Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/59

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч , түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны *******0*******4 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох *******418000000041 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******4 оны 05 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Мон Улсын иргэн,  гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *******005 оны 05 сарын 09-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар ******* жилийн хорих ялаар шийтгүүлж, *******006 оны 03 сарын *******7-ны өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар 9 сар 18 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******0*******3 оны 1******* дугаар сарын **************-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* сумын *******-р баг ******* гэх газраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хийгээр ажилладаг плитк, 5 литрийн газын баллон зэргийг хулгайлан авч 110.000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хохирол учруулсан,

-мөн иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 334.000 төгрөгийн буюу бага бусаас дээш хэмжээний хор уршиг учруулсан,

-иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч *******13.000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хор уршиг учруулсан,

-иргэн хүн байнга амьдрах зориулалттай 3 байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч элдсэн үхрийн шир авч, нийт *******06.700 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хохирол учруулсан,

-иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрсэн,

-иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 10.000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хор уршиг учруулсан, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 873.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч хүн байнга амьдран суух зориулалттай орон байранд нэвтэрсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг *******0*******4 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрөөс тоолж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

...Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4.04.1*******-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэдүүлэг шалгах ажиллагаанд сайн дураар оролцсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хувийн байдлын хувьд ******* нь ахуйн ослын улмаас хөлийн 10 хуруу, тавхай хэсгээ тайруулж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, байнгын группт байдаг, 3-14 насны 4 хүүхэдтэй, эхнэрийн хамт мал аж ахуй эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулж, 4 хүүхдээ тэжээн тэтгэдэг малчин хүн юм.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч *******ын хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний бие ******* өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн нь чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болохоо илэрхийлж байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан мөн гарын хуруугаа тайруулж, хөдөлмөрийн чадварын 70 хувь алдагдалтай болсон, 3-14 насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх болзлыг шүүгдэгч *******ын хувьд хангасан гэж үзэж байна. Шударга ёсны зарчмыг хангах нь зүйтэй хэдий ч хүн бүрд тэгш байх боломжийг олгох нь зөв. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлж байгаа хандлага, хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******:

Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* оногдуулсан ялыг багасгах тухай гомдол гаргасан байна. Шүүгдэгч ******* оногдуулсан ялыг багасгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэй,  санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч нь өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлэн хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан. Шүүх шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан. Учир нь шүүгдэгч гэмт хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө үйлдлүүдийг нэг бүрчлэн зааж өгч байгаа нь гэм буруутай үйлдэл хийж байгаагаа мэдэж, ухамсарлаж байсан болох нь харагдаж байна. Шүүгдэгч нь санаатайгаар, үргэлжилсэн үйлдлээр нийт 6 иргэний 8 байшинд нэвтэрсэн нь нийгмийн аюулын хор уршиг ихтэй учраас хуульд хүндрүүлэх шинж хэмээн хуульчилсан. Уг гэмт хэрэгт *******-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид  тохирсон ял, шийтгэлийг оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг үндэслэн тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ.  

*******. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

3. Прокуророос шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр *******0*******3 оны 1******* дугаар сарын **************-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* сумын *******-р баг ******* гэх газраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор иргэн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хийгээр ажилладаг плитк, 5 литрийн газын баллон зэргийг хулгайлан авч 110.000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хохирол учруулсан,

-мөн иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 334.000 төгрөгийн буюу бага бусаас дээш хэмжээний хор уршиг учруулсан,

-иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч *******13.000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хор уршиг учруулсан,

-иргэн хүн байнга амьдрах зориулалттай 3 байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч элдсэн үхрийн шир авч, нийт *******06.700 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хохирол учруулсан,

-иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрсэн,

-иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 10.000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хор уршиг учруулсан, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 873.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлсон.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосны дагуу үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий иргэдийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 873.700 төгрөгийн хохирол учруулсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад холбогдох бүхий л ажиллагааг гүйцэтгэж, үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай, хүрэлцэхүйц байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл дээрх хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч өгсөн: “...Би *******0*******3 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр ******* сумын ******* дугаар баг, ******* д байдаг амралтын байшин дээрээ очиж үзэхэд бүх юм бүрэн бүтэн байсан, тэгээд *******0*******3 оны 1******* дугаар сарын *******9-ны өдөр байшин дээрээ очиход манай байшингийн урд талын цонхыг онгойлгоод байшингийн доор байсан шатыг гаргаж ирээд босгож тавиад хулгайч дотогшоо орж байшин дотор байсан газаар ажилладаг улаан өнгийн плитка, 5 литрийн савлагаатай улбар шар өнгийн газын баллон алга болсон байсан” гэх мэдүүлэг (1-р х х-ийн 16-р тал),

-хохирогч өгсөн: “...Би *******0*******3 оны 1******* дугаар сарын *******9-ний өдөр ******* д байх байшингаа эргэж очиход цонх нь онгорхой, хөшигний тогтоогч салж унасан, шумуулаас хамгаалах тор мултарч унасан байдалтай, гэр доторх эд зүйлс ундуй сундуй байсан, тэгээд би гэрийнхээ эд зүйлсийг нэг бүрчлэн бүртгэж үзэхэд хоол хийдэг хар өнгийн иштэй хутга алга болсон байсан. Би тэр хутгыг *******0*******3 онд Дархан зах дээрээс *******0.000 төгрөгөөр худалдан авч байсан, миний хутга ямар нэг бичиггүй, хар өнгийн иштэй хутга байсан. Би вакум цонхны засварын газар луу утсаар ярьж манай цонхонд үүссэн эвдрэл гэмтлийн талаар асуухад ын рам хэсгийг хэсэгчлэн солих боломжгүй, бүтнээр нь сольсон гэж хариулсан” гэх мэдүүлэг (1-р х х-ийн 1*******6-р тал),

-хохирогч өгсөн: “...Би *******0*******3 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр ******* сумын ******* дугаар баг, ******* д байдаг амралтын байшиндаа очиход бүх юм бүрэн бүтэн, хаалга цонх нь бүгд хаалттай байсан, тэгээд *******0*******3 оны 1******* дугаар сарын *******9-ны өдөр дахин байшиндаа очиход манай байшингийн 4 цонхны модон хаалтыг эвдэж онгойлгоод ар талын цонхны шилийг хагалж дотогш орж байшин дотор байсан "Порт" нэртэй дарс, "Эдэн" нэртэй 1 литрийн архи хулгайлсан байсан, тийм болохоор цагдаад хандаж байна. Би байшингийнхаа түлхүүрийг өөр ямар нэг хүнд өгөөгүй. Манай байшингийн 3 цонхны гадна талын модон хаалтын цоожийг эвдэж хойд талын цонхыг хагалсан байсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 168-р тал),

-хохирогч өгсөн: “...Манай бор өнгийн 1 давхар байшингаас алга болсон эд зүйл байхгүй. ...40х30 хэмжээтэй цагаан өнгийн вакум цонх хагарсан. Түүний шилийг төлүүлж авмаар байна, нөгөө байшингаас бор өнгийн үхрийн элдсэн арьс алга болсон байсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн *******04, *******-р хх-ийн 18-р тал),

-хохирогч өгсөн: “...Манай байшин бор өнгийн хаалгатай, 4 ширхэг цагаан өнгийн вакум цонхтой 1 давхар шар өнгийн байшин юм. Манай байшингийн цонх түгжээтэй байсан. Би хамгийн сүүлд *******0*******3 оны 1******* дугаар сарын 13-ны өдөр байшиндаа очиж хөргөгч, бусад хэрэглээний эд зүйлсээ хүргэж тавиад явахдаа цонхыг нь түгжээд явсан. Манай байшингийн цонхны түгжээ өөрөө онгойдоггүй юм. Манай байшингийн түлхэж онгойлгосон цонхны ******* ширхэг шар өнгийн 5 см урттай төмөр түгжээ эвдэрсэн” гэх мэдүүлэг (*******-р хх-ийн 96-р тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, алдагдсан эд зүйлсийг үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар маргаангүй, хөдөлбөргүй нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаж, дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6. “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөн тооцдог.

Бусдын орон байр халдашгүй байх ба хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх байдлаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд орсон бол хохирлын хэмжээнээс үл хамаарч уг шинжээр хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан,   түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, хориглосон орон зай байх ба шүүгдэгч нь үүнийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болдог.

Хулгайлах гэмт хэргийг үйлдэж буй этгээд нь өөрийнхөө хийж буй хууль бус үйлдэлдээ өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй гэсэн сэтгэхүйгээр хандаж, өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг.

Иймд Прокуророос шүүгдэгч *******ын үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

7. Дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

8.Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч *******ын ...иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрсэн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжийг хангаагүй... гэж уг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байх шинж үгүйсгэгдэж байна.

9. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдал, шүүгдэгчийн хувийн байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг шууд буруутгах боломжгүй юм.

9. Гэхдээ шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн хувьд ахуйн осол, гэмтлийн улмаас ******* хөлийн шагай ба тавхай тайрагдаж, өвчний жагсаалтын 1-10-40-******* онош заалтаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын *******016 оны 0******* сарын 01-ний өдрийн 0106*******6******* дугаар шийдвэрээр насан турш 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь ******* дугаар хавтаст хэргийн 16*******-р талаас 173-р талуудад авагдсан акт, гэрэл зураг, эмнэлгийн магадалгаануудаар тогтоогдсон байдлыг анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаагүй, шийтгэх тогтоолд энэ талаар огт дурдаагүй байх тул шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэм буруугийн талаар болон хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй, түүндээ гэмшиж буй хандлага, хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн, ар гэртээ эхнэр нь насанд хүрээгүй 4 хүүхдийн хамт байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг багасгаж шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, эдлэх хорих ялын хугацааг багасгаж өгөхийг хүссэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг:

        “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         *******. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 95 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧ                                                     Б.МАНЛАЙБААТАР                                   

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ