| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0280/Э |
| Дугаар | 297 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч С.Мөнхгэрэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг гэх, ял шийтгэгдэж байгаагүй, Хайрхан овогт Т.Мд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1809010860237 дугаар 185/2018/0280/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.М 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим Ү.Энхнасангийн нүүрэн тус газарт духаараа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мгийн: 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн үед манай эхнэр, би, найзуудынхаа хамт караокед сууж байсан. Би их согтолттой байсан. Хохирогчтой маргалдаад, би Энхнасангийн хамар руу нь мөргөсөн. Тэгээд Энхнасанг найз охин нь ирээд авч явсан. Намайг манай эхнэр гэр рүү авч явсан. Энхнасан над руу шүүх шинжилгээний магадлагаа гэсэн баримт явуулсан байсан. Би түүний хохирлыг 7 хоногийн дотор төлж барагдуулсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:
мөрдөн байцаалтад хохирогч Ү.Энхнасангийн: ...М нь ямар ч шалтгаангүйгээр миний хамар руу духаараа мөргөсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9-10/,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Нармандахын: ...М нь Энхнасанг нэг удаа мөргөсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,
Мөрдөн байцаалтад яллагдагчаар Т.Мгийн: ...Би Энхнасангийн хамар руу духаараа мөргөсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1919 тоот шинжээчийн:
Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /хх-15/,
Олон зүслэгт компьютерт томографийн шинжилгээ /хх-16/, амбулоторийн түр карт /хх-17/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-25/, эрэн сурвалжлалт зарлах тухай баримт /хх-26/, оргодол эрэн сурвалжлах тухай баримт /хх-27-28/, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Т.М 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ү.Энхнасангийн нүүрэн тус газарт духаараа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1919 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч Ү.Энхнасангийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.Мгийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов. Шүүгдэгч Т.Мг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.М анх удаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 240.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-33/, хохирогч Ү.Энхнасан гомдол саналгүй гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Мгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.М өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.