Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00798

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00798

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******гийн *******д холбогдох,

             “Зээлийн гэрээний дагуу нийт 1,428,256.74 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч З.******* “******* ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024.06.09-ний өдөр ... тоот гэрээний дагуу Galaxy A55 128gb маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 1,598,000.74 төгрөгийн зээлээр 12 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ... тоот гэрээний үүрэгт 1,428,256.74 төгрөгийг хариуцагч З.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ-аас зээл авсан нь үнэн. Тухайн үед биеийн байдлаас болж төлөөгүй үнэн. Цаашид төлж барагдуулна. Нэхэмжилсэн 1,428,256.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч З.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,428,256.74 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 1,428,256.74 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,802.00 төгрөгөөс 50 хувь болох 18,901.00 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 18,901.00 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 18,901.00 төгрөгийг хариуцагч З.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА