| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00385/И |
| Дугаар | 149/ШШ2025/00299 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 149/ШШ2025/00299
| 2*******5 оны 06 сарын *******3 өдөр | Дугаар *******49/ШШ2*******5/0*******99 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо *******ын талбай-******* Сэнтрал тауэр ******* давхарт байрлах Токи ББСБ ХХК-ын /утас:*******9**************0953/-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******- тоотод оршин суух овогтой ******* /РД:МЗ750507*******, утас:**************7*******2*******4*******/-д холбогдох
3,*******95,374.06 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2*******5 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч Н.******* нь тус байгууллагатай 2*******4 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-2*******4060722962 тоот гэрээ байгуулж гэрээний дагуу iphone *******5 маркийн гар утсыг /цаг чихэвч/ нийт 3,*********************,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж байна. Нийт 3,*******95,374.06 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Токи ББСБ-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 3,*******95,374.06 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулж 3,*******95,374.06 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид 77,276 төлсөн төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 3*******,63******* төгрөг, төрийн сангийн *******00*******3040094******* тоот данснаас 3*******,63******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь 3,*******95,374.06 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид 77,276 төлсөн төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 3*******,63******* төгрөг, төрийн сангийн *******00*******3040094******* тоот данснаас 3*******,63******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН