| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00338/И |
| Дугаар | 149/ШШ2025/00297 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 149/ШШ2025/00297
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 14*******/ШШ2025/002*******7 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би
Нэхэмжлэгч: Хас банк /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Зүүнхараа тооцооны төвийн банкир Д.******* утас:*******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух Баярсайхан овогтой ******* /РД:МИ770*******2400, утас:*******5778065/-д холбогдох
7,444,601 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээл олгох боломжит дүнгийн тооцооллыг хийж, харилцагч зээлийн нөхцөл, зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421. 2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн ******* дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 13200*******07******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,500,000 төгрөгийг жилийн 1*******.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 73 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 7,444,601 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 7,444,601 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.*******ад холбогдуулж 7,444,601 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 134,064 төлсөн төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 67,017 төгрөг, төрийн сангийн 100130400*******41 тоот данснаас 67,017 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банканд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны 7,444,601 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,064 төлсөн төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 67,017 төгрөг, төрийн сангийн 100130400*******41 тоот данснаас 67,017 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банканд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН