Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00828

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00828

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шарайд овогт *******ийн *******д хол*******ох,

             “Зээлийн гэрээний үүрэгт 4,190,406.38 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.*******тай ... дугаартай цахим зээлийн гэрээг 2024.01.06-ны өдөр, ... дугаартай цахим зээлийн гэрээг 2024.01.26-ны өдөр, ... дугаартай цахим зээлийн гэрээг 2024.01.26-ны өдөр, ... дугаартай цахим зээлийн гэрээг 2024.01.26-ны өдөр тус тус байгуулсан боловч зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. ...“******* ******* ******* ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.*******ыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Н.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,811,544.72 төгрөг, зээлийн хүүнд 1,231,163.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 110,698.20 төгрөг, нотариатын зардалд 37,000 төгрөг нийт 4,190,406.38 төгрөгийг хариуцагч Н.Төгжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ-аас нэхэмжилсэн 4,190,406.38 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.*******д хол*******уулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,190,406.38 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 4,190,406.38 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,997 төгрөгөөс 50 хувь болох 40,998.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 40,998.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 40,998.5 төгрөгийг хариуцагч Н.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА