| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01010/И |
| Дугаар | 309/шш2025/00796 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 309/шш2025/00796
| 2025 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00796 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн *******т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 12,666,883.22 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2024.08.08-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 14,623,600 төгрөгийг ... тоот дансанд жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 4,294,299.86 төгрөгийг төлсөн. …Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж, үндсэн зээл 11,698,880.02 төгрөг, хуримтлагдсан хүү 946,264.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,738.58 төгрөг нийт 12,666,883.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хас банкнаас нэхэмжилсэн 12,666,883.22 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 12,666,883.22 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 12,666,883.22 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,620 төгрөгөөс 50 хувь болох 108,810 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 108,810 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 108,810 төгрөгийг хариуцагч Г.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА