Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

Иргэдийн төлөөлөгч Т.Нямдорж,

Улсын яллагч Г.Цогтгэрэл  

Шүүгдэгч Т.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр /ҮД: 2444/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хашаат овогт Товуудоржийн Эрхэмбаярт холбогдох эрүүгийн 1709000000298 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй гэх, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо түүхийн эдийн 31 дүгээр цэгт оршин суух хаягтай, түүхий эдийн 31 дүгээр цэгт грушик ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хашаат овогт Товуудоржийн Эрхэмбаяр, /РД: ЧЛ75091174/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Эрхэмбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-432 тоот хашаанд байрлах модон амбаар дотор иргэн Ц.Батцэнгэлтэй “савны гадуур шээж, шээсээ шалан дээр асгалаа” гэж маргалдаж түүнийг биеэ хамгаалж чадахгүй согтуу болохыг мэдсээр байж зуух руу түлхэж унаган, унасан байхад нь зуухан дотроос халуун цог хоолны халбагаар хутгаж гэдэс орчимд нь асгасан, босоод ирэхэд нь өмсөж байсан цамцаар нь хоолойг нь боож онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Эрхэмбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Эрүүгийн 1709000000298 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т.Эрхэмбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...: Би 2017 оны 12 дугаар сарын 10-ний 22 цаг 40 минутын орчимд талийгаач Батцэнгэл усанд орчихоод ирсэн. Тухайн үед түүхий эдийн 31 дүгээр цэг дээр талийгаачийн хамт амбаарт Өнөржаргал бид гурав амьдардаг байсан. Тэгээд талийгаач ирэхдээ согтуу байсан ба би талийгаачийг амбаар руу ороод унт гээд оруулсан. Тэгээд би Өнөржаргал, түүхий эдийн цэгийн эзний бэр Сарангэрэл нарын хамт түүхий эдийн цэгээ хаачихаад би хажууханд байрладаг дэлгүүр орж хоолны материал болон Хандгай нэртэй 0.75 л савалгаатай архи 1 шилийг аваад гэртээ ороод Өнөржаргал бид хоёр зуухандаа гал түлж хоол хийж эхэлсэн. Тухайн үед талийгаач Батцэнгэл сэрчихсэн байсан ба гаднаас шил тушаах гээд Алтангэрэл ирсэн. Алтангэрэл авчирсан шил хуванцараа тушаачихаад мөнгөөрөө дэлгүүрээс 0.5 л савалгаатай Хандгай нэртэй архи авчирсан. Тэгээд бид нар дөрвүүлээ хоолоо хийж идэнгээ архинаас ууж эхэлсэн. Тэгээд би орон дээрээ сууж байсан чинь талийгаач өөрийнхөө орон дээрээс босч ирээд зуухны хажууд байдаг шээсний сав руугаа шээчихээд шээсээ шалан дээр асгачихсан юм. Тэгэхээр нь би талийгаач руу "шээсээ асгачихлаа шүү дээ" гэж уурласан юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би баруун гараараа талийгаачийн энгэрээс нь заамдаж байгаад зуух руу түлхчихсэн. Тэгэхэд талийгаач баруун талаараа унасан ба газар уначихаад босч ирэхгүй "ёо ёо миний бөгс хорсоод байна штээ" гэж хэлэхээр нь би Өнөржаргалтай хамт талийгаачийг орон дээр нь өргөж тавьсан тэгээд талийгаач ахиж ямар нэгэн юм хэлээгүй дуу гаргаагүй. Тэгээд би, Өнөржаргал, Алтангэрэл бид нар унтацгаасан ба өглөө 06 цаг 40 минутад намайг Өнөржаргал сэрээгээд "Цэнгэл болохоо байчихлаа та үзээдэх" гэж хэлсэн. Тэгээд босоод би талийгаачийн гарнаас барьж үзэхэд хөшчихсөн байхаар нь Өнөржаргалыг түргэн дуудуулах гэж явуулсан. Тэгээд удалгүй түргэн ирж үзчихээд цагдаа дуудсан юм…Би талийгаачийг баруун гараараа заамдаж мушгиж хоолойг нь боож байгаад түлхчихсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 184-185 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалтын 9-243в тоот гэртээ байж байгаад өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад охин Баярцэцэгийг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явсан юм. Явж байтал 94525394 гэсэн дугаараас залгаад “уучлаарай танай дүү Батцэнгэл ажил дээрээ нас барчихлаа та тайван байгаарай одоо очоод таныг авья” гэж хэлсэн. Батцэнгэлийн ажлынх нь газрын Сараа гэх эмэгтэй хүрч ирээд намайг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэсрүү авч явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй шил лааз түүдэг адилхан ядарсан хүнээс одоо юу нэхэмжлэх вэ хуулийн байгууллага шийдэх журмаараа шийдээд зохих ёстой ял шийтгэлийг нь өгөх байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх 26-32 дугаар хуудас/,

Гэрч М.Өнөржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:"... 2017 оны 12 дугаар сарын 10-ний орой ...бид нар хоол идчихээд кино үзэж хэвтсэн. 00:30 цагийн үед би гарч бие засчихаад орж ирсэн. Тэгэхэд Батцэнгэл 5 литрийн цэвэр усны сав руу шээх гэж байгаад гадуур нь шээчихсэн юм. Эрхэмээ ах тэгсэн чинь Батцэнгэлийг “хөөш чи энэ гэрт юу хийдэг юм бэ, хоол унд ч хийхгүй нус цэрээ энд тэнд хаяад, орондоо шээгээд, савны гадуур шээдэг” гэх мэтээр загнаж байсан. Тэгтэл Батцэнгэл “чи ер нь яахаараа ингэж солиорч хуцаж байдаг юм бэ” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Батцэнгэл өмдөө хагас татаад ор руу явж байтал Эрхэмээ ах очоод Батцэнгэлийг заамдаад түлхсэн. Тэр үед Батцэнгэл хальтираад хойшоогоо халуун пийшин дээр суусан. Тэгэхлээр нь би гялс татаж босгосон чинь Батцэнгэл “яая түлэгдчихлээ” гэхээр нь харсан чинь нэг талынхаа өгзөгөөр суучихсан, түлэгдчихсэн байсан. Тэр үед Эрхэмээ ах “хохь чинь” гээд дахиж барьж аваад цамцных нь захыг хоёр гараараа мушгиж боосон. Би “Эрхэмээ ахаа та тавь л даа” гэтэл нилээд байж байгаад тавьсан. 2 минут гаран болсон байх. Тэгтэл Батцэнгэл ор, зурагт хоёрын завсараар шалан дээр унасан. Тэр үед би Эрхэмээ ахад “та цаанаас нь өргө” гэж хэлээд би цээжнээс нь өргөөд бид талийгаачийг өргөөд орон дээр орон дээр толгойг нь үүдний хэсэг буюу баруун тал руу харуулж хэвтүүлсэн. Тэгээд бид нар унтчихсан. Өнөө өглөө 06:30 цагт би сэрээд бие засчихаад зуухандаа нүүрс хийчихээд Батцэнгэл хөнжил нөмрөөгүй, түлэгдсэн бөгс нь ил гарчихсан болохоор нь очоод “Цэнгэлээ хөгшөөн наад өмдөө тат, одоо ингээд Отгоо эгч ороод ирж магадгүй шүү” гэж хэлээд татсан чинь бие нь хөшөөд сонин болчихсон байсан. Би Эрхэмээ ахаа Цэнгэл болохоо больчихсон юм шиг байна, та үзээдэх гэсэн. Тэгэхэд Эрхэмээ ах Батцэнгэлийг хүзүүн дээр хуруугаа хүргэснээ доод гэр рүү орж хүн дууд наадах чинь өнгөрчихсөн байна гэсэн. Би явж Отгоо эгчийг дуудаад Отгоо эгч түргэн дуудсан. Түргэн ирээд нас барчихсан байна гээд цагдаа дуудсан… эхлээд талийгаачийг боогоод талийгаач зуух, орны завсар унасан. Эрхэмбаяр ах зуухан дотроос халуун цог хоолны халбагаар хутгаад дээрээс гэдэс хавьд /баруун талд/ халуун цог асгасан. Би цогыг нь цэвэрлээд босгосон. Тэгтэл талийгаач босож ирээд дахин Эрхэмбаяр ахтай барьцалдаад авсан. Эрхэмбаяр ах дахин талийгаачийг боосон тэгээд талийгаач унаад дахиж босч ирээгүй... Эрхэмээ ахаа одоо хоёрын хооронд хэлэхгүй байхаараа хоёулаа үнэнээ хэлье гэж хэлсэн. Тэгтэл Эрхэмээ ах “намайг талийгаачийг боосон гэж битгий хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газрын үүдэнд байхдаа Сараагийн нөхөр Олзбаярт гар утсан дээрээ “Эрхэмээ ах талийгаачийг боосон Эрхэмээ ах битгий хэлээрэй гээд байна би яах вэ” гэж бичээд харуулсан тэгтэл Олзбаяр юм хэлэлгүй гараад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн  34-45 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Олзбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Өнөржаргал, Эрхэмбаяр хоёр холбон гавлуулсан байсан. Гэхдээ намайг хажууд нь байж байхад Өнөржаргал товчлууртай гар утсаар тоглож байгаа юм шиг дэлгэцэн дээр нь юм бичээд энэ яаж байна гэж надад гар утсаа өгсөн. Би гар утсыг нь аваад хартал “Эрхэмээ ах талийгаачийг хөнөөсөн намайг битгий хэл гээд байна” гэж бичсэн байсан. Тэгээд уг гар утасны дэлгэцэн дээр бичсэн зүйлийг устгаад гадаа гараад эхнэр Сарангэрэлд ийм зүйл болсон байна гэж хэлээд байцаагчид нь хэл гэж хэлсэн манай эхнэр Сарангэрэл байцаагч руу нь утсаар ярьж хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Сарангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...өнөө өглөө 06.40 цаг болоод байж байтал Өнөржаргал орж ирээд Батцэнгэл нэг л эвгүй болчлоо гэсэн. Би орж ирээд хартал хөдөлгөөнгүй байсан. Би түргэн дуудсан юм. Түргэний эмч нас барсан байна гэсэн...Би тэр үед би нөхрийнхөө хажууд байсан. Цагдаагийн хэлтэс дээр байсан Эрхэмбаяр ах Өнөржаргалын хажууд байсан. Тэгээд Өнөржаргал гар утасныхаа дэлгэцэн дээр бичээд манай нөхөрт “энэ тоглоом ямар байна” гэж хэлээд харуулсан байсан. Би тухайн үед нь хараагүй манай нөхөр намайг “хоёуулаа энэ хоёрт ус авч өгье гарья” гэж надад хэлж намайг дагуулж гараад манай нөхөр надад Эрхэмбаяр ах талийгаачийг боосон. Тэгээд намайг битгий хэл гээд байна яах вэ гэж бичсэн байна хоёулаа цагдаад нь хэлсэн нь дээр байх гэж хэлээд би өглөө дуудлаганд очсон цагдаад утсаар нь хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50, 51-52 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Отгон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 12 сарын 10-ны өдөр 7 буудалд манай ахын хүүхэд нас бараад буяны ажилтай байж байгаад орой 22 цаг өнгөрөөд ирэхэд манайд ажилладаг Эрхэмбаяр гадаа хог шүүрдээд зогсож байсан. Тэгээд би “Эрхэмбаяраа за хаалгаж байна уу” гэхэд “одоо хаалаа Цэнгэл /талийгаач/ дотор байгаа” гэсэн. Тэгээд би гэртээ орсон юм. Тэгээд унтаж амраад өглөө 06:40 цагийн үед босоод байж байтал хаалга цохиод Өнөрөө /Өнөржаргал/ Отгоо эгчээ Батцэнгэл нэг сонин болсон байна “та хараад ирээч” гэсэн. Хувцасаа өмсөөд гарч ирээд Батцэнгэл, Эрхэмбаяр, Өнөржаргал нарын амьдардаг модон амбаарт ортол амбаарт байдаг матрасны хамгийн наад талаар нь Батцэнгэл дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Огт хөдлөхгүй байсан. Тэгтэл Эрхэмбаяр босоод хаалганы хажууд зогссон. Отгоо эгчээ амьсгалахгүй байна гээд байсан. Тэгээд би буцаж ороод охин Сарангэрэлийг “утсаар тургэн дууд” гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн  53-57 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 12 сарын 10-ны орой би өөрийн таньдаг Эрхэмбаяр, Өнөржаргал, Батцэнгэл нарын ажилладаг газарт нь 22 цагийн орчим байх намайг очиход тэр түүхий эд авдаг цэг хаасан байсан. Тэр үед би уг гурав дээр тал шил архитай орсон юм. Шим нэртэй архи байсан. Тэгээд би нөгөө архиа гаргаж уусан тэр үед нөгөө 3 буюу Эрхэмбаяр, Өнөржаргал, Батцэнгэл нар нэг шил 0.75 гарммын архи гаргаж ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй. Түүнийг нь уугаад тэдний гэрт будаатай хуурга байсан. Түүнийг идээд би гарах болсон. Намайг гарахад Өнөржаргал “надтай цуг гаръя” гэсэн. Бид 2 гараад 40 мянгат орсон. Архины шил болон эд зүйл түүгээд явж байтал Өнөржаргал нойр хүрээд байна гэртээ харьж унтлаа гээд явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн  62-65 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“…Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй 18-432 тоот гэх Дэнжийн мянгийн цагаан байрны хот руу явдаг автобусны буудлын эсрэг талын ногоон өнгийн хаалгатай хашаа хашаа байх... уг хашааны үүдний баруун талд 4*5 хэмжээтэй хар өнгийн модон амбаар байх ...матрасийг ор болгон газарт байрлуулсан байх ба уг матрасан дээр толгойдоо хүрэн өнгийн үстэй дээгүүрээ хар  алаг өнгийн захтай ноосон цамцтай, уг цамц нь доороосоо гэдэс хэсгээс цээжрүүгээ хагас сөхөгдсөн байдалтай. Доогуураа хар хөх өнгийн канттай бэлтгэлийн өмдтэй уг өмд нь дээрээсээ өвдөг хэсэг рүү хагас шувтарсан хөл нүцгэн 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байв. Уг 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос нь дээшээ харсан байдалтай байх ба, ил харагдах ямар нэгэн шарх, гэмтэл харагдахгүй байв…” гэжээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

           

            Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд:

            “…168 см урттай, толгойд 5 см бор өнгийн үстэй, 37 настай гэх эрэгтэй хүний цогцост үзлэг хийлээ. ...Баруун тохойд 4х3 см, зүүн чихний дэлбэнд 4.5х2 см түлэгдлийн арьсний өнгөнд давхарга хууларсан шархтай зүүн бугалаганы гадна доод хэсэгт 2.5х1 см, цээжний баруун урд доод хэсэгт 1.3.х06 см, 0.7х0х6 см, 0.3х0х2 см хүзүүний баруун дунд хэсгээс урд дунд хэсэгт хүртэл үргэлжилсэн хөндлөн байдалтай 11х06 см хүртэл өргөн хүзүүний урд дунд хэсэгт 05х0.3 см хүрэн улаан өнгийн зулгаралттай хүзүүний урд дунд хэсгээс зүүн дээш зүүн чихний доод хэсэгт хагас дугуй хэлбэртэй цагираг үүссэж төгссөн, бүдэг яагаан өнгийн  арьсний түвшингээс хонхойсон дарагдлын оромтой хүзүүний зүүн урд дунд хэсэгт 2.5х0.5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун нүдний зовхины салстад 0.0х0.6 см, баруун нүдний зовхины дотор нуглаасан хэсэгт цэгчилсэн цус харвалттай, шээсний сүвнээс өнгөгүй шингэн гарсан, хоёр талийн чих, өтгөний сүвнээс гарсан зүйлгүй байв…” гэжээ /хх-ийн 14-20 дугаар хуудас/,

 

            Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

“…амь хохирогч Батцэнгэлийн өмсөж явсан хувцасанд үзлэг хийв. ...Улаан алаг өнгийн энгэртэй BULLS гэсэн бичиг бүхий урдаа товчтой ноосон цамц байх ба уг цамц нь зүүн суганы доод хэсэгт 8х9 харьцаатай түлэгдсэн мэт цоорсон урагдалтай хир мэт зүйлээр бохирлогдсон байв. Саарал алаг өнгийн задгай захтай энгэртэй товчтой нимгэн ноосон цамц байх ба уг цамц нь зүүн суганы доод хэсэгтээ 8х4 харьцаатай түлэгдэж урагдсан мэт уранхайтай байв, уг цамцны баруун суга нь 2х2 хэмжээтэй урагдалтай байв. Хажуугаараа 3 ширхэг цагаан өнгийн кант бүхий зүүн халаасны доор addidas гэсэн бичигтэй хар хөх өнгийн бэлтгэлийн өмд байв. Уг өмд нь баруун халаасны хажууд кантаа дагасан 0.5х6 харьцаатай урагдалтай, зүүн халаасны хажууд 7х1 харьцаатай оёдлоо дагасан урагдалтай өөр ямар нэгэн урагдал цооролгүй хир мэт зүйлээр бохирлогдсон байв. Хар хүрэн өнгийн урдаа цахилгаантай брюкан өмд байх ба уг өмд нь ямар нэгэн урагдал цооролгүй хэр мэт зүйлээр бохирлогдсон байсаныг тэмдэглэл үйлдэн шинжилгээнд явуулахаар тогтов…” гэжээ /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд:

“…үнс мэт зүйлээр бохирлогдсон ган хоолны халбагыг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов…” гэжээ /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹28 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний арьсанд үүссэн цус хуралт, зулгаралт, боолтын ором, ховч яс, төвөнх орчмын зөөлөн эд булчинд цус хуралт, хүзүүний баруун, зүүн талын жолоо булчинд цус хуралт, зүүн суга, зүүн өгзөг, баруун тохой, баруун чихний дэлбэнд түлэгдлийн шарх, зүүн бугалга, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.   Талийгаач нь боолтын улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ.
  3. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаачийн цусанд 4.2 промилли, ходоодны шингэнд 5.2 промилли, шээсэнд 4.5 промилли спиртийн агууламж илэрч байх бөгөөд цусанд 4.2 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
  5.   Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.
  6.   Талийгаачийн цогцост нь 168см урт байна.
  7. Талийгаачид учирсан зүүн суга, зүүн өгзөг, баруун тохой, баруун чихний дэлбэнд түлэгдлийн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…шинжээч эмч Т.Чимэд-Очир...” гэжээ /хх-ийн  68-74 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹71 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Батцэнгэл 37/эр 2017.12.11 ш/э Чимэд-Очир” гэж хаягласан цусанд 4.2 промилли, ходоодны шингэнд 5.2 промилли, шээсэнд 4.5 промилли спиртийн агууламж илэрсэн…” гэжээ /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹72 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Ц.Батцэнгэл гэж хаягласан цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна…” гэжээ /хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹121 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд 18 хэсэг, цагаан цамцанд 2 хэсэг, биеийн тамирын өмдөнд 3 хэсэг дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлт байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд 5 хэсэг, цагаан цамцны нэгдэх товч, углааны зүүн доод улаан өнгийн хязгаарлагчид татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт, ханзралт байна. Харин углааны баруун дээд улаан өнгийн хязгаарлагчид татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гарсан дээрх түлэгдэлт, урагдалт, ханзралтуудыг хэрэг учрал болсон цаг минутанд гарсан байж болох эсэхийг тогтоох боломжгүй байна…” гэжээ /хх-ийн 76-81 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹270 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Бор болон хар өнгийн иштэй хутга 2 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг дээр цус болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй…” гэжээ /хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹269 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Талийгаач Ц.Батцэнгэлийн өмсөж явсан гэх улаан алаг өнгийн энгэртэй ноосон цамц, саарал алаг өнгийн задгай энгэртэй нимгэн ноосон цамц, addidas гэсэн бичигтэй хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар хүрэн өнгийн цахилгаантай өмд дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.
  2. Бүтээлэг дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна…” /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹122 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн бор модон бариултай хутга, нэг талдаа хар бариултай хутга, ногоон, саарал бариултай заазуурнаас гарын мөр илрээгүй…” гэжээ /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹125 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач гэх Цээжавын Батцэнгэлийн гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцсэн Ц.Батцэнгэлийн гарын дардас урьд гарын хээний нэгдсэн MN000110006737, MN000210001301, 2710414, 48693, MN000210002427, 2711859, MN000310005566 дугаараар 7 удаа бүртгэгдсэн. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй…” гэжээ /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

               Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹118 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Т.Эрхэмбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Т.Эрхэмбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  3. Т.Эрхэмбаяр нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна…” гэжээ /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹2167 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн халбаганаас бэхжүүлж авсан үнс мэт зүйлээс хөнгөн цагаан /АI-16,8%/, Кальци /Са-59.4%/, Төмөр /Fe-23.6%/ зэрэг химийн элементүүд илэрч байгаа тул шинжилгээнд ирүүлсэн төмөр халбаганд үнс нурам илэрч байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн халбага нь өндөр хэмийн халуунд халсан эсэх үнс, нурамнаас халсан эсэхийг тогтоох шинжилгээг хийх боломжгүй байна…” гэжээ /хх-ийн 102 дугаар хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹1432 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хоолны халбаганаас гарын мөр илрээгүй…” гэжээ /хх-ийн 104 дүгээр хуудас/,

 

               Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

               “… Улаан алаг өнгийн энгэртээ “Bulls” гэсэн бичиг бүхий урдаа товчтой ноосон цамц 1 ширхэг, саарал алаг өнгийн задгай захтай энгэртээ товчтой нимгэн ноосон цамц 1 ширхэг, хажуугаараа 3 ширхэг цагаан өнгийн кант бүхий зүүн халаасны доор Adidas гэсэн бичигтэй хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн урдаа цахилгаантай брюкен өмд 1 ширхэг, хоолны ган халбага 1 ширхэг, цагаан өнгийн орны бүтээлэг зэргийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ  /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Ж.Мөнхтөрийн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Ч.Долгорын мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 128 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр хуудас/, Цагдаагийн Ерөнхий газар Төв архивын лавлагаа /хх-ийн 138 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Прокуророос Т.Эрхэмбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар уг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Тодруулбал шүүх хуралдаанд прокуророос гэрч М.Өнөржаргалын мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт зэрэгт үндэслэн амь хохирогчийн биед олон тооны гэмтэл шарх учруулсан нь “онц харгис хэрцгийгээр” гэсэн шинжийг агуулна гэх боловч гэрч М.Өнөржаргалын “...Эрхэмбаяр ах зуухан дотроос халуун цог хоолны халбагаар хутгаад дээрээс гэдэс хавьд /баруун талд/ халуун цог асгасан...” гэсэн ба шинжээчийн №28 дугаартай цогцост задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр “...зүүн суга, зүүн өгзөг, баруун тохой, баруун чихний дэлбэнд түлэгдлийн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэж, хэргийн газраас бэхжүүлсэн халбаганд үнс нурам илэрч, харин тухайн халбагыг өндөр хэмийн халуунд халсан эсэх, үнс нурамнаас халсан эсэхийг тогтоох боломжгүй гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн №2167 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ.  

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд гэрч М.Өнөржаргалын мэдүүлэгт дурьдагдсаны дагуу амь хохирогчийн гэдэс орчим гэмтэл үүсээгүй, шүүгдэгч халбагаар үнс нурам хутгаж асгасан байдал бүрэн тогтоогдоогүй болон түүнээс үүссэн гэмтэл тодорхойгүй зэрэг нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй ба харин амь хохирогчийн биед үүссэн өндөр хэмийн үйлчлэлээр болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлүүд нь шүүгдэгчийн зүгээс боох, түлхэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас унах үед үүссэн байх нөхцөл байдал үүсчээ.

 

Өөрөөр хэлбэл хэрэг болсон 4*5 хэмжээтэй жижиг модон амбаарт шүүгдэгч нь амь хохирогчид хүч хэрэглэхдээ /зориуд зуух рүү унагах санаа зорилгогүй/ хоолойг нь боож тавих явцад халуун зуух болон бусад зүйлд цохигдон, газарт унах үед “зүүн суга, зүүн өгзөг, баруун тохой, баруун чихний дэлбэнд түлэгдлийн шарх, зүүн бугалга, цээжинд зулгаралт гэмтэл”-үүд үүссэнийг “онц харгис хэрцгийгээр” гэж үзэх үндэслэлгүй тул шүүх прокуророос Т.Эрхэмбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Т.Эрхэмбаяр нь /согтуурсан үедээ/ 2017 оны 12 дугаар сарын 10-наас 2017 оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-432 тоот хашаанд байрлах модон амбаар дотор иргэн Ц.Батцэнгэлтэй архидан согтуурч түүнийг “савны гадуур шээж, шээсээ шалан дээр асгалаа” гэж маргаан үүсгэн улмаар Ц.Батцэнгэлийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй согтуурсан буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж Ц.Батцэнгэлийг өмссөн цамцных нь захаар хоолойг нь боож хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд,

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд,

 

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /амь хохирогчийн/,

 

Эд мөрийн баримт тооцох тогтоолд: “...Улаан алаг өнгийн энгэртээ “Bulls” гэсэн бичиг бүхий урдаа товчтой ноосон цамц 1 ширхэг, саарал алаг өнгийн задгай захтай энгэртээ товчтой нимгэн ноосон цамц 1 ширхэг, хажуугаараа 3 ширхэг цагаан өнгийн кант бүхий зүүн халаасны доор Adidas гэсэн бичигтэй хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн урдаа цахилгаантай брюкен өмд 1 ширхэг, ...цагаан өнгийн орны бүтээлэг зэргийг эд мөрийн баримтаар тооцов гэсэн тэмдэглэл,

 

шүүгдэгч Т.Эрхэмбаярын “...би талийгаач руу "шээсээ асгачихлаа шүү дээ" гэж уурласан юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж би талийгаачийг баруун гараараа заамдаж мушгиж хоолойг нь боож байгаад түлхчихсэн юм....” гэсэн мэдүүлэг, 

 

гэрч С.Өнөржаргалын “...Эрхэмээ ах Батцэнгэлийг “хөөш чи энэ гэрт юу хийдэг юм бэ, хоол унд ч хийхгүй нус цэрээ энд тэнд хаяад, орондоо шээгээд, савны гадуур шээдэг” гэх мэтээр загнаж байсан.... Эрхэмээ ах “хохь чинь” гээд дахиж барьж аваад цамцных нь захыг хоёр гараараа мушгиж боосон. Би “Эрхэмээ ахаа та тавь л даа” гэтэл нилээд байж байгаад тавьсан. 2 минут гаран болсон байх. Тэгтэл Батцэнгэл ор, зурагт хоёрын завсараар шалан дээр унасан....” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Г.Олзбаярын “...Өнөржаргал товчлууртай гар утсаар тоглож байгаа юм шиг дэлгэцэн дээр нь юм бичээд энэ яаж байна гэж надад гар утсаа өгсөн. Би гар утсыг нь аваад хартал “Эрхэмээ ах талийгаачийг хөнөөсөн намайг битгий хэл гээд байна” гэж бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Г.Сарангэрэлийн “...Өнөржаргал гар утасныхаа дэлгэцэн дээр бичээд манай нөхөрт “энэ тоглоом ямар байна” гэж хэлээд харуулсан байсан. Би тухайн үед нь хараагүй манай нөхөр намайг “хоёулаа энэ хоёрт ус авч өгье гарья” гэж надад хэлж намайг дагуулж гараад манай нөхөр надад “Эрхэмбаяр ах талийгаачийг боосон. Тэгээд намайг битгий хэл гээд байна яах вэ гэж бичсэн байна хоёулаа цагдаад нь хэлсэн нь дээр байх” гэж хэлээд би өглөө дуудлаганд очсон цагдаад утсаар нь хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹28 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний арьсанд үүссэн цус хуралт, зулгаралт, боолтын ором, ховч яс, төвөнх орчмын зөөлөн эд булчинд цус хуралт, хүзүүний баруун, зүүн талын жолоо булчинд цус хуралт, зүүн суга, зүүн өгзөг, баруун тохой, баруун чихний дэлбэнд түлэгдлийн шарх, зүүн бугалга, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач нь боолтын улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ. 3. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаачийн цусанд 4.2 промилли, ходоодны шингэнд 5.2 промилли, шээсэнд 4.5 промилли спиртийн агууламж илэрч байх бөгөөд цусанд 4.2 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

ШШҮХ-ийн №71, №72, №121, №269, дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,

 

Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын №118 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

                Шүүгдэгч нь амь хохирогч Ц.Батцэнгэлтэй архидан согтуурч маргалдсаны улмаас түүний цамцных нь захаар хоолойг нь боосон талаар мэдүүлж, энэ талаар шууд харсан гэрч М.Өнөржаргал мэдүүлсэн, хэргийн газрын болон шүүгдэгч, амь хохирогчийн нөхцөл байдал зэргийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлж, гэрч М.Өнөржаргал, Г.Олзбаяр, Г.Сарангэрэл, Л.Отгон нар мэдүүлсэн, эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн өмсөж явсан цамцнаас татаж чангаах үйлчлэлийн улмаас шинэ урагдал, ханзралт үүссэн, Ц.Батцэнгэл нь боолтын улмаас механикаар амьсгал бүтэж барсан, тэрээр хүнд зэргийн согтолттой зэргийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон бусад бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

          Иймд шүүх шүүгдэгч Т.Эрхэмбаярыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болохыг тэмдэглэв.

 

          Улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, талаар дээр дурьдсанаар тусгасан болно.   

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нар хэрэг болох үед архидан согтуурсан, шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчиж, түүний зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч Т.Эрхэмбаярт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэм буруугаа ойлгож гэмшсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохироосон/, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал / ажил, амьдралдаа зөв хандлага, харьцаа хэвшүүлээгүй/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан төрөл, хэмжээний дотор болох 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Хохирогч Ц.Батболд нь “…надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэж мэдүүлсэн /хх-ийн 30/,  тул шүүгдэгч Т.Эрхэмбаярыг нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улаан алаг өнгийн энгэртээ “Bulls” гэсэн бичиг бүхий урдаа товчтой ноосон цамц 1 ширхэг, саарал алаг өнгийн задгай захтай энгэртээ товчтой нимгэн ноосон цамц 1 ширхэг, хажуугаараа 3 ширхэг цагаан өнгийн кант бүхий зүүн халаасны доор Adidas гэсэн бичигтэй хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн урдаа цахилгаантай брюкен өмд 1 ширхэг, хоолны ган халбага 1 ширхэг, цагаан өнгийн орны бүтээлэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгч Т.Эрхэмбаярын цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.