| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0261/Э |
| Дугаар | 281 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Молор Зам ХХК-д Вакум цонхны үйлдвэрт ажилладаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар сарын 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Цээжин овогт Б. Мт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709000000026 дугаар 185/2018/0261/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М 2017 оны 08 дугаар сарын11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн орчим “Хондо Мобило” маркийн 86-37 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотор хамтран амьдрагч А.Ариунчимэгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа, хэвлийн урд хэсэг, зүүн өвдгөн тус газарт хөлөөрөө тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөхгүй. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг
Хавтаст хэргээс:
Улсын яллагч: мөрдөн байцаалтад хохирогч А.Аийн: …Б.М миний баруун нүд рүү нэг удаа цохиод, тэгээд намайг үсдсэн… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Мын: …Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. …Ариунчимэгтэй амьдраад 4 жил гаран болж байна. …Ариунчимэг бид хоёр дундаасаа хүүхэдтэй. …Ариунчимэгийн нүд нь хөхөрсөн байсан. …Ариунчимэгийн нүдийг би согтуудаа цохьсон… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ¹10304 тоот шинжээчийн:
Ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-16/,аюулын зэргийн үнэлгээ /хх-41/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: мөрдөн байцаалтад хохирогч А.Ариунчимэгийн …надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-28/, хохирогч А.Ариунчимэгийн хүсэлт /хх-38-39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тус тус шинжлэв.
Шүүгдэгч Б.М 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.Ариунчимэгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа, хэвлийн урд хэсэг, зүүн өвдгөн тус газарт хөлөөрөө тус тус цохиж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10304 тоот актын дүгнэлт /хх-16/, шүүгдэгч Б.Мөнхбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ариунчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээр /хх-9/ нотлогдов.
Шүүгдэгч Б.Мыг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Ариунчимэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Мын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.