Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 149/ШШ2025/00292

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 149/ШШ2025/00292

Сэлэнгэ аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны 33,622,127 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Бямбажав нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,062 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.******* 163,031 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 163,031 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банканд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН