| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00314/И |
| Дугаар | 149/ШШ2025/00391 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 149/ШШ2025/00391
| *******0*******5 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 149/ШШ*******0*******5/0091 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би
Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, О.*******-******* өргөн чөлөө гудамж, ******* байр, *******Б тоотод орших "Есөн шижир Инвест ББСБ" ХХК/РД:606**************96, утас:9595696*******, /-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, сум, -р баг, тоотод оршин суух овогтой ******* /РД.М8401*******81*******, утас:99705*******41/, *******- овогтой /РД:, утас:95805*******91/ нарт-д холбогдох "18,79,0.*******8 төгрөг гаргуулах" тухай хүссэн нэхэмжлэлийг *******0*******5 оны 04 дүгээр сарын *******8-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Есөн шижир Инвест ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нар нь манай "Есөн шижир инвест ББСБ" ХХК-тай *******0*******4 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын .******* хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч Г.******* нар нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 45,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний ., .4, .5, .6 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч Г.*******, О. нараас: Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 445,51. төгрөг төлж, үлдэгдэл 14,554,*******8.67 төгрөгийг, *******0*******4 оны 05 дугаар сарын 17-наас *******0*******5 оны 04 дүгээр сарын *******-нийг хүртэл 41 хоногийн үндсэн хүү 5,*******5*******,65*******.85 төгрөгөөс 1,485,604.0 төгрөгийг төлж, үлдэгдэл ,766,961.55 төгрөгийг, Нэмэгдүүлсэн хүү 58,764.4 төгрөгөөс 864.7 төгрөгийг төлж, үлдэгдэл 57,900.06 төгрөгийг, Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 18,79,0.*******8 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд *******49,847 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү. ..гэжээ.
Хариуцагч Г.*******, Э. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Есөн шижир Инвест ББСБ-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.Бид хоёр машин зээлээр авсан нь үнэн. Орон байр маань шатаад өмссөн хувцастайгаа үлдсэн учир машиныхаа зээлийг төлж чадаагүй, нэхэмжилж байгаа 18,79,0.*******8 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн шижир Инвест ББСБ ХХК нь хариуцагч Г.*******, Э. нарт холбогдуулж 18,79,0.*******8 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, Э. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч нарын бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Есөн шижир Инвест ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******49,847 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Э. нараас 1*******4,9*******.5 төгрөг, төрийн сангийн 10010400941 тоот данснаас 1*******4,9*******.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир Инвест ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт заасныг баримтлан Есөн шижир Инвест ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй 18,79,0.*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.*******, Э. нар нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******49,847 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Э. нараас 1*******4,9*******.5 төгрөг, төрийн сангийн 10010400941 тоот данснаас 1*******4,9*******.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир Инвест ББСБ ХХК-д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН