| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/04333/И |
| Дугаар | 191/ШШ2025/06323 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/06323
| 2025 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 191/ШШ2025/06323 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* ******* овогт *******гийн *******/РД: *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* ******* овогт *******ийн *******/РД: *******/,
Хариуцагч: оршин суух, ******* овогт *******ийн /РД: /,
Хамтран хариуцагч: оршин суух, овогт /РД: / нарт холбогдох,
Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцааж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Т., хариуцагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов. Хариуцагч Ж.гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Т.******* миний ээж А.тэй 1986.05.10-ны өдөр гэрлэлтээ батлуулж Л.******* би 3 дах хүү нь болон мэндэлж тоотод байрлах 144м2 хэмжээтэй хувийн сууцанд төрсөн цагаасаа эхлэн 2020 оныг хүртэл амьдарч байсан бөгөөд энэхүү хашаа байшингийн газрыг 2013.08.26-ны өдөр, хувийн сууц, гражийг 2023.11.18-ны өдөр миний аав Т.******* өөрийн нэр дээр авч байсан, манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө юм.
Аав маань 2023 онд цус харавсанаас болж биеийн байдал нь муудаж байнгын асаргаа сувилгаанд орсон бөгөөд түүний төрсөн дүү болох Т. нь аавын маань бие муутайг далимдуулан манай гэр бүлийн дундын өмч хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр, биднээс зөвшөөрөл авалгүйгээр, 2024.03.26-ны өдөр аавыг маань нотариатруу дагуулж яваад , дугаартай итгэмжлэлүүд хийлгэн авч 2024.05.28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр эхнэр Ж.гийнхаа нэр дээр шилжүүлэн өгсөн байна.
Дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т заасан "Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна." гэсэн, 128.2-т заасан "Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т заасан Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэсэн, 128.4-т заасан Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй" гэж заажээ.
Иймд Иргэний хуулийн 56.1.8-д заасан Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна" гэж заасныг тус тус үндэслэн гэр бүлийн дундын өмч хөрөнгөө гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж хэлцлээр шилжүүлсэн газар, сууцыг буцааж Т.*******гийн нэр дээр шилжүүлж өгөх үүргийг даалгуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна.
Дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар гарах үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар шаардаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа тодорхойлж байна. гэв.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. гэв.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Хариуцагч Т. би миний төрсөн ах Т.******* тоот хашаанд /07 га/, 144м2 хувийн орон сууцыг өөрийн нэр дээрээ нэг хүний өмчлөлд авч өмчлөлийн гэрчилгээтэй байсан. Иймд миний төрсөн ах Т.******* эхнэр А.тэй амьдарч байгаад 1999 онд салсан. 2004 оноос хойш В. гэгч эмэгтэйтэй хамтран амьдарч байна. Миний төрсөн ах Т.******* 2023 онд тархиндаа цус харвалт өгч биеийн эрүүл мэндийн хувьд хүнд байсан. Т. би төрсөн ах Т.*******г биеийн байдал хүнд байх үеэс байнга эргэж тойрч, сэтгэл санааны туслалцаа үзүүлж тусалсаар ирсэн. Энэ үед түүний хүү Л.******* аав Т.*******г харж ханддаггүй, асардаггүй, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй, хайхардаггүй, утсаар ч ярьдаггүй байсан. Хүү Л.*******ы эхнэр нь хадам аав Т.*******г 2025 оны 1 сард гэрээсээ хөөж байсан. Мөн хамтран амьдрагч В.тэй муудалцсан үед Л.******* ирж аваагүй нь улмаас осгосон байдалтай байхад нь би очиж авч байсан. Миний ах Т.******* тухайн үед надад хэлэхдээ Л.*******ы эхнэр нь чи тахир дутуу аавтайгаа эсвэл эхнэр хүүхэдтэйгээ амьдар гэж хэлээд өвлийн хүйтэнд хөөсөн байсан.
Миний ах *******г 1997 онд Солонгос улсад ажиллаж байх үед өөр хүнтэй нөхцөж, 2. Миний ах Т.*******тэй 2020 он хүртэл амьдарсан гэх эхнэр А. нь хүүхдийг нь гаргаж миний ахыг хаяад салж явсан. Үүнээс хойш өнөөг хүртэл хамт амьдраагуй. 2004 оноос гэх эмэгтэйтэй танилцаж одоог хүртэл хамтран амьдарч байна
3. 2023 онд миний ах ******* нь тархиндаа цус харвалт өгөөд асаргаанд ороход хамтран амьдрагч В. асарч хөл дээр нь босгосон гэтэл хүү Л.******* нь аавыгаа асарч, харж хандаж байсан мэтээр нэхэмжлэхдээ бичсэн байна. Миний ах Т. *******г 2023 оны 03-р сараас 2025 оны 04 сар хүртэл хамтран амьдрагч асарч, асаргааны мөнгө дансаар нь орж байсныг Л.******* мэдэгдэхгүйгээр 2025 оны 05 сарын 01-нээс өөрийн данс руу шилжүүлж авсан.
4. 2024 оны 03-р сарын 26ны өдөр миний төрсөн ах Т.******* дүү Т. надад өөрийнхөө тоот хашаа 07 га газар, 144 м2 хувийн сууцаа өөрийн сайн дураар өмчлөх эрхийг олгохоор зөвшөөрч 1 давхарт нотариатаар өөрийн биеэр надтай хамт очиж өмчлөх эрхийн итгэмжлэлийг хийж гарын үсэг зурж өгсөн. Тэр үед түүний хамтран амьдрагч байсан болно.
Хариуцагч Т. би нотариатын / тоот дугаартай итгэмжлэлээр олгосон бүрэн эрх: Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу уг хөрөнгийг худалдах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, зээлийн, барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, бичиг баримт хүлээн авах, лавлагаа хүсэх, хүлээн авах, барьцаанаас чөлөөлж, төлбөр тооцоо нийлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ барьцаалагч этгээдээс гардан хүлээн авах, Гэрээ цуцлах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна. Энэхүү заалтыг үндэслэн 2024 оны 05-р сарын 27 нд дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт эхнэр Ж.гийн нэр дээр шилжүүлэхээр материалыг өгч 2024 оны 05-р сарын 30ны өдөр тоот 144м талбайтаа хувийн сууц эзэмших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээ, 0.7 га талбайтаа газрын дугаартай гэрчилгээг баталгаажуулан авсан. Нэхэмжлэгч Л.******* ямар ч үндэслэлгүйгээр дээрх 0.7га газар, 144м2 хувийн сууцыг өмчлөх эрхгүй атлаа нэхэмжлэл гаргаж байгааг эс зөвшөөрч дээрх сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэж үзэж байна. гэв.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж., манай нөхөр Т. нь 2024.03.26-ны өдөр том ах Т.*******г эргэхээр гэрт нь очсон. Т.Лхавагсүрэн нь дүү Т.г очиход миний хүүхдүүд ярихгүй, ирэхгүй байгаа гээд сэтгэл санаагаар их унасан байсан бөгөөд ах нь чамд хашаа байшингаа шилжүүлээд өгье, чи захиран зарцуулаад ахдаа өг гэж хэлээд хамтран амьдрагч В.тэй гурвуулаа нотариат орсон байсан. 430, 431 дугаартай итгэмжлэлүүд нь үнэн зөв шударгаар явагдсаныг үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Т.******* нь Т.д шилжүүлсэн нь үнэн. Иймд Т. нь хамтран эзэмших эрхтэй гэж үзэж байна. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Т.*******гээс Т.д олгосон 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0430 дугаар итгэмжлэлийн хуулбар, 0431 дугаар итгэмжлэлийн хуулбар, Т.*******гийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Л.*******ы Төрсний бүртгэлийн лавлагаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Тодорхойлолт, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Т.*******, хариуцагч Т., хариуцагч Ж. нарт холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №, № дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх хариу тайлбар гаргасан.
Хариуцагч Т. нь энэ хашаа, байшинг ахын болон эхнэрийн нэр дээр байлгаж байлгамаар байна гэх хариу тайлбар гаргасан.
Хариуцагч Ж. нь 430, 431 дугаартай итгэмжлэлүүд нь үнэн зөв шударгаар явагдсаныг үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч Т.******* нь тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай, хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид Үл хөдлөх эд хөрөнгө гэх/-ийн, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар/цаашид Газар гэх/-ын өмчлөгчөөр бүртгэлтэй байсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаагаар тогтоогдож байна.
Хариуцагч Т.******* нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Т.д Үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон дугаар Итгэмжлэл, мөн өдөр хариуцагч Т.д Газрыг захиран зарцуулах эрх олгосон дугаар итгэмжлэл олгосон болох нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дугаар итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дугаар итгэмжлэлийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Т. нь итгэмжлэлд тусгасан Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрыг өөрийн эхнэр Ж.гийн нэр дээр шилжүүлсэн гэх тайлбар гаргаж байна.
Хариуцагч Т.*******гийн өмчлөлд бүртгэлтэй байсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бусдад шилжсэн болох нь 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №, № дугаар итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг хариуцагч Т.*******гийн нэр дээр буцааж шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл байна.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна., мөн хуулийн 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.
Хариуцагч Т.******* нь 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдөр А.тэй гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.******* нь Т.*******, А. нарын хүүхэд болох нь 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд тусгасан Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тайлбарлаж байх боловч гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх нь бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн адил Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүснэ.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан.
Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөрөөр үүсэх журмыг Иргэний хуульд заагаагүй байх ба нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрын хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн болохыг нотлох баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгө болон Газар нь хариуцагч Т.*******гийн өмчлөлд бүртгэлийн байсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд тусгасан Үл хөдлөх эд хөрөнгө болон Газар нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийг гаргасан байх боловч тус Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрын хамтран өмчлөгч болохыг тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Т.*******, Т., Ж.Эрдэнсамбуу нарт холбогдуулан гаргасан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн № , № дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгө болон Газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгосон тохиолдолд шүүхэд тус нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан байх боловч хариуцагч Т., хариуцагч Ж.Эрдэнсамбуу нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбар гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй.
Шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ы хариуцагч Т.*******, Т., Ж.Эрдэнсамбуу нарт холбогдуулан гаргасан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн № , № дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Л.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ы хариуцагч Т.*******, Т., Ж.Эрдэнсамбуу нарт холбогдуулан гаргасан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн № , № дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Л.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ