Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/60

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******                                        

           Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны *******0*******4 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 547 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох *******418000000335 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******4 оны дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Мон******* улсын иргэн, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 04 дүгээр сарын *******7-ны өдрөөс *******8-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан- Уул аймгийн ******* ******* сумын ******* баг, ******* дугаар байрны ******* тоотод иргэн ******* гэртээ байхад нь “архи уусан байна, хаалгаа тайлсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь *******-3 удаа цохих, үснээс чирэх зэргээр зодож баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэг, зүүн чихний хөхлөг сэртэн, ******* гуянд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт холбогдох эрүүгийн *******418000000335 дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлж,

-Шүүгчийн захирамжийг прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч “Би *******0*******4 оны 04 дүгээр сарын *******7-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* ******* сумын ******* баг, ******* дугаар байрны ******* тоотод гэртээ ганцаараа байсан. Манай нөхөр Идэрбат Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байгаа юм. Манай нөхөр Идэрбат “хоол унд аваарай” гээд над руу мөнгө явуулахаар нь би гарч дэлгүүрээс хоол хүнсний зүйл болон 1 шил Хараа 0,5 граммын архи худалдаж аваад гэртээ орсон. Тэгээд би хоол ундаа хийж идчихээд 0,5 граммын архины талыг уугаад унтаж амрах гэж байхад шөнийн 00 цагийн орчим нь гэрт орж ирээд “яагаад хаалгаа онгойлгодоггүй гичий вэ” гэж хэлээд намайг зодож байхад нэг танихгүй залуу орж ирээд “зүгээр үү” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад 04 дүгээр сарын *******8-ны өглөө хандсан юм. нь “би энэ гэрт амьдарна, чи зайл, архичин минь” гэж хэлээд зодсон. миний нүүр рүү гараараа *******-3 удаа цохиж газарт унагаасан, миний үснээс чирэх үед миний хөлийг буйдангийн буланд цохиж гэмтээсэн. Миний толгой болон хөл өвдөж байна...” гэх мэдүүлгээр хохирогч Д. нь яллагдагч ******* зодуулснаа хөдөлбөргүй мэдүүлдэг.

Мөн гэрч ... “Би тухайн өдөр 01 цагийн үед өөрийн найз болох Үнэнбатыг гэрт нь хүргэх гээд Дархан-Уул аймгийн ******* ******* сумын ******* баг, ******* дугаар байрны ******* дугаар орцны ******* давхарт гэрт нь оруулсан. Тэгээд гэрээс нь гараад шатаар буух гэтэл 3 давхрын шатаар гараад баруун талын бүргэд хаалга онгорхой байхаар нь шагайгаад харахад нэг эмэгтэй хүн ой маргалдаж байсан. Би тэгээд “энд юу болж байна вэ” гэж асуухад “зүгээр ээ асуудалгүй, манай хамаатны эгч байгаа юм аа, гэртээ хүмүүс авчраад архидаад завхайраад байхаар нь би залуучуудыг нь гэрээс нь хөөх гээд хэрүүл маргаан болчихлоо” гэж надад хэлээд шатаар буугаад явсан. Намайг харахад нь согтуу байсан ба агсам тавиад орилоод байсан. Миний санаж байгаагаар нүүр нь хэвийн, элдэв шарх сорви үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг,

*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...намайг ороход нь ганцаараа байсан ба нь согтуу байхаар нь “ямар хүнтэйгээ хамт байгаа юм” гэж хэлэхэд...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* ганцаараа гэртээ байх үед ******* нь орж хэрүүл маргаан үүсгэсэн гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хохирогч мэдүүлгийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаагаа шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.9 дүгээр зүйлд заасан шүүх шийдвэртээ тусгахаар үүрэг болгосон заалтыг ноцтой зөрчсөн.

*******. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг тайлбарлан, эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн байдлыг анхаарч үзээгүй төдийгүй хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж дүгнэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг ноцтой зөрчиж, хэрэгт авагдаагүй хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

З.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тухай тогтоолын 5 дахь хэсгийн 8 дахь заалтад “нотлох баримт шинжлэн судлах тухай талуудын саналыг сонсох”-оор заасан. Гэтэл шүүх хуралдаанаар үүсэж буй нөхцөл байдлыг харгалзан нотлох баримт шинжлэн судлах талаар улсын яллагч, шүүгдэгч нарын саналыг сонсолгүйгээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж гэм буруугийн талаар маргаж буй асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж мэтгэлцэх зарчмын үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр шүүгчээс асуусан асуултад яллагдагч *******ийн хариулсан хариултад үндэслэн нотлох баримтыг шинжлэн судалж, хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэснийг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасан байхад шүүх хуралдааныг дарааллын дагуу явуулж, хэлэлцүүлж хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *******0*******4/ШЗ/547 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Мон******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Яллагдагч ******* холбогдох хэргийг яллагдагчтай ял тохиролцсоны үндсэн дээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх ******* холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан тул 3 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.

Хохирогч Д. нь *******0*******4 оны 04 дүгээр сарын *******7-ны өдөр ганцаараа гэртээ байхад ******* гаднаас орж ирж зодож миний биед гэмтэл учруулсан, тэр үед хөрш орж ирээд гарсан гэдгийг мэдүүлдэг. Гэрч Батбилэг нь тухайн үед дуу чимээ гараад байхаар нь хөрш айлд ороход Д., ******* нар байсан хэмээн мэдүүлдэг. Мөн яллагдагч ******* нь өөрийн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан. Иймд яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргахаар тохирч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх хуралдаан дээр шүүгч нь яллагдагчаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуухад яллагдагч гэм буруугүй, намайг ороход хохирогчийн нүд хавдчихсан байсан хэмээн мэдүүлсэн. Шүүх уг мэдүүлгийг үндэслээд хэргийг прокурорт буцаасан нь Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Шүүх хохирогчийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй тусгаж чадаагүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт ******* нь өөрийн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, прокурорын зүгээс түүнд үүсэх үр дагаврыг тайлбарлаж, ял эрүүгийн хариуцлагыг тохиролцсон байхад шүүх уг нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй.

Гуравдугаарт Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын 5 дахь хэсгийн 8 дахь талд нотлох баримт хэрхэн шинжлэх тухай талуудын саналыг сонсоно гэж тусгасан. Гэтэл шүүгч шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах талаар прокурор болон хэргийн бусад оролцогч нараас асуулгүйгээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шийдвэр гаргах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1-т заасныг зөрсөн. Яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан, гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд  шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх эсэх талаар шийдвэрлэх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч ******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

******* мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийн 47-р талд, хохирогч хэргийн 4-р талд аль аль нь гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг түүнд тайлбарлан өгч, эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн зэргийг үндэслэн прокурор нь дээрх хүсэлтийг нь хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллагдагч *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 04 дүгээр сарын *******7-ны өдрөөс *******8-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим Дархан- Уул аймгийн ******* ******* сумын ******* баг, ******* дугаар байрны ******* тоотод иргэн ******* гэртээ байхад нь “архи уусан байна, хаалгаа тайлсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь *******-3 удаа цохих, үснээс чирэх зэргээр зодож, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэг, зүүн чихний хөхлөг сэртэн, ******* гуянд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж гаргаж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжгүй, хохирогч нь тухайн цаг хугацаанд гэртээ өөр хүмүүстэй хамт байсан эсэх, аль дэлгүүрээс хоол, хүнсний зүйл болон архи худалдан авсныг тогтоох, дэлгүүрийн худалдагч нараас хохирогч ямар байдалтай байсныг асуух, дэлгүүр хяналтын камертай эсэх, тэр өдрийн бичлэг хадгалагдсан эсэхийг шалгах, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1., ., 39.8 дугаар зүйлийн 1..д заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад хохирогч Д. тухайн өдөр дэлгүүрээс авсан архиа уугаад гэртээ унтаж амрах гэж байхад нь шөнийн 00 цагийн орчим ******* түүний гэрт орж ирээд “архи уусан байна, хаалгаа тайлсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь *******-3 удаа цохих, үснээс чирэх зэргээр зодсон, түүнчлэн *******ийн өөрийнх нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...намайг ороход нь ганцаараа согтуу байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийг зодож байхыг харсан гэрч Ч.Батбилгүүн нарын мэдүүлгээр ******* гэртээ ганцаараа байх үед нь ******* орж хэрүүл маргаан үүсгэсэн гэх үйл баримт тогтоогдсон байна.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугийн талаар маргаж хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан нөхцөл байдал илэрсэн нь шүүх хуралдааны явцыг баталгаажуулж хөтөлсөн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байх ба энэ тохиолдолд хэргийг заавал прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийн шийдэл, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд хохирогч нь тухайн цаг хугацаанд гэртээ өөр хүмүүстэй хамт байсан нь, аль дэлгүүрээс хоол, хүнсний зүйл, архи худалдан авсныг тогтоох нь, дэлгүүрийн худалдагч нараас хохирогч ямар байдалтай байсныг асуух нь, дэлгүүр хяналтын камертай, камергүй нь, тэр өдрийн бичлэг хадгалагдсан, үгүй нь ямар ч ач холбогдолгүй байхад ийм зүйлийг шалгуулахаар зааж хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хохирогч мэдүүлгийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэснээ захирамждаа тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1., ******* дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах ба хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлахаар заасан.

Гэтэл шүүх хуралдаанаар үүсэж буй нөхцөл байдлыг харгалзан нотлох баримт шинжлэн судлах талаар улсын яллагч, шүүгдэгч нарын саналыг сонсоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаагүй, нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй, талуудын хооронд ямар ч мэтгэлцээнийг явуулахгүйгээр шууд хэлэлцүүлгийг дуусгаж шүүх хуралдааныг завсарлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 1., *******.,, 35.8 дугаар зүйлийн 11., 13 дахь заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил болно.   

Иймд шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.., 39.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 547 дугаар шүүгдэгч ******* холбогдох шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

*******. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧ                                                          Б.МАНЛАЙБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ