Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 149/ШШ2025/00295

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 149/ШШ2025/00295

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо Сентрал тауэр ******* давхарт байрлах М банк /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* утас:*******92**************192 нэхэмжлэлтэй Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Дунд дарь-эх 14-1*******7 тоотод оршин суух овогтой ******* /РД:*******, утас:*******/-т холбогдох 14,976,372.32 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000276955 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 14,953,372.32 төгрөг, нотариатын хөлс 23,000 төгрөг, нийт 14,976,372.32 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь М банкнаас нэхэмжилж байгаа 14,976,372.32 төгрөгтэй санал нийлж байна. Ямар нэгэн маргаан байхгүй. 14,976,372.32 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк нь хариуцагч Г.*******д холбогдуулж Зээлийн төлбөр нийт 14,976,372.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,*******31.*******6 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гээс 116,416.5 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 116,416.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дугаар зүйлийн 75*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан М банк-ны зээлийн төлбөрт 14,976,372.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,*******31.*******6 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гээс 116,416.5 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 116,416.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН