| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00150/И |
| Дугаар | 149/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 149/ШШ2025/00397
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 1*******9/ШШ2025/00*******97 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн би Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо бага тойруу 6-******* тоотод байрлах Хэрэглээний лизинг ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* утас:89**************899/-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, Баянсуудал гудамж *******7 тоотод оршин суух овогтой ******* /РД:УК910*******1881, утас:9*******709019/-т холбогдох *******,20*******,2*******5.81 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч М.******* нь 202******* оны ******* дугаар сарын 16-ны өдөр ЗҮ-СГГ/202*******- 12*******09******* тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2.0*******9,800 /Хоёр сая дөчин есөн мянга найман зуун / төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч М.******* нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 202******* оны ******* дугаар сараас эхлэн 589 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч М.******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7. Иргэний хуулийн *******12 дугаар зүйлийн *******12.1 -р зүйлийг тус тус үндэслэн *******,20*******,2*******5.81 / Гурван сая хоёр зуун гурван мянга хоёр зуун гучин таван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч миний бие нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага *******,20*******,2*******5.81 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ны *******,20*******,2*******5.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,202 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас **************,101 төгрөг, төрийн сангийн 1001*******0*******009*******1 тоот данснаас **************,101 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дахь хэсэгт заасныг баримтлан Хэрэглээний лизинг ХХК-ны *******,20*******,2*******5.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,202 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас **************,101 төгрөг, төрийн сангийн 1001*******0*******009*******1 тоот данснаас **************,101 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-нд олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН