Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 309/шш2025/00795

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00795

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн *******т холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 12,601,580.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2024.01.22-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,400,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2024.04.15-ны өдөр 4,100,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2024.12.03-ны өдөр 710,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай тэтгэврийн зээлийг тус тус авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, үндсэн зээл 12,108,146.12 төгрөг, хуримтлагдсан хүү 481,119.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,314.24 төгрөг нийт 12,601,580.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкнаас миний аав ******* нь тэтгэврийн зээл авсан нь үнэн болно. Миний бие *******гийн охин, хамтран зээлдэгч тул зээлийг төлж барагдуулна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 12,601,580.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Одбаяр  нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* банк ” ХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 12,601,580.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,575 төгрөгөөс 50 хувь болох 108,287.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 108,287.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос  108,287.5 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА