| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01101/И |
| Дугаар | 309/ШШ2025/00802 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00802
| 2025 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00802 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Ажилчны 3 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын *******нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 19,681,028.17 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын *******, *******ын *******нар нь 2023.04.14-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024.05.24-ний өдөр 11,670,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус цалингийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, үндсэн зээл 18,133,975.82 төгрөг, зээлийн хүү 1,506,538.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,513.66 төгрөг нийт 19,681,028.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, Э.Ариунтуяа нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч *******ын *******, *******ын *******бид ******* банкнаас нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгт 19,681,028.17 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгөн дүнг миний бие нэг дор төлөх боломжгүй байгаа тул сар бүр тогтмол 1 сая төгрөгөөр төлөх саналтай байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******, Э.Ариунтуяа нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 19,681,028.17 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Э.Ариунтуяа нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк ” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 19,681,028.17 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Э.Ариунтуяа нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,355 төгрөгөөс 50 хувь болох 128,177.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 128,177.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 128,177.5 төгрөгийг хариуцагч Б.*******, Э.Ариунтуяа нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА