрлэснийг, төлж барагдуулаагүй байсан.

Гэвч шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарсны дараа доорх байдлаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна. Үүнд:

-24 оны 05 сарын 05-нд Хаан банкны 5*******275212 тоот дансанд 0,000 төгрөгийг хохирогч М.д шилжүүлж гүйлгээний утгыг хохирол барагдуулав гэж,

-24 оны 05 сарын 05-нд 476539******* тоот дансанд 600,000 төгрөгийг хохирогч Н.ад шилжүүлж гүйлгээний утгыг хохирол барагдуулав гэж,

-24 оны 05 сарын 05-нд Хаан банкны дансанд 400,000 төгрөгийг хохирогч Б.д

-Хохирогч Д.ад Хаан банкны 732*******0*******93 дансанд ,000 төгрөг тус тус шилжүүлж хохирол төлсөн байна.

Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал урьд ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал мөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөв шударгаар мэдүүлж байсан, хохирогч иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг бүрэн төлсөн бусдад төлөх төлбөргүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, болон *******.2 дугаар зүйлийн 2-т заасныг тус бүр хорих ялын доод хэмжээний дотор буюу 01 жил хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг жилийн хугацаагаар тогтоож хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3-р заалтыг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу гэм буруугийн асуудал дээр маргаж, мэтгэлцэх зүйл байхгүй. Шүүгдэгч  нар хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөл байдалтайгаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч нарын хохирол төлбөрийг төлж, эрх зүйн байдлаа дээрдүүлсэн. Хохирогч д 0,000 төгрөг, д 400,000 төгрөг, ад ,000 төгрөг, ад 600,000 төгрөгийг шүүгдэгч ******* нь өөрийн санаачилгаар төлж, хохирогч нар гомдол саналгүй болохоо илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ******* дугаар талд иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирол төлбөр төлөгдөөгүй байсныг дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлд заасан шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ад 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, *******.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээгээр буюу тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шийтгэх  тогтоолд  өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Миний ялыг багасгаж өгнө үү гэв. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн байхыг шаарддаг. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нөхөн төлөгдөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох  саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн бусдын орон байранд, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан, иргэн М.гийн эд зүйлийг авах зорилгоор бие эрх чөлөөнд нь халдаж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч ******* нь ганцаар иргэн бие эрх чөлөөнд нь халдаж, улмаар эд зүйлийг нь авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ шүүгдэгч нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцогчдын үүрэг, оролцоог  харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах зэргийг тайлбарлан хууль зүйн дүгнэлт хийжээ.

Гэтэл шүүгдэгч ******* дангаар иргэн бие эрх чөлөөнд нь халдаж улмаар эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “... шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга... хэргийг нотолж буй нотлох баримтын ач холбогдол, хууль ёсны гэж үзсэн үндэслэл... ” бичнэ гэх шаардлага хангагдаагүй байна.

2/ Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн  үйлдэлд нь шүүгдэгч *******ад 3 жил, *******д 2 жил хорих ял оногдуулахдаа хорих ялыг ялгамжтай оногдуулах болсон үндэслэл, шалтгаанаа зааж өгөөгүйгээс шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлага хангагдаагүйгээс гадна Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д заасан шаардлагуудад нийцээгүй байна.

3/ Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл:

-Шүүгдэгч *******ын “...Тухайн үед 45 орчим насны үл таних хүн АТМ-с мөнгө аваад өг гэж Улаанаагаас /*******/ гэж гуйгаад Улаанаа чадахгүй гэснээс болж маргаан үүссэн. Би найзыгаа өмөөрөөд тэр хүний цохсон. Тэр хүн гар утсаар ярьж байхаар би хар өнгийн гар утсыг нь булааж аваад зугтсан гэх” мэдүүлэг /хх-200 тал/

-Хаан банкны АТМ-н дотор байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /...хар бараан өнгийн куртиктэй, туранхай өндөр эрэгтэй, цагаан өнгийн куртиктэй намхан эрэгтэй хоёр орж ирээд АТМ дотор байсан хүний нүүр лүү 1 удаа, зүүн хөлөөрөө 1 удаа, зүүн гараараа 1 удаа цохчихсон. Цохиулаад газар хэвтэж байгаа хүний нүүрнээс цус гарсан. Намхайн эрэгтэй  гар утсыг булааж авсан./ хх-3 тал гэх нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөөгүй нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан  “-Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.” гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл:

Шүүгдэгч дангаар иргэн Баатарнумын бие эрх чөлөөнд нь халдаж улмаар эд зүйлийг нь авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд сонсгосон зүйл анги шүүх зөв гэж үзсэн бол шүүгдэгч нар иргэн бие эрх чөлөөнд нь халдаж улмаар гар утсыг нь авч буй нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа нь тодорхойгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.******* дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 05 дугаар сарын -ны өдрийн 1*******9 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                               З.ТӨМӨРХҮҮ

                                                                          Б.МАНЛАЙБААТАР