| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2018/0317/З |
| Дугаар | 128/ШШ2025/0964 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0964
2025 12 17 128/ШШ2025/0964
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Д.О*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот захирамжийн Д.Г*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, иргэн Д.Г*******эд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв бүхий газар олгосныг эс зөвшөөрч Д.О******* миний нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв бүхий газрыг Д.О******* миний нэр дээр эзэмшүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.О*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие төлөөлөх эрхийнхээ хүрээнд татгалзах байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нэхэмжлэгч Д.О*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот захирамжийн Д.Г*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, иргэн Д.Г*******эд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв бүхий газар олгосныг эс зөвшөөрч Д.О******* миний нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв бүхий газрыг Д.О******* миний нэр дээр эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.О*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн, түүнд 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр энэ бүрэн эрхийг олгосон байх бөгөөд хүсэлтэд итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Түүнчлэн гомдол гаргагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар гомдол гаргагч гомдлын шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот захирамжийн Д.Г*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, иргэн Д.Г*******эд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв бүхий газар олгосныг эс зөвшөөрч Д.О******* миний нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв бүхий газрыг Д.О******* миний нэр дээр эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О******* нь уг шаардлагаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА