Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00829

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00829

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ийн *******т холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 4,884,037 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2021.09.23-ны өдөр 1080051608 дугаартай зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. …Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 3,732,263 төгрөг, хуримтлагдсан хүү 988,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,534 төгрөг нийт 4,884,037 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 4,884,037 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *******” ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,884,037 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч *******” ХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 4,884,037 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,100 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох хэсгийн 50 хувь болох 46,547.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 46,547.5 төгрөгийг, Хэрлэн сумын төсвийн орлогоос 46,547.5 төгрөгийг илүү төлсөн 5 төгрөгийг хамт нийт 46,552.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА