| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01115/И |
| Дугаар | 309/ШШ2025/00804 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 309/ШШ2025/00804
| 2025 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 309/ШШ2025/00804 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлттэй,
“*******ийн захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус шүүхэд “*******ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр ******* овогтой Энхцэцэгийг Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч өвчтөний түүх нээж, албадан эмчилгээний зорилго ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд "Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ын дагуу эмчилгээ хийсэн. Эмчлүүлэгчийн биеийн зовуурь арилж, сайжирсан тул эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие нь Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 3 сарын хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Дахин архи уухгүй ажил хөдөлмөр хийж амьдрах тул эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024.09.03-ны өдрийн А/37 дугаартай “Эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсэг байгуулах тухай” тушаал болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас 2022.12.16-ны өдөр олгосон ЭХ-22/09/3952 дугаартай “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээний хуулбар, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2025.07.01-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2025.07.01-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт, гуравдагч этгээд *******ийн бичгээр гаргасан хүсэлт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг явуулсан бөгөөд түүний зүгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг Хаан банктай байрны 52 тоотод оршин суух, СД70110204 регистрийн дугаартай, *******гийн Энхцэцэгийн эмчилгээний үр дүнг харгалзан захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэл, тайлбар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох саналыг зөвшөөрсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
1. Гуравдагч этгээд ******* нь Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд архины албадан эмчилгээнд хамрагдсан,
2. Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн “Эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах” ажлын хэсгийн хуралдаанаас болон тус төвийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтээр *******ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох саналыг гаргасан,
3. Гуравдагч этгээд ******* нь Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд архины албадан эмчилгээнд хамрагдсанаар одоо биеийн зовуурь арилж, сайжирсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болно” гэж заажээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар *******ийн захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тус тус зааснаар ... регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Энхцэцэгийн захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА