| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01102/И |
| Дугаар | 309/ШШ2025/00814 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 309/ШШ2025/00814
| 2025 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 309/ШШ2025/00814 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 697,947 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч О.*******тэй 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. О.******* нь уг гэрээний үндсэн дээр 2020.03.17-ны өдөр 200,000.00 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. ...Хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 200,000.00 төгрөг, зээлийн хүү 357,039.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,707.2 төгрөг нийт 627,747.00 төгрөг байна. Үүн дээр түүнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад шүүхэд төлсөн 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нэмж нийт 697,947 төгрөгийг хариуцагч О.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ-аас нэхэмжилсэн 697,947 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 697,947 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 697,947 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,302 төгрөгөөс 50 хувь болох 10,651 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,651 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 10,651 төгрөгийг хариуцагч О.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА