| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0087/З |
| Дугаар | 110/ШШ2025/0083 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 110/ШШ2025/0083
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, Х.Б нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох “Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.Б миний барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэр нь үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.Б миний барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэр нь үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг даргаас “иргэн Х.Б Өлгий сумын 11 дүгээр багт барьсан үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, шүүхийн шийдвэр гарвал улсын комисс ажиллуулахад татгалзах зүйлгүй” гэж нэхэмжлэлийг гардан авсны дараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзсэн болно.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Баяны “Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.Баян миний барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэр нь үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, Х.Баяны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША