Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,  

Шүүгдэгч Б.Бадарч /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Бадарчид холбогдох эрүүгийн 1809003350206 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Замчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эцэг, дүүгийн хамт Төв аймгийн Зуун мод хот, Ланс 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хороо 34 дүгээр гүүрний баруун талд байдаг нийтийн байрны 08 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Болдбаатарын Бадарч, /РД: НЭ95053012/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Бадарч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Ксерокс” төвийн гадна 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 09 цагийн үед А.Билгүүнийг ажлын байраа сольж гаръя гэснээс шалтаглан маргалдаж улмаар А.Билгүүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бадарч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Эрүүгийн 1809003350206 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Бадарч нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед Билгүүн залгаад “хоёулаа өнөөдөр ээлжээ солъё” гэхээр нь “үгүй ээ өнөөдөр хөдөөнөөс юм ирнэ төв хавиар гарч байгаад тосоод авмаар байна” гэсэн чинь “сүртэй пизда вэ” гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй ирээд “гараад ир” гээд дуудахаар нь гараад очсон чинь заамдаж аваад цохисон. Тэгээд би түлхээд нэг өшиглөсөн, тэгээд Билгүүн хувцасаа аваад яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би "Соргог" хамгаалалтын албаны ээлжийн ахлахаар ажилладаг юм аа. 2017 ны 12 дугаар сарын 19-ний өдөр би Жуковын музейн ойролцоо ээлжтэй байсан. Харин манай хамгаалагч Бадарч Сүхбаатарын талбайн урд ээлжтэй байсан. Би тэгээд фитнесст орой болгон явдаг болохоор Бадарчаас "чи надтай ээлжээ сольчихооч тэгэх үү, би Жуков яваад буцаад явахад жаахан төвөгтэй байна, би шууд талбайгаас явчихья чи харин Жуков дээр гарчих" гэж гуйсан. Тэгтэл Бадарч "үгүй ээ, би чадахгүй" гэж хэлсэн. Тэгээд ээлж солих дээрээс болж бид 2 маргалдсан. Эхлээд би ажил руугаа явж байхдаа түүнтэй утсаар яриад маргалдсан юм. Тэгээд би ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо "Ксерокс" төвийн хажууд очиж ажлын хувцсаа авах гэж байгаад Бадарчтай таарсан. Тэгээд би таараад түүнд "чи ямар сүртэй юм бэ, би чамд туслаад “чамайг надтай ээлж сольё гэхээр чинь сольдог биз дээ" гэж маргалдсан. Тэгтэл Бадарч намайг заамдаж аваад тавихгүй байсан, тэгээд миний нүүр рүү гараараа цохьсон, би зөрүүлээд биеэ хамгаалаад түүний нүүр рүү нь цохисон. Тэгээд бид 2 харилцан зодолдож эхэлсэн. Би түүнийг заамдсан байдалтай Бадарч харин миний дагз руу л цохиод байсан. Тэгээд би түүнийг  татаад өөр рүүгээ ойртуулах үед Бадарч миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Тэгээд л би гарыг хальт тавиулахад нэг хамгаалагч ирээд түүнийг салгаад барьсан. Тэгтэл Бадарч “би чамайг ална аа” гээд л дайраад байсан. Би тэгээд хувцсаа аваад явсан. Тэгтэл Бадарч миний араас хөөсөн ба би тэр чигтээ гүйгээд л явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 543 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. А.Билгүүний биед хүзүү, зүүн, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх   гэмтэл   нь   цаашид   ерөнхий   хөдөлмөрийн   чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэжээ. /хх-ийн 15 дугаар хуудас/,  

 

Гэрч Х.Энхамгалангийн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 19 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 20 дугаар хуудас/, Б.Бадарчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 36-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Бадарч нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Ксерокс” төвийн гадна А.Билгүүнийг “ажлын байраа сольж ажилласангүй” гэж уурлаж маргаан үүсгэсэнд харилцан маргалдаж зүй бус харьцаж улмаар А.Билгүүнийг цохиж зодон эрүүл мэндэд  нь хүзүү, зүүн, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Билгүүний мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №243 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогч А.Билгүүнийг зодож цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бадарчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч Б.Бадарчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хохирогчид зүй ёсны шаардлагыг зохистой байдлаар илэрхийлээгүй  нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Б.Бадарчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бадарчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Бадарч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна