| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0073/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,
Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г-ийн А-д холбогдох 1835000310048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн тоотод оршин суух С овогт Г-ийн А. РД:ОЮ95,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг Улаангом сумын 7 дугаар багийн 10-11 тоот хашаанд байх иргэн З.Э-ийн гэрээс насанд хүрээгүй хохирогч Х.Ө-ын машины хэлбэртэй бор өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас, насанд хүрээгүй хохирогч Х.А-гийн самсунг ТАВ-2 загварын гар утсыг тус тус хулгайлж, 376000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 23 тоот хашаанд байрлах хохирогч Д.У-гийн гэрт нэвтэрч 900.000 төгрөгний үнэ бүхий манан хөөрөг 1 ширхэг, 20 /америк/ доллар 1 ширхэгийг хулгайлж, нийт 948.607 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймаг Улаангом сумын 7 дугаар багийн 15-08 тоот хашаанд байх хохирогч Б.Ц-ийн гэрээс акиа загварын 90 амперын аккумлятор 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн 2 сим ордог гар утас 1 ширхэгийг хулгайлж, 209000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймаг Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Т-ын гэрт нэвтэрч улаан өнгийн чулуун толгойтой, бор шаргал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг хулгайлж, 460.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 19-05 тоотод байх хохирогч Д.Б-ын гэрээс автомашины “ханкүүк” загварын 45 амперын аккумлятор 1 ширхэгийг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.А-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
I. Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг Улаангом сумын 7 дугаар багийн 10-11 тоот хашаанд байх иргэн З.Э-ийн гэрээс насанд хүрээгүй хохирогч Х.Ө-ын машины хэлбэртэй бор өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас, насанд хүрээгүй хохирогч Х.А-ийн самсунг ТАВ-2 загварын гар утсуудыг хууль бусаар авсан үйл баримт насанд хүрээгүй хохирогч Х.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ээж Э-д утсаа үлдээгээд эгч А, ах Н нарын хамт 07 цаг 50 минутын үед сургуульдаа явсан. Ээж Э 11 цаг 30 минутын үед манай ангид ирж миний тооны хичээлд туслаж байгаад 12 цаг 30 минутын үед хичээл тарахаар хамтдаа гэртээ ирсэн. Ээж бид хоёр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдлээд хаячихсан байсан. Гэрт ороод ээж “Цэнэглээд орхисон утас байхгүй байна” гэж хэлээд ах Н-г дуудахаар 3 дугаар сургууль руу явсан. Ээж ах Н-г дагуулж ирээд утсаа хайсан боловч байгаагүй. Миний утас машины хэлбэртэй, бор өнгөтэй, 2 сим ордог хятад улсад үйлдвэрлэсэн утас байсан. Би утсаа буцааж авсан учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 116, 117-р тал/,
насанд хүрээгүй хохирогч Х.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө дүү Н, Ө нарын хамт 07 цаг 50 минутын үед сургууль руу явсан. 13 цагийн үед хичээл дээрээ байж байтал дүү Н дуудахаар нь гараад ирэхэд “Манай гэрт хулгайч орсон юм шиг байна” гэж хэлсэн. Би дүүтэйгээ хамт гэртээ очиход ээж Э, дүү Ө нар байсан. Гэрийн хаалганы цоожийг эвдлээд хаалганд зүүчихсэн байсан гэж ээж хэлсэн. Би өөрийн утсыг гэрт хайсан боловч олдоогүй. Миний утасны цэнэглэгч гэрт үлдсэн байсан. Миний утас самсунг ТАВ-2 загварын хар саарал өнгөтэй, шилэн дэлгэц нь голдоо хагарсан байсан. Би гар утсаа эргүүлж авсан. Одоо надад нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн I хавтасны 120, 121-р тал/,
гэрч З.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 19-ний 11 цаг 30 минутын үед гэрээс гарахад охин А-гийн ТАВ-2 гар утас байсан бөгөөд тэр гар утсыг миний төрсөн ах Б 2014 оны намар А-гийн төрсөн өдрөөр бэлгэнд өгсөн. Хүү Ө-ын хятад улсад үйлдвэрлэсэн машины хэлбэртэй утас байсан бөгөөд 2016 оны намар миний эгч О бэлэглэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 124-р тал/,
иргэний нэхэмжлэгч Э.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай гэрийн цоожийг эвдлэн орж хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан байсан. Цоожийг дахиж ашиглах боломжгүй болсон учраас А гэх залуу төлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 123-р тал/,
иргэний нэхэмжлэгч Г.-ар утас засварын ажил дээрээ байж байхад нэг танихгүй залуу орж ирээд гар утас авах уу? гэж хэлэхээр нь би “Чамд ямар утас байгаа юм бэ?” гэж асуухад тэр залуу надад самсунг загварын хар саарал өнгийн дэлгэц нь хагархай гар утсыг үзүүлэхэд нь “Энэ ямар учиртай гар утас юм бэ? Хулгайн утас биш биз?” гэж асуухад тэр залуу “Хулгайн гар утас биш. Миний өөрийн гар утас” гэж хэлсэн. Тэгээд би гар утсыг үзэхэд нилээн хуучин, эвдэрхий бололтой гар утас байхаар нь уг гар утсыг запас сэлбэг хийхэд хэрэг болох байх гэж бодоод 5000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг гар утсыг ямар нэгэн юманд ашиглалгүй хадгалж байтал цагдаа нар ирж уг гар утсыг хулгайн утас байна гэж хэлээд хурааж авсан. А гэдэг утас зарсан залуу надад 5000 төгрөгийг төлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 126-127-р тал/,
шүүгдэгч Г.А-ийн “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 7 дугаар багийн гэр хороолол дундуур явж байгаад цоожтой гэр байхаар нь очоод цоожийг нь онгойлгох гэхэд онгойхгүй болохоор нь түлээ, нүүрсний амбаарт нь байсан сүхийг авч гэрийн цоожийг хөшиж онгойлгоод тэр айлын гэрт ороход хөргөгчний урд шалан дээр цэнэглэчихсэн машины хэлбэртэй утас байсан. Мөн зүүн талын орон дээр том гар утас байсан. Тэр хоёр гар утсыг аваад гэрээс гарч цоожийг хаалганд зүүж орхиод, сүхийг гэрийн хажууд байх амбаарын дэргэд түшүүлж орхиод явсан. Тэгээд гар утсыг аваад Итгэлт зах дотор байх гар утас засварын газарт нэг эрэгтэй хүнд том гар утсыг 5000 төгрөгөөр зарсан. Машины хэлбэртэй гар утсыг би өөрөө барьж ашиглаж байгаад цагдаад хураалгасан юм” гэх мэдүүлэг,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 18/14 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цоожны гогцоо хэсэг нь бага зэрэг хөшигдөж муруйсан байх ба биений дээд өнцөг хэсэгт нь зураасан бичил мөр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цоожийг эвдлэгч багаж хэрэгсэл ашиглан хөших буюу цохих аргаар онгойлгосон байна” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 136-137-р тал/, эд зүйл /БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас/ хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 106-107-р тал/, эд зүйл /самсунг ТАВ-2 загварын гар утас/ хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 110-111-р тал/, эд зүйл /2 ширхэг гар утас/-д үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 112-р тал/-ээр тогтоогдож нотлогдсон байна.
“Гэрэгэ Валюэшн” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн УВ/01/193 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 131-р тал/-ээр “самсунг таб-2 загварын утас-321000 төгрөг, хятад улсад үйлдвэрлэсэн 2 сим ордог утас 55000 төгрөг”-ийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.А нь насанд хүрээгүй хохирогч Х.Ө-ын машины хэлбэртэй бор өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас, насанд хүрээгүй хохирогч Х.А-гийн самсунг ТАВ-2 загварын гар утсуудыг хууль бусаар авч 376.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.А нь хохирогч хохирогч Э.Х-ын гэрт хууль бусаар нэвтэрч дээрх эд зүйлсийг хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.А-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь насанд хүрээгүй хохирогч Х.Ө, Х.А, иргэний нэхэмжлэгч Э.Х, Г.Т нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
II. Шүүгдэгч Г.А нь 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 23 тоот хашаанд байрлах хохирогч Д.У-гийн гэрээс манан хөөрөг 1 ширхэг, 20 /америк/ доллар 1 ширхэгийг хууль бусаар авсан болох нь хохирогч Д.У-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2018 оны 1 сарын 07-ны өдөр таксинд явж байтал 14 цагийн орчим манай эхнэр Н миний 800518 дугаарын утас руу залгаж “манай гэрт хулгай орсон байна. Чи ирээд явсан юм уу? Цоожийг нь эвдчихсэн байна” гэхээр нь би очоогүй “Цагдаа дууд” гэж эхнэр Н-д хэлсэн. Би ямар эд зүйл хулгайд алдаагдсан болохыг асуухад “Чиний хөөрөг алга болсон. Даалин нь үлдсэн байна” гэж хэлсэн. Би гэртээ хариад хөөрөгнийхөө даалинг үзэхэд дотор нь ямар нэгэн зүйл байхгүй хоосон байсан. Хөөрөгний даалин дотор 20 долларын дэвсгэрт хийчихсэн байсан. Хөөргийг 2000 онд Улаанбаатар хотоос 100.000 төгрөгөөр худалдаж авч байсан. А гэх залуу миний хөөрөг, 20 долларыг хулгайлж авсан байсан бөгөөд хөөрөг, долларыг хаячихсан гэж хэлннд миний хохирлыг төлж барагдуулсан. Эвдсэн цоожний үнэ 15.000 төгрөгийг мөн төлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 45-46, 47-р тал/,
Гэрч П.Н-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 1 сарын 07-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад айлд очоод буцаад ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан. Мөн гэрийн цоожийг эвдэж хулгай орсон шинжтэй, цоожийг эвдээд гэрийн бүсэнд өлгөчихсөн байсан. Манай нөхөр Уртнасангийн хөөрөг даалинтайгаа гэрийн баруун талын сийлбэртэй модон авдарны дээр байдаг сервант нь дотор байсан. Тухайн сервант ямар нэгэн цоожгүй. Уртнасангийн хөөрөгний даалин дотор хөөрөг болон 20 долларын дэвсгэрт байсан өөр ямар нэгэн зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 48, 49-50-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн II хавтасны 30-35-р тал/, Эд мөрийн баримт /шүүгдэгч Г.А-гийн гутал/ хураан авсан тэмдэглэл /хх-ийн II хавтасны 38-39-р тал/, Мэдүүлэг /шүүгдэгч ГА/-ийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн II хавтасны 40-42-р тал/, Эд мөрийн баримт /шүүгдэгч Г.А-гийн гутал/-аар тооцох тухай тогтоол /хх-ийн II хавтасны 43-р тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 18/20 дугаартай “хэргийн газраас бэхжүүлж авсан №10, №11 дугаартай гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын баруун талын гутал /шүүгдэгч Г.А/-ын улны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн II хавтасны 60-62-р тал /,
шүүгдэгч Г.А-гийн “2018 оны 1 сарын 07-ны өдөр 12 цагийн үед Улаангом сумын 7 дугаар багийн нутагт гудамжаар хэсээд явж байтал цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаанд нэг гэр байсныг хашааны гаднаас харахад цоожтой байхаар нь хашаа руу ороод нүүрсний амбаар дотроос нь нэг нарийхан төмөр олж аваад гэрийн цоожийг эвдээд гэрт ороход орны дээд талын шкаф шиг тавилга дээр улаан толгойтой, хар чулуун хөөрөг байсныг авсан, мөн гэрийн хойморт байсан сервантны тавиур дээр байсан даалингийн хажууд байсан 20 долларын 1 ширхэг дэвсгэртийг авсан. Хөөргийг итгэлт зах орж зарах гэсэн боловч зарах газар олдоогүй тул Өгөөмөр худалдааны төвийн хажуугаар баруун тийш явж байгаад гудамжинд хаясан. 20 долларыг өмнийхөө халаасанд хийчихсэн явж байгаад гээчихсэн. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. би хулгай хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоодсон байна.
Гэрэгэ Эстиймэйт ХХК-ий 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн УВ/01/215 дугаартай дүгнэлт /хх-ийн II хавтасны 43-р тал/-р хөөрөг 900.000 төгрөг, 20 доллар 948.450 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч Д.У-гийн хөөрөг, 20 доллар хууль бусаар авч 1.848.450 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.А нь хохирогч хохирогч Д.У-гийн гэрт хууль бусаар нэвтэрч дээрх эд зүйлсийг хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.А-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.У-д учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
III. Шүүгдэгч Г.А нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 15-08 тоот хашаанд байх хохирогч Б.Ц-ийн гэрээс акиа загварын 90 амперын аккумлятор 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн 2 сим ордог гар утас 1 ширхэгийг тус тус авсан болох нь хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 08-ны өглөө 09 цаг 40 минутын үед гэрээс гараад Ц-гийн гэрт байж байтал 15 цаг 30 минутын үед хадам дүү С над руу залгаад “Танай гэрт хүн байгаа юу? Би танай гэр рүү явж байна” гэхээр нь би “Гэр дулаахан байгаа байх очоод нүүрс хийгээд өгөөч, түлхүүр нүүрсний амбаарын дээд талд байгаа аваад гэрт байж бай” гэж хэлсэн. 5-10 минутын дараа С над руу яриад “Танай гэр цоожгүй байна. Та хаана байна?” гэхээр нь би “Найзындаа байна. Гэр цоожтой байх ёстой” гэж хэлэхэд С “Танай гэрийн цоожийг мулт татаад хаячихсан байна” гэхээр нь би гэрт ирээд гэр рүү орж эд зүйлээ бүртгэхэд гэрийн баруун хаяанд угаалгын машины хажууд байсан аккумлятор, сервант дээр байсан хятад улсад үйлдвэрлэсэн 2 симтэй хятад гар утас хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би алдсан аккумлятороо А-гээс эргүүлж авсан. Харин гар утсаа аваагүй. Мөнгийг нь төлүүлж авсан. Гар утасны дотор байсан 954573 дугаараа байсныг сэргээлгэж авсан. Мөн хаалганы цоожийг төлүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 183-184, 185, 186-р тал/,
гэрч Н.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өдөр 15 цагийн үед Халамжийн үйлчилгээний газар орчихоод буцах замдаа хүргэн ах Ц-ийн гэрт нүүрс хийж өгөх гээд очиход хаалганы цоожийг нь эвдээд цүүгийн хамт хаяанд нь хаячихсан байсан. Энэ талаар Ц ахад утсаар хэлэхэд ирээд гэртээ орж үзчихээд “Машины аккумлятор, сервант дотор байсан мөнгө алга болсон байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 198-р тал/,
гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрт хулгай орсон юм. Би тухайн үед хятад улс руу бараанд явсан байсан ба нөхөр Б.Ц надад гэрт хулгай орсон талаар хэлж байсан. Манай гэрээс нөхрийн машины 90 амперын аккумлятор, 2 симтэй цэнхэр өнгийн хятад гар утас хулгайд алдагдсан. Манай гэрийн хаадганы цоожийг эвдээд орсон байсан” гэх мэдүүлэг/хх-ийн I хавтасны 192-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 30 минутын үед 3 дугаар сургуулийн дээд талд зам дээр нэг аккумлятор барьсан залуу гараа өргөхөөр нь зогсоод авахад тэр залуу “Аккумлятор авдаг газар очно” гэхээр зах ороход 1 дэх өдөр учраас ажиллахгүй байсан. Тэгээд хэд хэдэн аккумлятор авдаг газар очсон боловч ажиллахгүй байсан. Тэр залуу буух болохоор таксины мөнгө 8000 төгрөг өг гэхэд түүнд мөнгө байгаагүй. Би уг аккумляторыг 10.000 төгрөгөөр тооцоод таксины 8000 төгрөгөө хасаад 2000 төгрөг өгөөд авсан. тэр аккумлятор нь акиа гэсэн бичигтэй, хар өнгөтэй байсан. Аккумляторыг хадгалж байгаад цагдаад хураалгасан. Г.А надад 10000 төгрөгийг төлж өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 188-189, 190-191-р тал/,
Шүүгдэгч Г.А-гийн “2018 оны 01 сарын 08-ны өглөө 09 цагийн үед Улаангом сумын 1 дүгээр багт байдаг төрсөн ах Б-ын гэрээс гараад 7 дугаар багийн гэр хороолол дундуур хулгай хийх айл харж явж байтал улаан өнгийн модон хашаан дотор цэнхэр портер машин болон хаалга нь цоожтой нэг гэр байсан. Хашаанд ороод гэрийн хаалганы цоожийг үзэхэд монгол цоожтой байсан. Хашаан дотроос нарийхан хар өнгийн төмөр олоод хаалганы цүүж мултлаад гэрт ороход гэрийн баруун талд шалан дээр байсан аккумлятор болон сервант дээр байсан цэнхэр өнгийн товчлууртай гар утсыг хулгайлж аваад, цоожийг гэрийнхэн хаяанд орхиод явсан. Аккумлятор болон утсаа аваад такси бариад аккумлятор авдаг газарт хүргэж зарах гэсэн боловч ажиллах газар байгаагүй тул таксины жолоочид таксины 8000 төгрөг дээрээ 2000 төгрөг аваад аккумлятороо өгсөн. Гар утсыг нь найз охин А-гийн гэрт ирээд асааж үзэхэд асахгүй байсан тул хогны уутанд хийгээд хаясан” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 169-172-р тал/, Эд мөрийн баримт /цоож, цүү/-аар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 175-176-р тал/, Эд зүйл /аккумлятор/-д үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 179-р тал/, Эд зүйл /аккумлятор/-д үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн I хавтасны 180-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
“Гэрэгэ Валюэшн” ХХК-ий 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн УВ/01/208 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 202-р тал/-ээр “Хятад улсад үйлдвэрлэсэн 2 симтэй, товчлууртай утас 30000, акиа загварын 90 амперын аккумлятор 179000 төгрөгийн үнэтэй” болох нь тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Ц-ийн акиа загварын 90 амперийн аккумлятор, 2 сим карт ордог хятад утас хулгайлж 209.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.А нь хохирогч хохирогч Б.Ц-ийн гэрт хууль бусаар нэвтэрч дээрх эд зүйлсийг хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.А-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Б., иргэний нэхэмжлэгч Б.Н нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
IV. Шүүгдэгч Г.А нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Т-ын гэрээс улаан чулуун толгойтой, бор шаргал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг авсан болох нь хохирогч Ж.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Манай гэр Улаангом сумын 7 дугаар багийн 17-11 тоотод байдаг. 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед би гэрээс гараад зах руу ажил дээрээ очсон. Би захын махны зааланд мах зардаг юм. Би гэрээс гарахад миний гэрт манай эхнэр О үлдсэн ба 12 цаг 30 минутын үед О гэрээс гарч хадам аав З-ын байранд орсон гэсэн. Би 17 цаг өнгөрч байхад захаас гэрт ирэхэд гэрийн хаалганы цоожны цүүг эвдээд хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Цагдаа нарын хамт гэрт байсан зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн баруун талд авдар дээр байсан даалин дотор байсан миний чулуу нь хөөргийг аваад даалинг үлдээсэн байсан. Миний хөөрөгний их бие нь бор шаргалдуу бараан өнгийн хоёр талын ходоод гэдэс гэх хэсэгтээ хоёр, хоёр хар мэнгэтэй, улаан шаргал өнгийн чулуун толгойтой толгойны ёроол хэсэг болон хөөрөгний амыг битүү цэвэр мөнгөөр мөнгөлсөн хөөрөг байсан юм. Ямар чулуугаар хийснийг би мэдэхгүй. Хөөрөгнөөс өөр ямар нэгэн зүйл хулгайд алдагдаагүй. Амархүү миний хөөргийг эргүүлж өгөөгүй. Хөөрөг яасан гэж А-гээс асуухад “Гудамжинд хаясан. Олдохгүй байна” гэж хэлсэн. Миний хөөрөгний үнийг төлж барагдуулж өгсөн. Одоо надад А-гээс нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 18-19, 20-21, 22-р тал/,
Гэрч Л.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 17-нд энэ зураг /Г.А-ийн зургийг зааж/ дээр байгаа хүүхэд “Нэг хөөрөг барьцаанд тавьна” гэж ирэхээр нь хөөргийг нь харахад шаардлага хангахгүй муу хөөрөг байхаар нь авч үзэхгүйгээр барьцаанд авахгүй гээд явуулсан. Хөөрөг нь орчин үеийн улаан толгойтой, бараан өнгийн хөөрөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 23-25-р тал/,
Шүүгдэгч Г.А-гийн “Би 2018 оны 1 дүгээр сарын 16-ны орой А-гийн гэрт хоноод 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өглөө тэдний гэрээс 11 цагийн үед гараад “Таван-Од” зочид буудлын хавьд гэр нь байдаг хүргэн ах Т-гийн гэрт очихоор "Баялаг Увс" шатахуун түгээх станцын замын эсрэг талын гэр хороолол дундуур явж байгаад цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаан дотор хаалга нь цоожтой хоёр гэр байхаар нь уг айлаас хулгай хийхээр урд талын гэрийн хаалганд зүүсэн байсан цоожийг эвдэж гэрт орж тэр айлын баруун талын авдар дээр даалинтай хөөрөг байхаар нь хөөргийг аваад даалинг нь орхиод гэрийн хаалгыг хаагаад гарсан. Тэр айлын гэрээс хөөрөг авсан ба өөр ямар нэгэн эд зүйл аваагүй. Улаан толгойтой, бараан өнгийн чулуугаар хийсэн дунд гарын хэмжээтэй хөөрөг байсан. Хөөрөг нь гэдэс хэсгийн хоёр талд хоёр хар цэг шиг мэнгэтэй, толгойны ёроол хэсэг нь цагаан өнгийн төмөртэй байса. Тэр хөөргийг 36 айлын орон сууцанд байрлах ломбарданд ороод настай ах байсанд үзүүлэхэд авахгүй гэхээр нь үнэтэй хөөрөг биш юм байна гэж бодоод гаргаад хаячихсан” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 3-6-р тал/, гэрийн хаалганд болон цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 7-10-р тал/, мэдүүлэг /шүүгдэгч Г.А-гийн/-ийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 14-16-р тал/-ээр нотлогдож тогтоогдсон байна.
“Гэрэгэ Валюэшн” ХХК-ий 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн УВ/01/229 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 41-р тал/-ээр хохирогч Ж.Т-ын хулгайд алдагдсан чулуун хөөрөг 460.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч Ж.Т-ын чулуун хөөрөг хулгайлж 460.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.А нь хохирогч хохирогч Ж.Т-ын гэрт хууль бусаар нэвтэрч чулуун хөөрөг хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.А-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Ж.Т-д учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
V. Шүүгдэгч Г.А нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 19-05 тоотод оршин суух хохирогч Д.Б-ын гэрээс автомашины “ханкүүк” загварын 45 амперын аккумлятор 1 ширхэгийг авсан болох хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 08 цагийн орчим би ажилдаа явахад миний эхнэр Г гэртээ ганцаараа үлдсэн. 17 цаг 30 минутын орчим Г миний 800131 дугаарын утас руу залгаад “Гэрт хулгай орсон байна. Чиний машины аккумлятор алга байна” гэж хэлсэн. Би тухайн үед ажилтай байсан болохоор цагдаа дууд гэж хэлсэн. Намайг гэртээ очих үед манай гэрийн зүүн талд байсан хайрцагтай аккумляторын хайрцаг нь үлдсэн аккумлятор нь байхгүй байсан. Миний хулгайд алдагдсан аккумлятор нь 45 амперын хар өнгөтэй, дээрээ “HANKOOK” гэсэн бичигтэй. 2017 оны 11 дүгээр сард Нарлаг төвөөс 125.000 төгрөгөөр худалдаж авсан. Аккумлятороо А-ээс буцааж авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 243-244, 245-р тал/,
гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 08 цаг 10 минутын үед гэрийнхээ хаалгыг жижиг никель цоожоор цоожлоод, түлхүүрээ баруун хатавчинд хийгээд ажилдаа явсан. Ажлаа тараад 17 цаг 10 минутын үед ирэхэд хашааны хаалга даруулж тавьсан чулуу хөдөлчихсөн, хаалга нээлттэй байсан. Гэрийн баруун талд байсан шуудайтай хогийг асгаад шуудайг нь авчихсан байсан. Гэрийн гадна ирэхэд цоож нь хэвийн, түлхүүр нь гэрийн хаяан дээр ил байсан. Гэрт ороход бүх зүйл хэвийн байсан тул гал түлж байтал манай нөхрийн машины аккумлятор алга болсон байсныг анзаарч нөхөртөө мэдэгдэхэд цагдаа дууд гэхээр нь цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 3-4-р тал/,
иргэний нэхэмжлэгч У.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчим түүхий эд авдаг контейнероо нээгээд байж байтал нэг залуу цаавар ногоон өнгийн шуудайнд хийсэн 45 амперын дээрээ “HANKOOK” гэсэн бичигтэй хар өнгийн аккумлятор авч ирж 7000 төгрөгөөр зарсан. Тэр аккумлятор контейнерт байсныг цагдаа хурааж авсан. А надад 7000 төгрөгийг төлж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 28 5-6-р тал/,
шүүгдэгч Г.А-гийн “Улаангом сумын 2 дугаар багт байдаг хадмын гэрт хоночихоод 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед Итгэлт зах орохоор явж байгаад 7 дугаар багийн нутагт Нарлаг төвийн доод талын гэр хороолол дотор хашаан дотор цоожтой нэг гэр байхаар нь хулгай хийхээр хашаанд ороод гэрийн хажууд очиход хаалганы баруун хатавчинд түлхүүр нь байсныг аваад хаалгыг онгойлгож ороод угаалгын машины хажуу талд эсгий дулаалгатай аккумлятор байсныг аваад хаалгыг нь цоожлоод түлхүүрийг нь байсан газарт нь хийж үлдээсэн. Хашаан дотор байсан хогон дээрээс нэг шуудай авч аккумлятороо хийж аваад замын эсрэг талд нь байрлах улаан өнгийн контейнертой түүхий эд авдаг хүнд 7000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө тамхи аваад үлдсэнээр нь таксинд суугаад дуусгасан” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 232-236-р тал /, эд мөрийн баримт /аккумлятор/-аар хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 239-р тал /,Эд мөрийн баримт /аккумлятор/-нд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 240-241-р тал /-ээр нотлогдож тогтоогдсон байна.
“Гэрэгэ Валюэшн” ХХК-ий 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн УВ/01/247 дугаартай дүгнэлт /хх-ийн II хавтасны 9-р тал/-ээр хохирогч Д.Б-ын хулгайд алдагдсан 45 амперийн “HANKOOK” загварын аккумлятор 120.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч Д.Б-ын хулгайд алдагдсан 45 амперийн “HANKOOK” загварын аккумлятор 120.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.А нь хохирогч хохирогч Д.Б-ын гэрт хууль бусаар нэвтэрч аккумлятор хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.А-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.Б-т учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь аав, ээж, дүүгийн хамт амьдардаг болох Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн I хавтасны 55-р тал/, хараа бууралтын улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, нийгмийн даатгалын сангаас халамжийн тэтгэвэр авдаг болох нь Увс аймгийн ХХҮГ-ын ХБИргэдийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт /хх-ийн I хавтасны 65-р тал/-оор тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “Энэ хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдсон. мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.А нь таван удаагийн үйлдлээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь тогтоогдсон.
Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдан борлуулж 22.000 төгрөгийн орлого олсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон тул уг орлогыг шүүгдэгч Г.А-ээс гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт бимүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар Д.Э-гаас хураагдаж ирсэн сүх нэг ширхэгийг Д.Э-д, шүүгдэгч Г.А-ээс хурааж ирүүлсэн хос гутлыг Г.А-д тус тус буцаан олгож, ашиглах боломжгүй болж эвдэрсэн цүү 2 ширхэг, цоож 2 ширхэгийг тус тус устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С овогт Г-ийн А-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 1/нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 /нэг/ ширхэгийг Д.Э-д, хос гутлыг шүүгдэгч Г.А-д тус тус буцаан олгож, хаалганы эвдэрхий цүү 2 /хоёр/ ширхэг, цоож 2 /хоёр/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Г.А-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 22.000 /хорин хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгчээс хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ